Хүнд ямар бэлэг өгөхөө мэдэхгүй байна уу?

Хуучирсан мэдээ: 2010.07.27-нд нийтлэгдсэн

Хүнд ямар бэлэг өгөхөө мэдэхгүй байна уу?

Бид ямар нэг баяр болохоор л ямар бэлэг өгөхөө шийдэж чадахгүй гайхацгааж, бие биенээсээ тусламж хүсдэг. Та ч гэсэн ийм төрлийн байдалд орж л байсан биз. Тэгвэл танд одоо хэнд, хэрхэн, ямар үед, ямар бэлэг өгөх ёстой талаар зөвөлгөө өгье.

Тухайн хүний хүслийг хэрхэн мэдэх вэ?

Тэгэхээр та юуны түрүүнд тухайн хүн тань танаас юуг хүсэн хүлээж байгаа бол гэдгийг бодолцох хэрэгтэй юм. Мэдээж тухайн хүнээс өөрөөс нь шууд асуучихвал сонирхолтой бус, гэнэтийн биш байх болно. Тэгвэл та ямар нэг байдлаар тухайн хүнтэйгээ юм ярьж байх зуураа бэлэгний талаар яриаг эхлүүлэх хэрэгтэй. Тэгээд ер нь хүнд ямар бэлэг өгвөл гоё байдаг бол , эсвэл чиний хувьд хамгийн гоё бэлэг юу вэ зэргээр түүнээс асууж хүслийг нь мэдэх боломжтой байдаг. Мөн та тухайн хүнийхээ сонирхол, шүтлэг, ажил төрлийг нь бодолцох хэрэгтэй. Мөн бэлгээ өгөхдөө бас бусад зүйлсийг анхаарах хэрэгтэй байдаг. Жишээ нь : 12 сарнайг оршуулганд өгдөг байхад 11,13 сарнайг хайр дурлалаа илэрхийлэхдээ өгдөг.

Харилцаанаасаа хамаараад өөр байх ёстой.

Жишээ нь та хэн нэгэн хүнтэй танилцаад удаагүй байгаа бол хайчилсан цэцэгнүүдийг өгсөн нь илүү дээр байдаг. Хүмүүс үндэстэй, амьд цэцгийг өгвөл илүү хүндтэй гэж боддог боловч яг үнэндээ тэр нь тухайн хүндээ маш их ажил уддаг. Тиймээс тухайн хүн тань өөрөө цэцэг арчилах дуртай биш л бол шууд л хайчилсан цэцэг л өгөх хэрэгтэй. Хайчилсан цэцэгнүүд харахад гоё бөгөөд тухайн хүндээ тэр үедээ сайхан сэтгэгдэл төрүүлэхээс гадна мөн танд дараагийн удаа дахин цэцэг өгөх боломжийг гаргаж өгдөг юм. Мөн та анх танилцаад удаагүй байгаа бол ерөнхий энгийн бэлэгнүүдийг өгж болно. Харин харилцаа тань удах тусам та тухайн хүнийхээ сэтгэл санаанд тохируулаад өгөх бэлэгнүүдээ сайн сонгох хэрэгтэй болдог.

Хэрвээ та бүр юу өгөхөө мэдэхгүй байвал тухайн хүнийхээ бусад хүмүүст өгж буй бэлэгнүүдийг нь хар. Ихэнх хүмүүс өөрийн авах дуртай бэлгээ хүмүүст өгөх дуртай байдаг юм.

Та тухайн хүнийхээ зан чанарыг мэдэж байгаа тохиолдолд нэг их хэцүү биш л дээ. Жишээ нь тухайн хүн тань үнэтэй ресторанд орвол түүнд илүү таалагдах уу эсвэл түүнд өөрөө гараараа хоол хийж өгсөн нь түүнд илүү их таалагдах уу гэдгийг та бодож үзэх ёстой. Мэдээж сайхан газар хоол идэх нь сайхан ч ,магадгүй түүнээс илүү таны өөрийн гарын хоол тухайн хүнд сайхан санагдаж болох юм шүү дээ. Тэгээд ч энэ нь тухайн хүнд таны үнэхээр сэтгэл гаргасан гэдгийг харуулж чадах юм.

Хэзээ өгөх вэ?

Баяр ёслолоор хүнээс бэлэг авах нь мэдээж сайхан л даа. Гэхдээ хэрвээ та тухайн хүнийгээ баярлуулж, тухайн хүндээ сэтгэл гаргаж байгаагаа мэдүүлмээр байгаа бол гэнэтийн байдлаар, түүнийг төсөөлөөгүй байхад нь өгөх хэрэгтэй. Энэ нь түүний сэтгэлийг илүү их хөдөлгөх болно.

Эр хүнд цэцэг өгж болох уу?

Эмэгтэйчүүд бид эрчүүдээс цэцэг авахдаа их дуртай байдаг. Эр хүн эмэгтэй хүнд цэцэг өгөх нь хэвийн үзэгдэл шүү дээ. Тэгвэл эр хүнд цэцэг өгөх нь зөв үү? Ганц эмэгтэй хүмүүс цэцгэнд дуртай гэж үү? Тэгвэл эр хүнд цэцэг өгөх нь тийм ч сонин зүйл биш юм. Харин ч эрчүүд үүнд дуртай байдаг гэж болно. Харин хэзээ ямар үед ямар цэцэг өгөхөө л мэдэх хэрэгтэй юм. Ер нь бол эрчүүдэд амжилтанд нь баяр хүргэх зорилгоор цэцэг өгөх нь маш тохиромжтой байдаг.
Эрчүүдэд гэж хэлэхэд эмэгтэй хүмүүст өгөх бэлэгний сонголт эр хүнийхийг бодвол илүү сонголт ихтэй байдаг. Гэхдээ та үнэхээр юу өгөхөө мэдэхгүй, эсвэл олон бэлэгнүүдээс алийг нь сонгохоо мэдэхгүй байх аваас тэр үед хийх хамгийн зөв бөгөөд аюулгүй сонголт бол цэцэг байх болно. Тэр дундаа улаан сарнай. Цэцэг бол хамгийн классик бэлэг гэдэгт бүх эмэгтэй хүмүүс санаа нийлдэг.

Эх сурвалж: http://www.zambala.mn/mdb/news/73

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж