Гамшиг судлалын хүрээлэн чанарын бодлогоо тодорхойлов

Хуучирсан мэдээ: 2019.11.14-нд нийтлэгдсэн

Гамшиг судлалын хүрээлэн чанарын бодлогоо тодорхойлов

Гамшиг судлалын хүрээлэн чанарын бодлогоо тодорхойлов

Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэн нь үйл ажиллагаандаа чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015 (MNS ISO 9001:2016) олон улсын стандартыг нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Энэ хүрээнд Гамшиг судлалын хүрээлэнгийн захирлын 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн А/06 тоот тушаалаар ажлын хэсэг байгуулж,  нийт алба хаагчдыг “Чанарын менежментийн тогтолцоо”-г танилцуулах сургалтад хамруулсан юм.

Мөн Гамшиг судлалын хүрээлэнгийн Чанарын бодлогыг тодорхойлж, тус бодлогыг хэрэгжүүлэхээр алба хаагчид гарын үсэг зурж баталгаажуулаад байна.

ГАМШИГ СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭНГИЙН ЧАНАРЫН БОДЛОГО 

Алсын хараа

Олон улсын хэмжээнд өрсөлдөх чадвартай, шинжлэх ухаан, туршилт судалгаа, инновацид суурилсан тэргүүлэгч хүрээлэн болно.

Эрмэлзэх зүйл

Хэрэглэгчийн хэрэгцээ ба хүлээлтэд нийцсэн үйлчилгээ үзүүлэх

Уриа

Хүн бүр манлайлагч

Чанарын бодлого

Гамшиг судлалын шинжлэх ухааныг хөгжүүлж гамшгаас хамгаалах салбарт судалгаа, шинжилгээ, технологи, инновацийг нэвтрүүлэн Монгол Улсын тогтвортой хөгжилд нөлөөлж буй гамшгийн эрсдэлийг бууруулахад бодитой хувь нэмэр оруулна.

Чанарын зорилтууд

1.       Чанарын менежментийн тогтолцоо MNS ISO9001:2016 стандартын жишигт хүргэнэ.

2.       Монгол оронд түгээмэл тохиолддог аюулт үзэгдэл, ослын шалтгаан нөхцлийг тогтоох хүчин чадал, чадавхыг олон улсын түвшинд хүргэнэ.

3.       Эрдэм шинжилгээ, туршилт, судалгааны ажилд дэвшилтэт технологийг нэвтрүүлж, хамтын ажиллагааг өргөжүүлнэ.

Үнэт зүйлс

•        Шинжлэх ухаанч, чадварлаг, мэргэшсэн, чин хүсэлтэй алба хаагч;

•        Сэтгэл ханамжтай харилцагч, үйлчлүүлэгч;

•        Судалгаа, эрдэм шинжилгээний арга зүй, өндөр чадавхтай багаж, тоног төхөөрөмж;

•        Оновчтой зохион байгуулагдсан бүтэц бүхий багийн үйл ажиллагаа;

•        Аюулгүй, эрүүл орчин.

Энэхүү Гамшиг судлалын хүрээлэнгийн чанарын бодлого нь Чанарын менежментийн тогтолцоо MNS ISO9001:2016 стандартын баталгаажуулалтын гэрчилгээнд заасан судалгаа, туршилт, эрдэм шинжилгээ, сургалтын болон бусад үйл ажиллагаанд хамаарах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж