Харри, Меган Маркл нар зул сарыг хатан хааны гэр бүлтэй тэмдэглэхгүй

Хуучирсан мэдээ: 2019.11.14-нд нийтлэгдсэн

Харри, Меган Маркл нар зул сарыг хатан хааны гэр бүлтэй тэмдэглэхгүй

Харри, Меган Маркл нар зул сарыг хатан хааны гэр бүлтэй тэмдэглэхгүй

Их Британийн хатан хаан II Элизабетийн гэр бүл жил бүрийн Зул сарын баярыг гэр бүлээрээ хамтдаа тэмдэглэдэг уламжлалтай билээ.

Харин Хунтайж Харригийн гэр бүл энэ жилийн Зул сарын баярыг хатан хааны гэр бүлтэй хамт өнгөрөөхгүй байхаар шийджээ. Ээж, аав болоод удаагүй байгаа Хунтайж Харри болон гүнгийн авхай Меган Маркл нар Зул сарын баярыг Меган Марклын ээж Дориа Рэглэндтэй хамт тэмдэглэхээр төлөвлөсөн байна.

Меган Маркл бол Америк гаралтай эмэгтэй, тиймдээ ч Харри, Меган нар өөрсдийн цаг хугацааг Их Британи, АНУ-ын дунд ижил тэнцүү хуваарилна гэдгээ мэдэгдсэн учраас ийм шийдвэрт хүрсэн байж болох юм. Мөн тэд хатан хааны гэр бүлийн тогтсон ёс заншлуудыг өмнө нь олон удаа зөрчиж байсан билээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж