Ц.Нямдорж яг галзуурчихжээ

Хуучирсан мэдээ: 2019.11.15-нд нийтлэгдсэн

Ц.Нямдорж яг галзуурчихжээ

Ц.Нямдорж яг галзуурчихжээ

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж өгзөгний хэргээс болж Өмнөд Солонгосын хуулиар долоон сая вонны торгууль хүлээсэн Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаярыг өмгөөлж ядахдаа “Та нар хөгшин эхийг нь бод” гэж сургамжлав. Зүй нь, олон жил өөртөө нааж, нялж ирсэн шударгын туйл мөн байсан бол тэр “Одбаяр хөгшин ээжийгээ бодох ёстой байсан” гэх байлаа. Даанч Ц.Нямдоржид ийм совест байхгүй.

Хуулийн сайд ажлаа олигтой хийгээгүйгээс Монгол Улс сааралтав. Гэвч, энэ асуудалд Ц.Нямдорж өөрийгөө буруугүй гэж бодож яваа. Аливаа асуудлыг өөрөөсөө зайлуулж чаддаг, уснаас өөрийгөө авардаг гоё аргатай. "FATF-ын Ази, Номхон далайн салбараас энэ аравдугаар сард намайг сайн ажилласан байна гэж талархлын захидал ирүүлсэн. Захидалд танай улсыг эрчимжсэн зэрэглэлээс энгийн зэрэглэлд шилжүүллээ. Баяр хүргэе гэсэн байсан" хэмээн ичиж, улайхгүй, ээрч муурахгүйгээр ярьж чадах ганц хүн бол манай хуулийн сайд. Ямар сайндаа л хүү Н.Анхбаяр нь "Эрдэнэт" үйлдвэрт 2.5 тэрбумын шахаа хийсэн гэх асуудалд тайлбар өгөхдөө "Би эцэг хүний хувьд утсаар ярьж өгсөн, яадаг юм" гээд зогсож байх жишээний.

Шаардлага гарвал түрээсийн байранд амьдардаг, зурагтгүй гэж мэлзэж чадна.

Ил тод байдлын тухай хуулиас болж, Монгол Улс саарал жагсаалтад орсон гэж ярьж байгаа нь хүртэл цаанаа хэн нэгнийг харлуулах гэсэн зорилготой. Энэ хуулиар ил болсон 34 их наядын ард их хэмжээний авлига, хээл хахуулийн асуудал нуугдаж байсныг тэр хуулийн салбарыг толгойлж буйн хувьд сайн мэдэж байх ёстой, уг нь. FATF-ын даалгаварт өгсөн дөрвөн асуудлыг харвал Ц.Нямдорж ажлаа хийсэнгүй гэдгийг л хэлж. Ерөнхийдөө танайх авлигын хэргүүдтэйгээ, мөнгө угаах асуудалтайгаа, хар тамхичидтайгаа тэмцсэнгүй гэж Монголд муу дүн тавьсан юм шүү дээ, Ц.Нямдорж сайд аа!

Нөхрийнхөө амиа алдсан хэргийн үнэн зөвийг тодруулахаар иргэн Болороо Сүхбаатарын талбайд цөөнгүй хоног суулт зарласан билээ. Хэргийг Ц.Нямдоржийн цагдаа нар будилуулж байна гэж үзсэн учраас хөгжлийн бэрхшээлтэй тэрбээр ээжийнхээ хамт ийнхүү эсэргүүцлээ илэрхийлсэн юм. Гэтэл Ц.Нямдорж дуугардаггүй ээ, таг. Тэр өөрт ашигтай асуудал дээр улстөрждөг, бусад үед нам гацчихдаг зантай, тийм шударга ёстой хүн.

Түүнд ашигтай, түүний амиа тавьдаг асуудал бол С.Зоригийн амийг хөнөөсөн  хэрэгтнүүд. Тэр ч утгаараа өчигдөр /2019.11.14/ хэвлэлийн бага хурал хийж, С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэгт ял эдэлж байгаа Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг даруй суллаж, тэдэнд Монголын төр нөхөн төлбөр өгөхийг шаардав. Тэд нь Ц.Нямдорж сайдын суллуулахыг хүлээж хорихын эмнэлэгт хэвтэж байгаа бас.

Өнгөрсөн хоёр жилийн турш Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг суллах ёстой гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд байнга ярьж ирсэн, бүр Ерөнхийлөгчид хүртэл захидал бичсэн хүн.

Уг нь, Ц.Нямдорж Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд. Тэр талаас нь харвал С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийн захиалагчийг олж зарлах гол хүн. Гэвч, захиалагчийг олох сонирхолгүйн дээр хэргийг задлах сонирхолтой. Эндээс харахад С.Зоригийн хэргийг үймүүлж, хэрэгтнүүдийг өмгөөлөх ихээ том шаардлага болоод захиалга байна, түүнд.

Экс тагнуулч Б.Хурц ажлаа өгөхийнхөө өмнөхөн “С.Зоригийн хэрэг дээр шалгах ажиллагаа явуулсан ажлын хэсгийг өнгөрсөн 19 жилийн хугацаанд 10 удаа тараасан. Үүний дөрвийг нь Ц.Нямдорж Хуулийн сайдаар ажиллаж байхдаа тараасан. Ажлын хэсгийг үймүүлж, ажлыг нь хийлгэдэггүй байсан тэр үе рүүгээ орох гэж байна. Ц.Нямдорж сайд болохоороо тараадаг. Ажлын хэсгээс 32 албан хаагчийг сольсон. Өнөөдөр захиалагчийн асуудал яригдаж байна. Улс төр болон бусад зорилгоор Ц.Нямдорж үүнд нөлөөлж байна” гэж хэвлэлийн бага хурал хийлгэж байсан билээ. Тэр хурлаас хойшхи үйл явдлыг тоймлон харвал үнэний ортой байж мэдэхээр.

С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгтнүүдийг эрүүдэн шүүсэн гэх зургаан хоногийн 26 минутын бичлэгийг Ц.Нямдорж өнгөрсөн хавар дэлгэсэн юм. Гэхдээ энэ нь Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар С.Зоригийн амь насыг хөнөөгөөгүй гэх нотолгоо болохгүй.

Хэрэвзээ, Ц.Нямдорж Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг гэмт хэрэг үйлдээгүй, суллах шаардлагатай гэж үзэж байгаа бол түүнийгээ баримт, нотолгоогоор гаргаж тавих ёстой.  Хуулийн сайд хүн баримт нотолгоогүйгээр сэтгэлийн хөөрлөөр бусдыг яллаж, бусдыг суллаж болохгүй. 

Ц.Нямдорж бол гэмт хэрэгтнүүдийн өмгөөлөгч биш. Хууль тогтоох бас хууль хэрэгжүүлэх эрх мэдэлтэн. Юун төлөө Хууль зүй, дотоод хэргийн сайд билээ, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар С.Зоригийн амь насыг хөнөөгөөгүй гэсэн баримтаа дэлгэ. Учир нь, Ц.Нямдоржийн яриад байгаа хэрэгтнүүдийг Б.Хурц нарын хүмүүс мөрдөн шалгах явцдаа эрүүдэн шүүсэн асуудал нь өөр зүйлчлэлтэй хэрэг. Хэрэгт ял авсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар гэмт хэрэг хийгээгүй гэвэл тэс өөр асуудал болно. Үүнийг хуулийн салбарыг дөрөв дэх удаагаа толгойлж, Эрүүгийн бүх хуулийг би гардан хийсэн гэж сайрхдаг Ц.Нямдорж мэдэхгүй байна гэж үгүй. Тэгэхээр гэмт хэрэгтнүүдийг эрүүдэн шүүсэн гэх нэрийн дор С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг замхруулах захиалагчийн даалгавраа биелүүлж байна уу гэх хардлага бий.

Тэр тусмаа С.Зоригийн амь насыг хөнөөх захиалга Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт өгсөн захиалагчийг Ц.Нямдорж сайн мэдэх юм биш биз гэсэн хардлага төрүүлэхээр харагдаж байгааг нуугаад яахав. Өнөөдрийн байдлаас харахад Ц.Нямдорж сайд зөнөчихсөн биш бүр галзуурчихжээ гэмээр. Шүүхийг шүүх эрх зөвхөн шүүхэд л бий. Түүнээс шүүхийн шийдвэрээр ял шийтгэл авсан гэмт хэрэгтнүүдийг суллах боломжгүй юм. Товчхондоо, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар гэмт хэрэг хийгээгүйг Ц.Нямдоржийн үг биш шүүх тогтооно гэсэн үг.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
78
ЗөвЗөв
20
ТэнэглэлТэнэглэл
5
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж