"Эцэг эхчүүдийн гар утсанд нь сургуулийн автобусны мэдээлэл очно" | News.MN

"Эцэг эхчүүдийн гар утсанд нь сургуулийн автобусны мэдээлэл очно"

"Эцэг эхчүүдийн гар утсанд нь сургуулийн автобусны мэдээлэл очно"

"Эцэг эхчүүдийн гар утсанд нь сургуулийн автобусны мэдээлэл очно"

Ерөнхий боловсролын сургуулийн /ЕБС/ сурагчдын хичээл амрахаар түгжрэл буурдгийг хэн хүнгүй мэднэ. Тэгэхээр түгжрэлийг бууруулах хамгийн зөв шийдвэр бол ЕБС-иудыг автобустай болгох юм.  Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас маргааш буюу арваннэгдүгээр сарын 15-наас эхлэн Ерөнхий боловсролын 29 сургуулийн 3000 орчим хүүхдийг хоёр ээлжээр сургууль руу нь зөөх  сургуулийн автобус явж эхлэх юм. Үүнд зөвхөн хоёроос тавдугаар ангийн сурагчид хамрагдах бөгөөд нийт 33 чиглэлд 40 автобус хүүхдэд үйлчлэх аж. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Отгонсүхээс тодрууллаа.


Маргаашаас эхлэн сургуулийн автобус явж эхэлнэ. Мэдээж эхний ээлжид алслагдсан дүүргүүдийн 27 сургуулиудыг сонгосон байх?

-Тийм ээ. Эхний ээлжид нийслэлийн ЕБС-ын 27 сургуулийг сонгож аваад сургуулийн автобусыг туршиж үзэх гэж байна. Ерөнхийдөө 40 автобус 33 чиглэлд явахад бэлэн болсон. Олон улсын жишгээр Улаанбаатар хот байгаа нөхцөл бололцоондоо тулгуурлан энэхүү ажлыг эхлүүлж байна. Ингэхдээ 27 сургуулийн 3000 орчим хүүхдийг сургуулийн автобусаар тээвэрлэх юм. Хүүхдүүдийг автобусаар тээвэрлэснээр зам тээврийн осолд өртөхөөс сэргийлнэ. Мөн нийслэлийнхний толгойны өвчин болсон түгжрэлийг бууруулна. Ерөнхийдөө түгжрэлийг 30-40 хувь бууруулна гэсэн тооцоолол бий. Энэ ажил бодит үр дүнгээ өгөх юм бол цаашид төрийн хэвшлийн бүх сургуульд хэрэгжүүлнэ гэсэн бодолтой байна.

-Нийтийн тээвэрт 1200 гаруй автобус үйлчилгээнд явдаг. Эдгээр автобусны ихэнх нь насжилт өндөртэй буюу иргэдэд үйлчлэх боломжгүй болсон гэж холбогдох байгууллагаас мэдээлж байсан удаатай. Хүүхдүүдэд үйлчлэх 40 автобусны аюулгүй байдлыг хэрхэн хангасан бэ?

Нийслэлийн Тээврийн үйлчилгээний газар  сургуулийн 40 автобусыг маш сайн шалгасан. Утаа шүүгч, суудлын бүсээс нь авхуулаад жолооч нарын харилцаа тал дээр хүртэл анхаарал хандуулж ажиллаж байна. Автобусанд байршил тогтоогч суулгасан учраас эцэг эхчүүдэд байршлын мэдээлэл утсанд нь очих юм. Сургуулийн удирдлагууд эцэг эхчүүдэд сургуулийн автобусны маршрут зэрэг илүү дэлгэрэнгүй мэдээллийг өгч байгаа.

Жолоочдын цалин болон шатахууны мөнгөний санхүүжилтийг Нийслэлээс олгох уу?

-Сургуулийн автобусны зардлыг бид 7.5 сараар тооцон 1 тэрбум орчим төгрөгийн зардал санхүүжилт гаргаж байгаа. Нийтийн тээвэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагууд нийгмийн хариуцлагаа ухамсарлаад бидэнд 40 автобусыг гаргаж өгсөн гэдгийг энд онцолмоор  байна. Нийслэлээс зөвхөн жолоочдын цалин, нийгмийн даатгалын шимтгэл, бензин шатахууны зардлыг гаргаж байгаа. Бид сургуулийн автобусыг 2019 он дуустал туршина. Эхний сарын байдлаар ерөнхий дүр зураг нь гарчих байх. Үнэхээр зам тээврийн осол аваар, замын түгжрэл буурсан бодит үр дүн гарвал цаашид Нийслэлийн төсөвт суулгуулах бүрэн боломжтой гэж харж байна.

ТАНИЛЦ: СУРГУУЛИЙН АВТОБУС ЯВЖ ЭХЛЭХ ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 29 СУРГУУЛЬ 

СУРГУУЛИУДЫН МАРШРУТ

Э.БУРАМ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-11-14 192.82.64.248

туршилт амжилттай болвол хэрэгжүүлнэ гэсэн байна. Амжилт хүсэе. гэхдээ яагаад төсвөөс санхүүжүүлнэ гэж, ээж аав нь мөнгий нь төлөх ёстой биздээ? тэдний цаг зав, бензин, өөрсдийн машин гээд өчнөөн зүйлс нь хэмнэгдэж байна,

Avatar

ytasniu dygaaraa NUMBERAA ogch boloxgyi,xyyxded ,yc,xool ugch boloxgyi-gerees 2019-11-14 132.194.13.94

ceremjltyyleg,xotiin dargaii

Avatar

Хархорин 2019-11-14 192.82.64.153

Ажилсаг хүүд амжилт хийсэн юмтай хүн шүү

Avatar

ОВОО ЮМ УУ ГЭСЭН ЧИНЬ ОВООЛСОН БААС БАЙСАН 2019-11-14 202.131.230.90

гАЧУУРТ НАЛАЙХЫН УУЛЗВАРЫН УРЫГ ОЛЖ ӨГӨӨЧЭЭ ҮХЭРЭЭ.ЯАЖ ТИЙМ УУЛЗВАР ХИЙНЭ ГЭЖ САНАВАА ХОЙЛОГДОРЖОО

Avatar

11 2019-11-14 43.228.130.96

12131321

Avatar

Зочин 2019-11-14 202.55.191.40

Автобусны маршрутаа сайн бодолцоорой. Цэцэрлэгт хүрээлэн хавиас хотын төв рүү ганцхан автобус явдаг нь #63 даанч шинэ рүүр ашиглалтанд орсноор дэвэн дэлхийгээр тойрдог болчихсон, ямар ч ашиггүй буцаж тойрон түгжрэлд наад зах нь 1-2 цаг зогсоно. автобусанд сууж байгаа хүмүүсийн 70-80 хувь нь дан сургуулийн насны ихэнхидээ бага ангийн хүүхдүүд байдаг. баянмонгол хороололд ирээд л хоосон шахуу болдог. тэгэхээр тийшээ сургуулийн автобус явуулбал их зүгээр байна даа

Avatar

Натурын зам яагаад байдаггүй юм бэ 2019-11-14 202.21.120.10

Натурын зам, Нарны замаар хотын төв рүү ордог маршрут гарчихдаггүй хүмүүс юм шүү дээ энэ Тээврийн олгойнууд. Тэр зам дагуу 100 мянган хүн амьдарч байгаа. Гэтэл Натураар дайрдаг ганц автобус байдаг нэртэй ч тэр нь 2 цагт нэг л явдаг, ихэнхдээ буудлаас хүн авахгүй явчихна. Тиймээс тэндхийн бүх хүмүүс явганаар ажилдаа явдаг, гэртээ шөнөөр ордог.
Ядаж сургуулийн автобусаа Натурын зам, Нарны замаар явдаг болгочихоосой гэж Б.Отгонсүх даргаас хүсэх байна.

Avatar

Zochin 2019-11-14 66.181.181.218

Kontort suuj usee tosolson hudlaa gar daa ene

Avatar

ц 2019-11-14 103.10.23.227

Тийшдээ гошного минь

Avatar

Зочин 2019-11-14 202.126.89.109

Saihan sanaachlaga bna. Amjilt huseye. Zaaval ur dun garnaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж