ЗТХЯ-ны ТНБД С.Батболд орон нутгийн нислэг саатуулаагүй гэв

Хуучирсан мэдээ: 2019.11.14-нд нийтлэгдсэн

ЗТХЯ-ны ТНБД С.Батболд орон нутгийн нислэг саатуулаагүй гэв

ЗТХЯ-ны ТНБД С.Батболд орон нутгийн нислэг саатуулаагүй гэв

Улаанбаатар – Мөрөн – Улаангом чиглэлийн орон нутгийн нислэг өчигдөр /2019.11.13/ хотоос нэг цаг 10 минутаар түр саатжээ. Учрыг нь агаарын тээврийн “Хүннү эйр” компанийн мэдээллийн ажилтнаас тодруулахад “Тухайн нислэгээр үйлчлүүлэх байсан зорчигч хүндэтгэх шалтгааны улмаас хүүхдээ яаралтай эмнэлэгт эмчлүүлэх шалтгаанаа хэлж, албан ёсны хүсэлт гаргасны дагуу тухайн өдрийн ээлжийн ахлагч тус зорчигчийг хүлээх шийдвэр гаргасан юм.

Онгоцны вип танхимаар үйлчлүүлсэн зорчигчид бүх зорчигч суусны дараа онгоцонд ордог журамтай. Тэр өдөр тухайн нислэгээр Зам тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд үйлчлүүлж явсан. Гэхдээ агаарын хөлгийн сааталд ямар нэгэн хамаагүй” гэлээ.

Засгийн газрын ээлжит хуралдаанаар /2019.01.09/Зам, тээврийн хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн даргаар Сандагдоржийн Батболдыг томилсон. С.Батболд нь энэ салбарт олон жил ажилласан, авто ашиглалтын инженер мэргэжилтэй, техникийн ухааны магистр зэрэгтэй авто, тээврийн салбарын мэргэжлийн хүн юм.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж