Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсээс хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж байгууллага, иргэн, өрхийн тариалан эрхлэгчдэд зориулан “Органик хүнсний үйлдвэрлэлд тавигдах шаардлага”сэдэвт сургалтыг өнөөдөр зохион байгуулав. Уг сургалтаар нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Хүнсний үйлдвэрлэлийн хэлтсийн Органик хүнсний болон исгэлтийн үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэн Ч.Чулуунцэцэг, Газар тариалангийн хэлтсийн мэргэжилтэн С.Гочоосүрэн болон дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Х.Гэрэлчимэг нар органик хүнсний тухай хууль, журам, стандарт болон органик хүнсний үйлдвэрлэлд тавигдах шаардлага, органик болохыг илэрхийлсэн тэмдэг тэмдэглэгээ, хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээнд ашиглаж буй сав баглаа боодлын чанар, аюулгүй байдлынталаар мэдээлэл өглөө.
Органик хүнсний үйлдвэрлэлд тавигдах шаардлага сэдэвт сургалтыг зохион байгууллаа
ЭХ СУРВАЛЖ: СБД
Холбоотой мэдээ