“Дэлхийн мисс 2019”-д оролцох М.Цэвэлмаа Улсын начин ааваараа гангарав

Хуучирсан мэдээ: 2019.11.14-нд нийтлэгдсэн

“Дэлхийн мисс 2019”-д оролцох М.Цэвэлмаа Улсын начин ааваараа гангарав

“Дэлхийн мисс 2019”-д оролцох М.Цэвэлмаа Улсын начин ааваараа гангарав

"Дэлхийн мисс 2019" тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох Мандахын Цэвэлмаагийн танилцуулга видео өчигдөр /2019.11.14/ цацагджээ. Түүний танилцуулга видео албан ёсоор YOUTUBE сувагт байршиж, дэлхийн 130 орны гоо бүсгүйчүүдтэй нэгдэхээр Монгол охин мориндоо мордлоо.

“ACE STUDIO”-ийн уран бүтээлчдийн хийсэн тус танилцуулгад М.Цэвэлмаа нүүдлийн соёл, ёс заншил, байгалийн гоо үзэсгэлэн, монгол ахуйгаа танилцуулахаас гадна Монгол Улсын начин цолтой ааваараа гангарчээ.

Мисс бүсгүйн аав Монгол улсын начин Сэрээнэндоржийн Мандах нь Өвөрхангай аймгийн Бүрд сумын уугуул бөгөөд үндэсний бөхийн спортоос гадна чөлөөт бөхийн спортын дэд мастер, цэргийн хошууч цолтой ажээ. Манай орны оролцогч миссийн танилцуулга видеоны хандалт нь “MULTIMEDIA” номинацид нөлөөлөх юм.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
59
ХөөрхөнХөөрхөн
20
ЗөвЗөв
5
ГайхмаарГайхмаар
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж