Хятадын хилээр 240 баавгайн савар гаргах гэж байсныг саатуулжээ | News.MN

Хятадын хилээр 240 баавгайн савар гаргах гэж байсныг саатуулжээ

Хятадын хилээр 240 баавгайн савар гаргах гэж байсныг саатуулжээ

Хятадын хилээр 240 баавгайн савар гаргах гэж байсныг саатуулжээ

Оросын хилийн Краскино боомтын ажилчид Хятадын хилээр Оросын зүүн хязгаараар нутагладаг хар баавгайн 240 савар болон бусад амьтны хэсэг бүхий ачаа гаргах гэж байсныг саатууллаа хэмээн Siberiantimes агентлаг мягмар гараг /11.12/-т мэдээллээ.

Ачаанд баавгайн савраас гадна ховордоод буй Сибирийн барын хоёр савар, зааны хоёр туурай, үл мэдэгдэх амьтны дөрвөн сарвуу байсан гэнэ. Хятадад энэ төрлийн бараа мянган ам.доллар хүртэл үнэд хүрч, уламжлалт эмчилгээ болон зарим төрлийн хүнсэнд хэрэглэгддэг гэнэ.

"240 саврыг авахын тулд дор хаяж 60 баавгай хөнөөсөн байж болзошгүй. Боомт дээр хоёр орос иргэн, хоёр гадаад иргэн сэжигтэй байгаа дуудлагын дагуу хамгаалалтын ажилтнууд очиж шалгахад баавгайн 44 савар, барын хоёр савар биедээ авч явааг илрүүлсэн. Тийнхүү тэр иргэдийн тээшийг шалгахад баавгайн 198 савар, бугын хоёр туурай олдсон. Амьтдын үлдсэн хэсэг хаана байгаа нь тодорхойгүй байна" хэмээн гаалийн ажилтнууд мэдээлж байна.

Хориотой бараа хилээр гаргахыг завдсан иргэдэд долоо хүртэлх жил хорих ял шийтгэх гэнэ.

Б.АМАРБАЯСГАЛАН 

Эх сурвалж: siberiantimes.com

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
44
БурууБуруу
9
ГайхмаарГайхмаар
7
ТэнэглэлТэнэглэл
6
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-11-14 43.242.243.135

hooh hunii sarvuu bna sh dee

Avatar

Зочин 2019-11-14 43.242.243.38

Сармагчингын сарвуу бай магадгүй

Avatar

Найз 2019-11-14 202.126.89.221

б**с баздаг сарвуу авах болов уу

Avatar

ИРГЭН 2019-11-14 66.181.164.222

Авилга авдаг хүний гарын сарвуу авахгүй юм байхдаа.

Avatar

Зочин 2019-11-14 62.232.167.210

Хамгийн доод талынх нь Алмасынх л юм шиг байна даа. Хятадууд элдэвтэй улс, хаанаас ч ийм юм олоодхож байж мэднэ.

Avatar

Зочин 2019-11-14 212.139.94.250

teww

Avatar

АРВИС 2019-11-14 66.181.190.65

ЭНЭ ЛАВ ӨНӨӨХ АЛДАРТ БОЛОРЧУЛУУНЫ ДҮҮ АРГАА ӨӨРЧЛӨӨД ОРОСООР ДАМЖУУЛСАН ХЭРЭГ БАЙХ ОО

Avatar

Зочин 2019-11-14 202.55.188.82

Бугын туруу гэж нэрлэх байх. Зааныхыг юу гэдгийг мэдэхгүй. Бодвол энэ сэтгүүлч зааны "туурай"-гаар стүүжин хийж идэж байсны хувьд тун сайн мэдэж буй маягаар бичсэнээс үзвэл чингэж нэрлэх юм байлгүй.

Avatar

ЗААНЫ ТУУРАЙ Ч АРАЙ БИШ БАЙЛГҮЙ 2019-11-14 202.21.100.210

ЗААНЫ ТАВХАЙ ГЭХ БАЙЛГҮЙ ДЭЭ

Avatar

Яанам бэ? 2019-11-14 73.61.20.138

Заан хэзээнээс туурайтай болчихсон юм бэ? Мэдээний сайт юм бол үг үсгэндээ жоохон анхаарал тавьж байгаач дээ, ямар ч хэцүү юм. Бараг л хоёр үгний нэг нь алдаатай байхаар юм унших сонирхол ч байхгүй болчих юм.

Avatar

ааа 2019-11-14 62.232.167.210

С.Жавхлан гэх дуучин, А.Сүхбат гэх бөхчин хоёр УИХ-ын гишүүн, харин Х.Баттулга гэдэг боловсролгүй гахай үүрээч ганзгачин хүн Ерөнхийлөгч болж болоод байхад хажууд нь Заан туурайтай байх бол энүүхэнд байна аа.

Avatar

Атаархана, атаархана гэхэд арай дэндэнэ ээ 2019-11-14 202.21.100.210

Мэдэхгүй л гэвэл барав биш үү? Ичсэн хүн яана гэдэг билээ? Ард түмний саналаар сонгогдсон хүмүүсийг зүгээр байлга. МАНАН-даа пялдагнаж байгаа шүү ухаантай юм байх даа. Зүгээр л зааны тавхай гээд хэлчих санаа орж ирэхгүй боож үхчих гээд байна уу? Ккккк МАНАН-д УГААЛГАСАНАА МЭДЭВ ҮҮ

Avatar

Зочин 2019-11-14 64.119.17.108

Баавгайн 240 савар гэж бичиж мэдэхгүй. 240 баавгайн (960 савар) гэж бичих нь буруу байгаа биз сэтгүүлч нэртэй мангар минь

Avatar

zochin 2019-11-14 103.26.194.28

t1t biz baawgai hezeeneesee 240sh sawartai boltsiin 240 sh baawgain sawar geech arai arai

Avatar

c 2019-11-14 202.55.188.36

paah hunii hoyor sarvuu baina

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж