Дүүргийн аварга шалгаруулах өсвөрийн шатарчдын “их нүүдэл-2019” тэмцээний аваргууд тодорлоо

Хуучирсан мэдээ: 2019.11.14-нд нийтлэгдсэн

Дүүргийн аварга шалгаруулах өсвөрийн шатарчдын “их нүүдэл-2019” тэмцээний аваргууд тодорлоо

Дүүргийн аварга шалгаруулах өсвөрийн шатарчдын “их нүүдэл-2019” тэмцээний аваргууд тодорлоо

Нийслэлийн  380 жилийн  ойн хүрээнд зохион байгуулагдаж буй  Нийслэлийн Засаг даргын нэрэмжит өсвөрийн шатарчдын “Их нүүдэл-2019” дүүргийн аварга шалгаруулах тэмцээн  2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 32-р сургууль дээр амжилттай зохион байгуулагдсан.

Тэмцээний зорилго нь ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг шатрын  спортоор хичээллүүлэн, оюуны чадамжийг дээшлүүлэх,  тоглох ур чадварыг  нээн илрүүлж, ирээдүйн их мастеруудыг төрүүлэн гаргах, шатрын спортыг хөгжүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг.

Тэмцээнийг Монголын шатрын холбоотой хамтран зохион байгуулсан бөгөөд тэмцээний ерөнхий шүүгчээр МШХ-ны удирдах зөвлөлийн гишүүн, олон улсын шүүгч, дасгалжуулагч, дэлхийн шатрын холбооны мастер С.Ган-Од, Улсын шүүгч Б.Анхбаяр нар шүүн явууллаа.

Тэмцээнд Буянт-Ухаа, 10, 15, 18, 26, 32, 34, 41, 52, 60, 75,  115, Орхон-Хасү,Шинэ өнөөдөр сургууль, Этүгэн сургууль зэрэг 15 сургуулийн 360 сурагч оюун ухаанаа сорин өрсөлдлөө.

Сургууль тус бүрээс эрэгтэй 12 эмэгтэй 12 нийт 24 сурагч оролцож 7 өрөг тоглон өрсөлдсөнөөс багийн дүнгээр 115-р сургууль 1-р байр, 52-р сургууль 2-р байр, 32-р сургууль 3-р байрыг тус тус эзэлсэн.

Эхний байруудад шалгарсан 115, 52 дугаар сургуулиуд Нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнд мөн амжилттай оролцсон.
Тэмцээнд шалгарсан багуудийн тамирчдаас гадна хувийн амжилтаар нэг ч  хожигдолгүй өрсөлдсөн 12 сурагчийг “Шилдэг тоглогч”-оор өргөмжлөн Алтан медалиар урамшуулсан.
Амжилттай оролцсон багуудийг алт, мөнгө, хүрэл медаль, “Өргөмжлөл”, мөнгөн шагналаар шагнах арга хэмжээг зохион байгуулж Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч А.Амартүвшин медаль, гарын бэлгийг гардуулан өглөө.

ЭХ СУРВАЛЖ: ХУД

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж