Хятадын хилээр 240 баавгайн савар гаргах гэж байсныг саатуулжээ

Хуучирсан мэдээ: 2019.11.14-нд нийтлэгдсэн

Хятадын хилээр 240 баавгайн савар гаргах гэж байсныг саатуулжээ

Хятадын хилээр 240 баавгайн савар гаргах гэж байсныг саатуулжээ

Оросын хилийн Краскино боомтын ажилчид Хятадын хилээр Оросын зүүн хязгаараар нутагладаг хар баавгайн 240 савар болон бусад амьтны хэсэг бүхий ачаа гаргах гэж байсныг саатууллаа хэмээн Siberiantimes агентлаг мягмар гараг /11.12/-т мэдээллээ.

Ачаанд баавгайн савраас гадна ховордоод буй Сибирийн барын хоёр савар, зааны хоёр туурай, үл мэдэгдэх амьтны дөрвөн сарвуу байсан гэнэ. Хятадад энэ төрлийн бараа мянган ам.доллар хүртэл үнэд хүрч, уламжлалт эмчилгээ болон зарим төрлийн хүнсэнд хэрэглэгддэг гэнэ.

"240 саврыг авахын тулд дор хаяж 60 баавгай хөнөөсөн байж болзошгүй. Боомт дээр хоёр орос иргэн, хоёр гадаад иргэн сэжигтэй байгаа дуудлагын дагуу хамгаалалтын ажилтнууд очиж шалгахад баавгайн 44 савар, барын хоёр савар биедээ авч явааг илрүүлсэн. Тийнхүү тэр иргэдийн тээшийг шалгахад баавгайн 198 савар, бугын хоёр туурай олдсон. Амьтдын үлдсэн хэсэг хаана байгаа нь тодорхойгүй байна" хэмээн гаалийн ажилтнууд мэдээлж байна.

Хориотой бараа хилээр гаргахыг завдсан иргэдэд долоо хүртэлх жил хорих ял шийтгэх гэнэ.

Б.АМАРБАЯСГАЛАН 

Эх сурвалж: siberiantimes.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
44
БурууБуруу
9
ГайхмаарГайхмаар
7
ТэнэглэлТэнэглэл
6
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж