“Эко дүүрэг-утаагүй орчин” сайн үйлсийн аянд төр, хувийн хэвшлийн байгууллагуудын ажилтан, албан хаагчид сайн дураараа нэгдсээр | News.MN

“Эко дүүрэг-утаагүй орчин” сайн үйлсийн аянд төр, хувийн хэвшлийн байгууллагуудын ажилтан, албан хаагчид сайн дураараа нэгдсээр

“Эко дүүрэг-утаагүй орчин” сайн үйлсийн аянд төр, хувийн хэвшлийн байгууллагуудын ажилтан, албан хаагчид сайн дураараа нэгдсээр

“Эко дүүрэг-утаагүй орчин” сайн үйлсийн аянд төр, хувийн хэвшлийн байгууллагуудын ажилтан, албан хаагчид сайн дураараа нэгдсээр

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын ажилтан, албан хаагчдын санаачлагаар Хан-Уул дүүргийн төрийн албан хаагчид сайн дураараа нэгдэн дүүргийн 6 дугаар хороонд байрлаж буй “Таван толгой түлш” ХХК-ийн шахмал түлшний дундын агуулах дээр гурван цагийн турш ажиллаж 3070 шуудай 76750 кг шахмал түлш савлаж, ажлын хөлсөөрөө дүүргийн ганц бие хэвтрийн хөгшид, өрх толгойлсон олон хүүхэдтэй эхчүүд, хөгжлийн бэрхшээлтэй зэрэг зорилтот бүлгийн айл, өрхүүдэд сайжруулсан шахмал түлш хандивлаж, сайн үйлсийн аяныг 10 дугаар сараас эхлүүлсэн.

“Эко дүүрэг-Утаагүй орчин” сайн үйлсийн аянд Хан-Уул дүүргийн төр, хувийн хэвшлийн байгууллагуудын ажилтан, албан хаагчид сайн дураараа нэгдэн Хан-Уул дүүрэг дэх ОСНААУГ-ын “Хэрэглэгчдэд үйлчлэх төв-10”-ын 50 ажилтнууд 800 шуудай 20000 тн шахмал түлш савласан бол Хан-Уул дүүргийн НАМЗХ-ны 40 гаруй залуучууд 240 шуудай 6 тонн шахмал түлш савлан ажлын хөлсөөрөө зорилтот бүлгийн иргэдэд сайжруулсан түлш хандивласан.

Мөн  Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн 130 гаруй ажилтан, албан хаагчид 810 шуудай 20 тонн шахмал түлш савлаж, Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хамт олон 880 шуудай буюу 22 тонн шахмал түлш савлан  ажлын хөлсөөрөө зорилтот бүлгийн иргэдэд хандивлах сайн үйлсийн аян Хан-Уул дүүрэгт амжилттай үргэлжилсээр.

Үргэлжлүүлэн дүүргийн хувийн хэвшлийн байгууллагууд эхнээсээ нэгдэн “Монгол кореа стор” ХХК, “Моннидер” ХХК, “Централ Экспресс” ХХКомпаниудын 50 гаруй ажилтан 441 шуудай, 10 тонн нүүрс савлан сайн үйлсийг аяныг үргэлжлүүлж байна.

Эко дүүрэг нэрийн хуудастай Хан-Уул дүүргийн төр, хувийн хэвшлийн байгууллагуудын 700 гаруй ажилтан, албан хаагчид утааны эсрэг нэгдэн нийт 7391 шуудай, 184,8 тонн шахмал түлш савлан 50 гаруй зорилтот бүлгийн айл өрхүүдэд сайжруулсан шахмал түлшний хандив өгч ажилласан байна. Тус аян Хан-Уул дүүрэгт 12 дугаар сар дуустал үргэлжлэх бөгөөд дүүргийн төр, хувийн хэвшлийн байгууллагуудын ажилтан, албан хаагчдыг утааны эсрэг нэгдэхийг уриалж байна.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж