Ажлын хэсгүүд орон нутагт ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2019.11.14-нд нийтлэгдсэн

Ажлын хэсгүүд орон нутагт ажиллаж байна

Ажлын хэсгүүд орон нутагт ажиллаж байна

Төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллагуудын  2019 оны жилийн эцсийн бэлэн байдлын үзлэг, шалгалт зохион байгуулах ОБЕГ-ын ажлын хэсгүүд орон нутагт ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар ОБЕГ-ын Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын газрын дарга, хурандаа Г.Бат-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газарт ажиллаж байгаа бол Гамшгийн эрсдэлийн удирдлагын газрын дарга, дэд хурандаа Д.Баасансүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг Ховд аймгийн Онцгой байдлын газарт ажиллаж байна.

Шалгалтаар тухайн газар, хэлтэс, анги, байгууллагын үндсэн ажлын гүйцэтгэл, алба хаагчдын мэргэжлийн ур чадварын түвшин, ёс зүйн төлөвшил, хандлага, цэрэгжилт, жагсаалч байдал, алба хаагчдын нийгмийн баталгааг хангах талаар болон эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр авсан арга хэмжээ, хууль тогтоомж, дүрэм журам, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх талаар хийсэн ажлын явц, соёл хүмүүжлийн ажил, гамшгаас хамгаалах сургалт, урьдчилан сэргийлэх ажлын бодит үр дүн, ажлын үзүүлэлтийг дүгнэж байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж