Сайд Д.Сумъяабазар хамгийн “ядуу” нь

Хуучирсан мэдээ: 2019.11.14-нд нийтлэгдсэн

Сайд Д.Сумъяабазар хамгийн “ядуу” нь

Сайд Д.Сумъяабазар хамгийн “ядуу” нь

УИХ-аас Монгол Улсын 2020 оны төсвийн төслийг баталснаар Засгийн газрын гишүүдээс хамгийн чинээлэг нь Сангийн сайд, ядуу нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд боллоо. Учир нь УИХ Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт 3 их наяд төгрөг “үрэх” эрх олгосон бол Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарт 42 тэрбум төгрөг зарцуулах эрх олгоод байна. Өөрөөр хэлбэл, төсөвт хамгийн их хөрөнгө төвлөрүүлэх үүрэг хүлээлгэсэн хэр нь хамгийн багийг зарцуулах эрхийг парламент болон Засгийн газраас өглөө.

Хоёр их наядыг зарцуулах эрхтэйгээрээ Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг хоёрдугаарт эрэмбэлэгдсэн бол бол гуравт, нэг их наяд төгрөг үрэх эрхийг авсан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг орж байна. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдод ирэх жил 6 тэрбум төгрөг зарцуулах эрх олгосон нь сайд Д.Сумъяабазарынхаас долоо дахин бага төсөв юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хүснэгтээс тодруулж харна уу.

Төсвийн ерөнхийлөн захирагчДүн/сая төгрөгөөр
1Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга6 тэрбум 438,6
2УИХ-ын дарга46 тэрбум 824.0
3Ерөнхий сайд470 тэрбум 403.0
4Шадар сайд174 тэрбум 935.7
5ЗГХЭГ-ын дарга71 тэрбум 7.0
6Байгаль орчин, аялал жуулчлалын сайд176 тэрбум 225.5
7Гадаад харилцааны сайд93 тэрбум 406.2
8Сангийн сайд3 их наяд, 115 тэрбум 628.0
9Хууль зүй, дотоод хэргийн сайд625 тэрбум 898.1
10Батлан хамгаалахын сайд294 тэрбум 277.5
11Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд2 их наяд 173.161.
12Зам, тээвэр, хөгжлийн сайд375 тэрбум 419.6.
13Барилга, хот байгуулалтын сайд276 тэрбум  675.8
14Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд42 тэрбум 914.4
15Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд193 тэрбум 862.8
16Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд1 их наяд 547 тэрбум 593
17Эрүүл мэндийн сайд964 тэрбум 554.8
18Эрчим хүчний хөгжлийн сайд100 тэрбум 128.3

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж