ЗТХЯ-ны ТНБД С.Батболд орон нутгийн нислэг саатуулаагүй гэв | News.MN

ЗТХЯ-ны ТНБД С.Батболд орон нутгийн нислэг саатуулаагүй гэв

ЗТХЯ-ны ТНБД С.Батболд орон нутгийн нислэг саатуулаагүй гэв

ЗТХЯ-ны ТНБД С.Батболд орон нутгийн нислэг саатуулаагүй гэв

Улаанбаатар – Мөрөн – Улаангом чиглэлийн орон нутгийн нислэг өчигдөр /2019.11.13/ хотоос нэг цаг 10 минутаар түр саатжээ. Учрыг нь агаарын тээврийн “Хүннү эйр” компанийн мэдээллийн ажилтнаас тодруулахад “Тухайн нислэгээр үйлчлүүлэх байсан зорчигч хүндэтгэх шалтгааны улмаас хүүхдээ яаралтай эмнэлэгт эмчлүүлэх шалтгаанаа хэлж, албан ёсны хүсэлт гаргасны дагуу тухайн өдрийн ээлжийн ахлагч тус зорчигчийг хүлээх шийдвэр гаргасан юм.

Онгоцны вип танхимаар үйлчлүүлсэн зорчигчид бүх зорчигч суусны дараа онгоцонд ордог журамтай. Тэр өдөр тухайн нислэгээр Зам тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд үйлчлүүлж явсан. Гэхдээ агаарын хөлгийн сааталд ямар нэгэн хамаагүй” гэлээ.

Засгийн газрын ээлжит хуралдаанаар /2019.01.09/Зам, тээврийн хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн даргаар Сандагдоржийн Батболдыг томилсон. С.Батболд нь энэ салбарт олон жил ажилласан, авто ашиглалтын инженер мэргэжилтэй, техникийн ухааны магистр зэрэгтэй авто, тээврийн салбарын мэргэжлийн хүн юм.

А.СҮРЭН

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иРгэн 2019-11-14 66.181.161.103

Ганбат нь ганц худгаас дуудах нь дөхөж байгаа байлгүй дээ удахгүй араас нь очих нөхөр дөө энэ Батболд гуай

Avatar

Зочин 2019-11-14 124.158.109.140

Салбар хариуцсан Яамныхаа Төрийн нарийндаа тал засахгүй бол хожим гэмтэй.Онгоцонд байсан хүмүүстээ даргыг хүлээж байгаа гэж ойлгуулсан юм шиг санагдсан, хүүхэд үзүүлж байгаа гэж хэлээгүй юм уу?

Avatar

Зочин 2019-11-14 66.181.170.2

гоё тайлбар байна, баяр хүргэе, ийм тайлбар олоход бас л амаргүй шүү

Avatar

зочин 2019-11-14 66.181.166.196

Маргааш гэхэд онгоч ерөөсөө хоцорч нисээгүй болоод дуусна даа, уг нь арай соёлтой газар бол өдийд тэр нөхөр огцорчихсон байхгүй юу

Avatar

Зочин 2019-11-14 66.181.189.153

Арга олждээ

Avatar

Mongol 2019-11-14 202.126.88.151

Ogtsrood marsh

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж