Гэрч, шинжээчдийн царайг харуулахгүй байх санал гаргав

Хуучирсан мэдээ: 2015.09.16-нд нийтлэгдсэн

Гэрч, шинжээчдийн царайг харуулахгүй байх санал гаргав

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүх нарт холбогдох шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд үргэлжилж байна.

Одоо гэрчүүд мэдүүлэг өгөх гэж байна. Шүүгч нар гэрч, шинжээчдийн аюулгүй байдлыг хангах үүднээс гэх шалтгаанаар телевизүүдийг шууд дамжуулахыг хориглосон юм.

Харин шүүгдэгч нар энэ шүүх хурлыг нээлттэй явуулах захирамж гаргасан тул нээлттэй явуулах санал гаргав. Шүүгдэгчдийн өмгөөлөгч нар гэрч, шинжээчдийг хамгаалах бүхэл бүтэн алба байхад хохироод байх зүйлгүй хэмээн бухимдаж байна.

Шүүгчид нээлттэй танхимаас дамжуулах танхим нь ялгаа байгүй гэсэн боловч дамжуулах танхим дуу дүрсний шаардлага хангахгүй хэмээн өмгөөлөгчид үзэж байна. Тиймээс гэрч, шинжээчдийн нэр, царайг харуулахгүйгээр телевизээр дамжуулах саналыг гаргалаа.

Ингэснээр телевизүүдэд гэрчийг араас нь харуулж шууд дамжуулах зөвшөөрлөө. TV9, Eagle телевизүүд Л.Гансүх нарын шүүх хурлыг шууд дамжуулан үзүүлж байна.

Шүүх хурал үргэлжилж байна.

Т.АНУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж