Балдорж шагналын эзнээр Э.Хүрэлбаатар тодорлоо

Хуучирсан мэдээ: 2015.09.16-нд нийтлэгдсэн

Балдорж шагналын эзнээр Э.Хүрэлбаатар тодорлоо

Монголын сэтгүүл зүйн шилдэг бүтээлд олгодог БАЛДОРЖ шагналын шилдгүүдэд шагнал гардуулах долоо дахь удаагийн ёслолын арга хэмжээ өнөөдөр "Улаанбаатар" зочид буудалд боллоо. Нийт 280 гаруй бүтээл ирснээс “Өдрийн сонин”-ий сэтгүүлч Э.Хүрэлбаатар “Зүүн гурван аймгийн хуульгүй ардууд зээрийн сүргээ хүйс тэмтрээд дуусч байна”, “Би Монгол Улсаа дэлхийн том орон гэж боддогбуюу Хануйн бага сургуулийн сурагчид”, “Бөгтөр бөхөнгийн мөхөл ирэв үү?” зэрэг нийтлэлээрээ тодорч Ц.Балдоржийн дүр бүхий алтан тэмдэг, болор цом, 5000 ам.долларын шагналын эзэн боллоо.

Энэхүү шагналын дэд байрыг “Гэрэг” сэтгүүлийн сэтгүүлч У.Бямбаням “Голомт сахих горьдлого”, “Г.Аюурзанын хүүрнэл: Долоо дахь нь Судасны чимээ”, “Үл хүсэх үнэн”, “Үндсэрхэг үзлийн үр дагавар” нийтлэлээрээ эзлэв.

Мөн шилдэг арвын эздээр Х.Болормаа (“Өнөөдөр”), Д.Мөнхчимэг “Үндэсний шуудан”, Ц.Цэвээнхэрлэн (“Засгийн газрын мэдээ”), О.Бат-Ундрах (“Өнөөдөр”), Б.Цэдэвсүрэн (“Ардчилал”), А.Ариунбаатар (МҮОНТ), Б.Ерэнтэй (“Үндэсний шуудан”), Б.Ганчимэг (“Open door”), Ж.Тэгшжаргал (“Гэрэг” сэтгүүл), Г.Баатарнум (“Соёмбо” сонин) нар тодорсон юм.

Шилдэг 10-т:

1. Х.Болормаа (“Өнөөдөр”) – "Халамж хамгийн буруутай", "Бодь мөрийн зэрэг үнэгүйдэж Библи үнэд орох цагаар", "Адилхан Монгол".

2. Д.Мөнхчимэг (“Үндэсний шуудан”) – "Төр томорч бизнес хумигдах жил", "Эдийн засгийн салхи баруунаас зүүн тийш эргэв".

3. Ц.Цэвээнхэрлэн (“Засгийн газрын мэдээ”) – "Төрийн төрүүлсэн хүүхдүүдийг адлахын учир", "Би нинжа болмооргүй байна".

4. О.Бат-Ундрах (“Өнөөдөр”) – "Улаан тарианы үе эргэн ирлээ" цуврал.

5. Б.Цэдэвсүрэн (“Ардчилал”) – "Амар амгалангийн оронг холоос хайх хэрэггүй, "Хүүхэд бүтээдэг ээж".

6. А.Ариунбаатар (МҮОНТ) – "Чулуу", "Аргал", "Банхар" телевизийн нэвтрүүлэг.

7. Б.Ерэнтэй (“Үндэсний шуудан”) -"Таны HGD DISK"-ийг уншаад байна", "Согтох бол өөрийгөө голохоо больдог үе".

8. Б.Ганчимэг (“Open door” сонин) – "Луйвар", "Гүгээ" цуврал бүтээл.

9. Ж.Тэгшжаргал (“Гэрэг” сэтгүүл) – "Хадаас".

10. Г.Баатарнум (“Соёмбо” сонин) – "Амьдын тамд унасан долоон жил", "731 дүгээр отряд хийгээд чөлөөлөх дайн" нийтлэлээрээ тус тус шалгарлаа.

Ч.БОЛОР

Гэрэл зургийг Ц.АРИУНБОЛД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж