Зүүн Хятадын Жианши дахь Шинюүгийн нэгэн эмэгтэй эмчийн үзлэгт орж байхдаа өөрийгөө гурван бөөртэй гэдгийг олж мэджээ. Эмэгтэй өдөрт ердөө таваас зургаан цаг л унтдаг бөгөөд бусад хүмүүсээс илүү ойр ойрхон бие засдаг байсан гэнэ.
Илүү бөөр хэмээн нэрлэгддэг энэ гажиг 1500-д нэг тохиолддог бөгөөд ихэнх тохиолдолд илүү цусан хангамж шаардлагатайгаас болоод илүү бөөр нь хөгжил муутай байдаг гэнэ. Харин энэ тохиолдолд эмэгтэйн гурван бөөр гурвуулаа эрүүл байгаа гэнэ.
Б.АМАРБАЯСГАЛАН
Эх сурвалж: globaltimes.cn
Холбоотой мэдээ