Улстөрчдийн гоё бизнес дампуурсан

Хуучирсан мэдээ: 2019.11.14-нд нийтлэгдсэн

Улстөрчдийн гоё бизнес дампуурсан

Улстөрчдийн гоё бизнес дампуурсан

Өнгөрсөн жил Бээжингийн утаа багасчихжээ гэж монголчууд бахархаад, баярлаад байсан. Гэтэл Улаанбаатар утаа буурсанд итгэж өгдөггүй ээ. Утаа хайсан хүмүүс энд тэндгүй. Уг нь Бээжингийн утаа арилсанд биш Улаанбаатарын агаарын бохирдол ашгүй буурлаа гэж баярлаж, бахадмаар санагдах.  Гэтэл үл үзэгдэгч утаа байгааг олж харсан үл итгэгч олон байна.  "Утаа байхгүй ч угаар байна. Удахгүй ес эхлэхээр утаатай болно. Бадарчин баярлах хэрэггүй гэхчилэн улстөржих хүмүүс нүүр номд цөөнгүй.

Өвөл болохоор хүйтэн болдог. Хүйтэн болохоор утаатай болдог нь ч үнэн байв. Өдийд Улаанбаатар нүүгэлтсэн хар утаанд дарагддаг, утаандаа бүгд хахаж цацаад ханиалгаад явдаг нь ч үнэн. Тэгвэл өдгөө Улаанбаатар  харьцангүй утаагүй болжээ.

Гэтэл Улаанбаатарын утаа буурсанд  уурлаж, бухимдах улстөрчид байна. Уг нь утаа алга болж байвал  Улаанбаатарт амьдарч буй бүхний эрүүл мэнд, эдийн засагт ашигтай.  Гэтэл олон нийтийн сүлжээн дэр шүүмжлэлийг харахад  Улаанбаатар утаатай  байгаасай гэж хүсээд байгаа ч юм шиг.

Улаанбаатарын утаа улстөрчдийн халаасаа зузаалдаг унацтай гоё бизнес байсан. Олон ч хүн утаагаар цөм баяжсан. Улаанбаатарын утаатай тэмцэнэ гэж  өнгөрсөн арван жил 557 тэрбум төгрөг зарцуулжээ.  Жишээлбэл, 2010 онд Цэвэр агаарын санг байгуулж, 2015 он хүртэл агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээнд 90 гаруй тэрбум төгрөг зарцуулжээ. Энэ сангийн тайланд аудит хийхэд зөвхөн зар сурталчилгаанд л гэхэд хэдэн зуун сая төгрөгийн зардал гаргасан байдаг. 

2012-2013 онд боловсруулсан зуух буюу утаагүй зууханд нийт 68 тэрбум төгрөг, гэрийн дулаалгад зориулж 12 тэрбум төгрөг, цахилгааны хөнгөлөлтөд 3.5 тэрбум төгрөг, уурын зуухыг сайжруулж, шинэчлэхэд 17.9 тэрбум төгрөг зарцуулсан гээд энэ бүхэн үр дүнгүй ажил болж хувирсан.

Зарим засгийн газар утааны эсрэг биш утаа үйлдвэрлэх бодлого ч хэрэгжүүлсэн бий. Шинэчлэлийн засгийн үед буюу Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн үед Багануурын тортогтой нүүрсийг шуудайлаад гэр хорооллынхонд зарсан.  Нүүрс шуудайлж зарснаар агаарын бохирдол нэмэгдсэн үү гэхээс буураагүй байдаг.

Сэтгэл байвал сэрээгээр ч газар хагалж болно гэж үгтэй. Хийвэл бүтдэг, хичээвэл болдог У.Хүрэлсүхийн засгийн утаатай тэмцэх бодлого харуулж байна.  Агаарын чанарын албанаас  өнөөдрийн Улаанбаатарын утааг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нэлээд буурсан гэх дүгнэлт гаргажээ.

 

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
57
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж