Өдрийг эрч хүчтэй өнгөрүүлэх, олон цагаар бүтээмж өндөртэй байна гэдэг амаргүй. Цаанаасаа л залхуу хүрч, бүтээмж буурч хийж буй зүйлээ хүссэн хэмжээндээ гүйцэтгэж чадахгүй байх явдал элбэг тохиолддог билээ. Тэгвэл үүний гол шалтгаануудын нэг нь өглөөний цайтай холбоотой байдаг гэнэ. Тухайн өдрийг эхлүүлэхдээ ямар зүйл идэж, шаардлагатай энергийг авч чадсан эсэхээс ажлын бүтээмж шууд шалтгаалдаг аж.
Монгол улсын засгийн газраас 2019 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Эрүүл хүнс-эрүүл Монгол хүн” үндэсний хөтөлбөрийн хүрээнд хүн амын хүнсний хэрэглээ, шим тэжээлийн боловсролыг дээшлүүлэх, зохистой хооллох дадлыг төлөвшүүлэх зорилгоор “Өглөөний цай”, “Ээжийн сонголт-эрүүл хүнс” хөдөлгөөнийг 2019-2022 онд өрнүүлэхээр 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр албан ёсоор нээлтээ хийж эхлүүлсэн.
Иймд иргэн бүр гэртээ өглөөний цайгаа тогтмол ууж эрч хүчээ сэлбэж эрүүл мэндээ хамгаалахыг, мөн нийтийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газрууд өглөөний цайны хувилбарт, сонголтот цэснүүдийг боловсруулан өглөө эрт үүд хаалгаа нээж хэрэглэгчиддээ үйлчилдэг шинэ соёл хандлагыг тогтоож хэвшүүлэн “Өглөөний цай” хөдөлгөөнд нэгдэж идэвхтэй оролцохыг нийслэлчүүддээ хандан уриалж байна гэж нийслэлийн Хүнс, Хөдөө аж ахуйн газраас мэдээллээ.
Холбоотой мэдээ