Оюуны хомстолтой иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж ажиллахаар боллоо | News.MN

Оюуны хомстолтой иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж ажиллахаар боллоо

Оюуны хомстолтой иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж ажиллахаар боллоо

Оюуны хомстолтой иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж ажиллахаар боллоо

2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ХУД-н ХХҮХ-ийн дарга Б.Бадамсүрэн, мэргэжилтэн Б.Дашцэнд, Л.Амарсайхан,Х.Нарантунгалаг нар хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхийн холбооны Хан-Уул дүүрэг дэх салбарын үйл ажиллагаатай танилцан хамтран ажиллах талаар сана солилцлоо.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхийн холбооны нь Нийслэлийн 3 дүүрэг, 16 аймагт хүүхэд хөгжлийн төвүүдтэй бөгөөд Хан-Уул дүүрэг дэх НОГООН ГАРХАН урланд оюуны хомстолтой иргэдэд ажлын байр гаргаж тэднийг хөдөлмөр эрхлүүлэх замаар нийгэмшүүлэх, хөгжүүлэх, чадавхижуулах зорилготой ажиллуулж байгаа талаар холбооны тэргүүн С.Сэлэнгэ танилцуулав.

ХУД-ийн ХХҮХ-ийн дарга оюуны хомстолтой хөдөлмөр эрхэлж буй иргэдтэй уулзаж тэдний үйлдвэрлэж буй бараа бүтээгдэхүүнийг ХУД-н ХХҮХ-ийн дэргэдэх борлуулалтын цэгээр дамжуулан борлуулах, тэдний үйлдвэрлэж буй бэлэг дурсгалын зүйлсээс байгууллагадаа захиалга авч дэмжихээр боллоо. Оюуны бэрхшээлтэй иргэд юм ойлгохгүй юу ч хийж чадахгүй гэдэг ойлголт сэтгэлгээг өөрчилж тэдэнтэй уйгагүй ажиллаж буй багш ажилтнуудтай уулзахад бахархалтай байлаа.

ЭХ СУРВАЛЖ: ХУД

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж