АН-ын гишүүд болон О.Баасанхүү нар Үндсэн хуулийн хэлэлцүүлгээс гарлаа

Хуучирсан мэдээ: 2019.11.14-нд нийтлэгдсэн

АН-ын гишүүд болон О.Баасанхүү нар Үндсэн хуулийн хэлэлцүүлгээс гарлаа

АН-ын гишүүд болон О.Баасанхүү нар Үндсэн хуулийн хэлэлцүүлгээс гарлаа

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд оруулахаар Төрийн байгуулалтын байнгын хорооноос дэмжсэн АН-аас оруулсан саналуудын нэг болох “УИХ-ын сонгуулийг олонхын болон хувь тэнцүүлсэн зарчмыг хослуулан явуулна. Сонгогч тойрогт нэр дэвшсэн болон намын жагсаалтад орсон нэр дэвшигчийн төлөө санал өгнө" гэсэн заалтаар санал хураахад гишүүдийн 59.4 хувийн саналаар дэмжээгүй тул АН-ын зөвлөлийн гишүүд  болон О.Баасанхүү  нар хэлэлцүүлгээс гарахаа мэдэгдлээ.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:

Тун харамсалтай байна. МАН-тай зөвшилцөж ирсэн. АН-ын гурван зарчмын санал хоёр нь үндсэндээ уналаа. Бидний зөвшилцлийн үр дүн гарсангүй. АН Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг өөрчлөхийн төлөө өнөөдрийг хүртэл явж ирсэн. Харамсалтай нь бидний тавьсан санал унаснаар АН цааш хэлэлцүүлэгт оролцох боломжгүй боллоо гэдгээ мэдэгдэж байна. Үндсэн хууль ийм доголон хууль байж болохгүй. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг бүтэн байлгахын төлөө ардчилсан парламентын төлөвшлийг бүрэн хангахын тулд АН-ын гурван санал байсан шүү гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье.

УИХ-ын гишүүн З.Нарантуяа “Үндсэн хуулийн хэлэлцүүлэг эхэлснээс хойш олонхын түрэмгийллээр явж ирсэн. Яг одоо бол олонхынхоо хүслээр Үндсэн хуулийн хэлэлцүүлэг өндөрлөх гэж байгаа нь харамсалтай. Улс төрийн бусад намтай зөвшилцөнө гэснээ үгүйсгэлээ. Үндэсний хэмжээний ийм том намынхан “ар хударгаар хуурдаг”-ийг харлаа. “Холимог тогтолцоог дэмжинэ” гэж биднийг хуурч байгаад унагалаа. Өнөөдөр бид зөвшилцөнө гэсэн итгэл үнэмшилтэй байсан. Сонгогчдын саналыг авахын тулд ирэх оны төсвийг баталсан.  Бидэнд хийх ажил үлдээгүй учраас хуралдааныг орхилоо” гэсэн юм.

УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн хувьд "АН молигдуулчихлаа. Ард түмэнтэйгээ зөвшилцөхгүй юм аа гэхэд УИХ-д суудалтай намуудтайгаа зөвшилцөх ёстой байсан. Манай намтай мөн зөвшилцөөгүй учраас АН-тай адил хэлэлцүүлгээс гарлаа. МАН дангаараа хуурамч шинэ хүчинтэйгээ нийлээд Үндсэн хуулиа батална биз дээ. Та бүхэнд амжилт хүсье. Ард түмнээрээ дүн тавиулж албан ёсоор олонх болж орж ирээд олон алдааг чинь засаж өгөхийг хичээнэ” гэж хэлээд чуулганыг орхин гарлаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
6
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж