Сэлбийн гүүр баригдвал зуслангийн ачаалал 40 хувь буурна | News.MN

Сэлбийн гүүр баригдвал зуслангийн ачаалал 40 хувь буурна

Сэлбийн гүүр баригдвал зуслангийн ачаалал 40 хувь буурна

Сэлбийн гүүр баригдвал зуслангийн ачаалал 40 хувь буурна

Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтын ажлын хүрээнд барьсан 60 метр гүүрийн барилга угсралтын ажил дуусч, өнөөдөр хүлээлгэн өглөө. Үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн ерөнхий зохицуулагч Д.Авирмэд болон гүйцэтгэгч компанийн удирдлагууд, ажилчид оролцов.

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Чанар стандартын дагуу цаг хугацаанд ажлаа гүйцэтгэж хүлээлгэн өгч байгаа гүйцэтгэгч компанийн хамт олонд талархал илэрхийлье. Энэ зам ашиглалтад орсноор зуслангийн замын түгжрэлийг бууруулах, Дарь эх, Зуун айл, Дамбадаржаа гэсэн чиглэлүүд рүү замын хөдөлгөөнийг эрчимжүүлэх боломж бүрдэж байна. Мөн 7 буудал, Чингэлтэйн чиглэлийн замын ачааллыг бууруулах ач холбогдолтой” хэмээн ярилаа.

Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Чингэлтэйн үерийн хамгаалалтын суваг дээр баригдаж буй 60 метр, 30 метр, 24 метр урттай зэргэлдээ гурван гүүрийн ажил хийгдэж байгаа билээ. Өнөөдрийн байдлаар 60 метр гүүрийн барилга угсралтын ажил бүрэн дуусч, 24 метр гүүрийн ажил 80 хувьтай, 30 метр гүүрийн ажил 65 хувьтай хэрэгжиж байна. Цаашид уг гүүрнүүдийг холбосон 6.6км урт авто замын ажил хийгдэнэ.

Сэлбэ дэд төвд эдгээр гүүр, авто замын ажлууд дуусч ашиглалтад орсноор 7 буудал орчим болон зуслангийн замын ачаалал 30-40 хувьтай буурна. Дээрх ажлуудыг 2020 оны III улирал гэхэд бүрэн дуусгахаар төлөвлөөд байгаа аж.

Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийг хэрэгжүүлж эхэлсэн билээ. Төсөл гурван үе шаттайгаар нийт есөн жилийн хугацаанд хэрэгжинэ. Төслийн I үе шатны хүрээнд хотын хойд бүсийг Баянхошуу, Сэлбэ дэд төв болгон хэсэгчлэн хөгжүүлэх бөгөөд одоогийн байдлаар Сэлбэ, Баянхошуу дэд төвүүдэд өрнүүлж буй бүтээн байгуулалтын ажлын явц 73 хувьтай байна. Дэд төвүүдэд нийгмийн болон инженерийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын олон ажлууд эрчимтэй хийгдэж байна.

 Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-11-17 122.201.24.2

давхар метро

Avatar

Зочин 2019-11-17 122.201.24.2

давхар гүүр

Avatar

Зуслан зам санал 2019-11-17 46.242.8.37

Сэлбэ голын эргээ 100 айлын гүүрээс эхлэн 2 талыг нь засч тохижуулан, нэг талаар нь Шадвилангийн гүүр хүртнл зуслангийн хурдны зам тавих бололцоо бий байхаа. Энэ зам гүүр хүртлээ хаашаа ч салахгүй зөвхөн зуслангийн машинууд явбал 7 буудлын болон Дарь эхийн замын түгжээ 60-70 хувь буурна. Үүнийг хотын удирдлагууд хийж эхлэх хэрэгтэй байна

Avatar

Зочин 2019-11-17 192.82.69.165

Энэ хаана байдаг гүүр вэ? Хайлаастын уулзвараас Дарь Эх рүү тавьсан шинэ замыын гүүр мөн үү?

Avatar

Зочин 2019-11-17 202.21.108.233

Зусланд зүүн талын уулын хөвөөгөөр шинэ зам тавибал түгжрэлгүй болно.

Avatar

Зочин 2019-11-17 202.9.42.235

Сэлбэ гол дагуу засмал зам тавих хэрэгтэй

Avatar

зочин 2019-11-17 202.9.42.11

Аль хавар л дуусчихаад нээхгүй байгаад л байсан Амарсайхныхаа морьлохыг хүлээгээд л байсан болж таарч байна уу ? .. Яасан удаан хүлээлгэдэг шаар вэ …

Avatar

Зочин 2019-11-17 107.77.173.52

Аль эрт Үүл даргын үед эхлүүлсэн ажлуудаар шоудчих бололтой юм аа.

Avatar

ШҮҮМЖЛЭГЧ 2019-11-17 202.21.120.42

АШИГЛААГҮЙ БАЙЖ ГҮҮРИЙН ХЯЗГААРЛАЛТЫН БЕТОН ХАГАРСАН БНА, ЧАНАР НЬ ЮУ БОЛ? ЗУРАГ ДЭЭР ТЭГЖ ХАРАГДАЖ БНАА

Avatar

зочин 2019-11-17 103.9.90.53

Дутуу цэвэрлэсэн цас байна

Avatar

meedee 2019-11-17 59.153.85.110

аргаа ядсан арга ш дээ.сэлбэ гол дагуу хурдны зам тавиад давхар уулзвартай болж байж та нар зусландаа хурдан очино за

Avatar

Зочин 2019-11-17 64.119.17.108

Дээр нь төмөр замаа хотоос гаргаад оронд нь хурдны зам л тавьчихвал түгжрэл гүүд бай

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж