Жон Леженд 2019 оны хамгийн “хүсэмжит эр”-ээр тодорчээ

Хуучирсан мэдээ: 2019.11.14-нд нийтлэгдсэн

Жон Леженд 2019 оны хамгийн “хүсэмжит эр”-ээр тодорчээ

Жон Леженд 2019 оны хамгийн “хүсэмжит эр”-ээр тодорчээ

“People” сэтгүүл энэ оны хамгийн “хүсэмжит эр”-ийг тодруулжээ. Өдгөө 41 настай дуучин, жүжигчин, хөгжимчин, продюсер Жон Леженд энэ оны “хүсэмжит эр”-ээс шалгарсан байна.

Эмми, Грэмми, Оскар, Тони, Алтан бөмбөрцөг зэрэг шоу бизнесийн салбарын хамгийн том шагналуудыг хүртэж байсан тэрбээр 2006 онд АНУ-ын супер модель Крисси Тайгентай хайр сэтгэлийн холбоотой болж, тэд 2011 онд сүй тавьж байжээ. Тэд 2013 онд гэрлэж, одоо хүү охины хамт амьдардаг.

Өнгөрсөн жил уг чансааг жүжигчин Идрис Эльба тэргүүлж байв. “People” сэтгүүл 1985  анх энэ шалгаруулалтыг явуулж эхэлсэн бөгөөд жүжигчин, найруулагч Мел Гибсон шалгарч байжээ. Түүнээс хойш Том Круз, Дэвид Бэкам, Жони Дэпп, Ченнинг Татум, Брад Питт, Адам Левайн зэрэг алдартнууд тодорч байв.

Эх сурвалж:CNN

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж