БЗД-ийн Хүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа | News.MN

БЗД-ийн Хүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа

БЗД-ийн Хүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа

БЗД-ийн Хүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Хүүхдийн төлөө зөвлөлийн 2019 оны тайлангийн хурал дүүргийн Чуулганы танхимд өнөөдөр боллоо.

Тус тайлангийн хуралд дүүргийн Засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга Т.Баясах, Засаг даргын орлогч Д.Уламбаяр болон албаны бусад хүмүүс, дүүргийн нутаг дэвсгэрт хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн байгууллага, хуулийн этгээд, иргэдийн төлөөлөл, хороодын Засаг дарга нар оролцсон юм.

Хурлын эхэнд дүүргийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсээс дүүргийн 2019 оны хүүхэд хамгааллын хариу үйлчилгээний нөхцөл байдлыг танилцуулсан бол дүүрэг дэх Цагдаагийн газраас 2019 оны байдлаар хүүхдийн эсрэг гэмт хэрэг, түүний шалтгаан нөхцөл, цаашид авах арга хэмжээний талаарх мэдээллийг өгөв. Харин тус хурлын төгсгөлд дүүргийн Эрүүл мэндийн төвөөс Хүүхдийн өвчлөл, анхаарал татаж буй асуудлуудын талаар танилцуулга хийсэн бол Боловсролын байгууллага дахь хүүхдийн хамгааллын хэрэгжилтийн талаар дүүргийн Боловсролын хэлтсээс мэдээлэл өгсөн юм хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж