АХБХ-ны Хэвлэл мэдээлэл, харилцааны хорооны хурал боллоо

Хуучирсан мэдээ: 2019.11.14-нд нийтлэгдсэн

АХБХ-ны Хэвлэл мэдээлэл, харилцааны хорооны хурал боллоо

АХБХ-ны Хэвлэл мэдээлэл, харилцааны хорооны хурал боллоо

Монголын Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхийлөгч, Азийн Хөлбөмбөгийн Холбооны Дэд Ерөнхийлөгч А.Ганбаатар АХБХ-ны Хэвлэл мэдээлэл, харилцааны хорооны даргаар томилогдсон талаар бид өмнө мэдээлсэн.

Тэгвэл 11-р сарын 13-ны энэ өдөр АХБХ-ны Харилцаа Хорооны анхны хурал АХБХ-ны хурлын танхимд боллоо. Уг хорооны Даргаар А.Ганбаатар, Дэд даргаар Тайландын төлөөлөгч ажилладаг бол Тайвань, Иран, Ирак, Иордан, Кувейт, Ливан, Мьянмар, Непал, Оман, Саудын Араб, Шри Ланка, Вьетнам улсын төлөөллүүд гишүүний үүрэг гүйцэтгэдэг.

Энэ удаагийн хурлаар:

  • Дижитал стратеги
  • Дижитал туршилтын төслүүд
  • Семинар, ментор хөтөлбөрүүд
  • Богино видео контент бүтээлт
  • Чөлөөт сэтгүүлчдийн бүтэц гэсэн асуудлуудыг хэлэлцлээ.

Үүний хүрээнд Монголын чөлөөт сэтгүүлчидтэй гэрээлж ажиллах боломжийг судалж үзэхээр боллоо.

Сонирхуулахад уг хурлаар Хятад хэл АХБХ-ны албан ёсны вебсайтын албан ёсны хэлд нэмэгдэж орохыг баталлаа.

Монголын Хөлбөмбөгийн Холбоо Онлайн шууд дамжуулалт, Тайлбарлагчийн сургалт, хяналт, Ментор хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж буй талаар уг хуралд дурдагдсаныг дуулгахад таатай байна.

Эх сурвалж: МХБХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж