Б.Отгонсүх: Сургуулийн 40 автобусанд байршил тогтоогч суулгаж, эцэг эхчүүдийн гар утсанд нь мэдээлэл өгнө | News.MN

Б.Отгонсүх: Сургуулийн 40 автобусанд байршил тогтоогч суулгаж, эцэг эхчүүдийн гар утсанд нь мэдээлэл өгнө

Б.Отгонсүх: Сургуулийн 40 автобусанд байршил тогтоогч суулгаж, эцэг эхчүүдийн гар утсанд нь мэдээлэл өгнө

Б.Отгонсүх: Сургуулийн 40 автобусанд байршил тогтоогч суулгаж, эцэг эхчүүдийн гар утсанд нь мэдээлэл өгнө

Нийслэлийн Засаг даргын орлогч, зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхээс сургуулийн автобус явж эхлэхээр болсон талаар тодрууллаа.

Нийслэл маргаашнаас эхлэн бага ангийн хүүхдүүдийг тээвэрлэх сургуулийн автобусыг туршилтаар явуулж эхлэнэ гэсэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Улаанбаатар хотод 1.6 сая хүн амьдарч байгаагаас 1.2 сая нь ямар нэгэн байдлаар замын хөдөлгөөнд оролцож, 500 гаруй мянган машин замын хөтөлгөөнд оролцдог. Нөгөөтэйгүүр авто замын түгжрэлд сурагчдыг зөөх авто машинууд нэлээдгүй ачаалал өгдөг. Тиймээс Нийслэлийн Засаг даргын захирамжаар авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор “Сургуулийн автобус”-ыг туршилтаар явуулж эхлэхээр болсон. Эхний ээлжинд Ерөнхий боловсролын 27 сургуулийн 3000 гаруй хоёроос тавдугаар ангийн сурагчдыг хоёр ээлжээр гэр, сургууль гэсэн маршрутаар зөөхөөр болсон. Мэдээж бид хүүхдийнхээ аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавиж ажиллаж байна. Сурагчдыг автобусанд нийгмийн ажилтан харгалзаж явах юм. Төвийн зургаан дүүргийн ЕБС-ийн сурагчид хамрагдана. Энэ ажил нь дан ганц түгжрэлийг бууруулаад зогсохгүй эцэг эхчүүдэд ажлаа амжуулах, цаг хугацаа, зардал хэмнэх, сурагчдаа унаа тэрэг олдохгүй даарч хөрөх, сургуулиасаа хоцрох гэх мэтчлэн олон асуудлуудыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой юм.

Сургуулийн автобусны зардлыг хэн хариуцах вэ?

-Эхний ээлжийн туршилтын хүрээнд гарах бүх зардлыг нийслэлийн санхүүжилтээр хийж байна. Цаашид энэ ажил үр дүнгээ өгөөд тогтмол хийгдэх тохиолдолд жил бүр нийслэлийн төсөвт санхүүжилтийг суулгаад явах төлөвлөгөөтэй байгаа. Нийслэлээс чамлахааргүй санхүүжилт гарч байгаа. Нийт 40 автобусны шатахууны зардал, жолоочийн цалин, НДШ зэрэг. Ажлын 22 хоногт 30 орчим сая төгрөгийн үйл ажиллагааны зардал гарах тооцоо байна.

Цахим орчинд иргэдийн зүгээс энэ ажлыг маш их дэмжиж байна. Гэвч яагаад зөвхөн бага ангийн сурагчдыг зөөхөөр болов, дунд ангийг нь хамруулж болоогүй юу зэрэг саналууд их бичсэн байсан?

-Эхний ээлжинд бид туршилтаар явуулж эхэлж байна. Туршилтын хугацаанд асуудлууд гарахыг үгүйсгэхгүй. Гэхдээ бид тухай бүрт нь цаг алдалгүй шийднэ. Энэ ажил нь нийслэлийн төсөвт суугдсан ажил биш учраас санхүүжилтийг зохицуулах, иргэдийнхээ тулгамдсан асуудлыг яаралтай шийдвэрлэхийн төлөө Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан харьяа газруудад үүрэг, чиглэл өгч маргаашнаас ажил болгож эхлүүлэхийг үүрэг болгосон. Энэ хүрээнд Нийслэлийн боловсролын газраас судалгаан дээр үндэслэж сургуулиудаа тогтох, нийтийн тээврийн газраас маршрутаа гаргах, автобусны аюулгүй байдлыг хангах зэрэг бэлтгэл ажлуудыг хийж байна. Миний бие салбар хариуцсан төслийн удирдагчийн хувиар тогтмол хяналт, шалгалт хийж, удирдлагаар ханган ажиллаж байна.

Сургуулийн (хүүхдийн) автобус нь бусад нийтийн тээврийн автобуснаас ялгагдах шинж тэмдэг байгаа юу?

-Сургуулийн автобуснууд дээр чиглэлийн маршрут болон “хүүхдийн автобус” гэсэн тусгай тэмдэглэгээг хийж байгаа. Мөн эцэг, эхэд нь маршрутын мэдээлэл гар утсанд нь очино. Бүх сургуулийн автобусанд байршил тогтоох чип суулгасан учраас эцэг эхчүүд хүүхдээ хаана явж байгааг хянах боломжтой юм. Энэ талын холбогдох мэдээллүүдийг сургуулийн захиргаа, нийгмийн ажилтан тогтмол эцэг эхчүүдэд өгөөд явна.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2019-11-14 66.181.189.244

Жолоч нар дээр анхаарах хэрэгтэй.ууртай,нойр хоол дутуу,тамхи,амны үмхий үнэр ханхалуулсан,баярын өдрүүдээр архи уудаг,түүнийгээ нуудаг,хир үнэртэж нусаа ил хаясан оркууд хэрэггүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж