Махны үнэ бага зэрэг буурчээ

Хуучирсан мэдээ: 2019.11.14-нд нийтлэгдсэн

Махны үнэ бага зэрэг буурчээ

Махны үнэ бага зэрэг буурчээ

Арваннэгдүгээр сарын II долоо хоногт хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 7694 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 10 мянга 275 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 140 төгрөгөөр (1.4%) өсч, харин үхрийн цул махны үнэ 141 төгрөгөөр (1.1%) буурсан байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн ястай мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 8800 төгрөг, Харин “Бөмбөгөр”, “Меркури”, “Таван-Эрдэнэ” хүнсний захуудад хамгийн өндөр үнэтэй буюу 11 мянган төгрөг байна.

Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 619 төгрөгөөр (7.4%), хонины цул махны үнэ 319 төгрөгөөр (3.6%) тус тус буурсан байлаа. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины ястай мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 6500 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 9500 төгрөгөөр худалдаалж байна.

Гурилын үнэ

2019 оны арваннэгдүгээр сарын II долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1350-1800 төгрөг, 1-р зэргийнх 1050-1500 төгрөг, 2-р зэргийнх 800-1200 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1350-1400 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1400 төгрөг, 1-р зэргийн гурил 1100 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1200-1340 төгрөгийн үнэтэй байна. “Бөмбөгөр” хүнсний захад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1200 төгрөгөөр, харин “Номин” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1340 төгрөгөөр худалдаалж байна.

Хүнсний ногооны үнэ

2019 оны арваннэгдүгээр сарын II долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад байцай 2.9 хувиар буурч 1231 төгрөг, хүрэн манжин 33.3 хувиар буурч 1506 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна. Харин бусад хүнсний ногооны үнэ тогтвортой байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж