Монгол-АНУ-ын хамтарсан хүүхдийн бүтээлийн үзэсгэлэн дэлгэгдэнэ

Хуучирсан мэдээ: 2019.11.14-нд нийтлэгдсэн

Монгол-АНУ-ын хамтарсан хүүхдийн бүтээлийн үзэсгэлэн дэлгэгдэнэ

Зураг урлалын хичээлийг Олон улсын хөтөлбөрөөр амжилттай хэрэгжүүлж ирсэн “Монгол Тэмүүлэл” сургуулийн авьяаслаг сурагчдын уран зургийн бүтээл болон бүтээлийг ямар байдлаар судалж, эрэлхийлж түүнээс олж авсан мэдлэгээ англи хэл дээр тайлбар хийж судалгааны 5-6 ажлаа бүтээлийн хамт толилуулах юм. Мөн энэхүү үзэсгэлэнд “World children’s museum” АНУ-ын хүүхдийн музейгээс ирүүлсэн 120 иод бүтээлтэй нэгтгэн хоѐр улсын хамтын "ТЭМҮҮЛЭЛ" нэртэй үзэсгэлэнг Монгол Арт галерейд 2019 оны арваннэгдүгээр сарын 15-20 ны өдөр толилуулах гэж байна. Бидний ажлыг ЗГХА-ийн Соѐл, урлагийн газар, “Монгол холбоос” ТББ, "Монгол Тэмүүлэл" ахлах сургууль дэмжин хамтарч ажиллаж байна.
Үзэсгэлэнгийн үеэр “Музей ба Галерей дахь урлагийн бүтээлийг боловсролтой холбохын ач холбогдол” сэдвийн хүрээнд ЕБС-ийн нийгмийн ажилтан, багш, музей, галерей урлагийн боловсролын мэргэжилтнүүдэд зориулсан сургалтыг
2019.11.16-ны өдөр Нью-Йорк дахь Монголын Холбоос ТББ тэргүүн, Америкийн музейн холбооны гишүүн С.Ариун,
2019.11.15-20-нд “Өнгөний мэдрэмж” сэдвээр хүүхдэд зориулсан зургийн сургалтыг МУЭ-ийн гишүүн, зураач, соѐл судлаач Ц.Солонго уригдан оролцоно.

Үзэсгэлэнгийн нээлт маргааш /2019.11.15/ өдөр 17:п.00 цагт болно.

Хүүхдийн аз жаргал, баяр баясгалан, чөлөөт сэтгэлгээг өөр орны өөр соѐл, ѐс заншилтай уран бүтээлч хүүхдүүдийн уран зургаас үзэж танилцах боломжийг бий болгох Монгол, Америк "Тэмүүлэл" уран зургийн үзэсгэлэн 2019.11.15-нд нээлтээ хийнэ.

Уг үзэсгэлэнтэй холбогдуулан Нью-Йорк дахь Монголын Холбоос ТББ Тэргүүн, Америкийн Музейн Холбооны гишүүн С. Ариун хүрэлцэн ирж "Музей ба галерей дахь урлагийн бүтээлийг боловсролтой холбохын ач холбогдол сэдвээр уулзалт, сургалт болно. Хамрах хүрээ: Төр, хувийн музей, галерейн боловсрол, олон нийт хариуцсан мэргэжилтэн, ЕБС-ийн нийгмийн ажилтан, дүрслэх урлагийн багш нар

Хугацаа: 2019.11.16-ны бямба гариг 11 цагаас

Хөтөлбөрт:

Та урьдчилан бүртгүүлж суудлаа баталгаажуулна уу.

Төлбөр төлөх дансны дугаар: ХХБанк 435003555- Монгол арт галерей / гүйлгээний утган дээр нэр, утсаа бичнэ үү./

Холбогдох утас: 7719-8080, 94944501

Байршил: Дүнжингарав худалдааны төвийн замын урд талд Монгол Арт галерейн байр.

УРЛАГИЙН БОЛОВСРОЛ “ГАЛЕРЕЙ АЯЛАЛ” ХӨТӨЛБӨР

ЗОРИЛГО     ЕБС-ийн суралцагчдад дүрслэх урлагийн бүтээлийн мөн чанар, уран бүтээлч сэтгэлгээг таниулж, мэдрүүлэх замаар галерейн соёлтой танилцаж урлагийн суурь                     боловсролтой хүүхдийг бий болгоход хувь нэмрээ оруулахаар Монгол Арт галерей санаачлан энэхүү аяллыг эхлүүлж байна.

ХУГАЦАА      2019-2020 оны хичээлийн жилд II-IV улирал

ХАМРАХ ХҮРЭЭ

  • Улаанбаатар хотын 9 дүүргийн ЕБС-ийн суралцагчид;
  •  Хөдөө орон нутгийн ЕБСургууль
  • Дүрслэх технологийн мэргэжлийн багш, нийгмийн ажилтан

ГАЛЕРЕЙ АЯЛЛЫН ХӨТӨЛБӨР

  • Галерейд бие авч явах соёл, дүрэмтэй танилцах
  •  Монгол Арт галерейд тавигдсан бүтээлүүдийг үзэж сонирхох
  • Уран зураг унших, бүтээлийн тухай галерей ажилтантай ярилцах
  •  Дүрслэх урлагийн түүхийн талаар баримтат видео кино үзэх
  •  “Өнгөний мэдрэмж” сургалт

Хөтөлбөрийн хугацаа:    1 цаг 00 минут
ТАСАЛБАР                           3000 төгрөг
ХАЯГ                                        Дүнжингарав худалдааны төвийн замын урд талд Монгол Арт галерей
УТАС                                       7719-8080

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж