Татвараа төлөөгүй жолоочийн машины дугуйг түгжихээр журамд тусгажээ | News.MN

Татвараа төлөөгүй жолоочийн машины дугуйг түгжихээр журамд тусгажээ

Татвараа төлөөгүй жолоочийн машины дугуйг түгжихээр журамд тусгажээ

Татвараа төлөөгүй жолоочийн машины дугуйг түгжихээр журамд тусгажээ

Татварын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд Татварын ерөнхий газраас татвар төлөгчийн харилцааг зохицуулах 35 журмыг олон нийтээр хоёр үе шаттай хэлэлцүүлж байна. Ээлжит хэлэлцүүлгээр өнөөдөр /2019.11.14/ татварын хураалт, буцаан олголттой холбоотой журмын төслийг Татварын ерөнхий газрын Татвар төлөгчдийн танхимд олон нийтэд танилцуулж, иргэдээс санал авч байв.


10 САЯ ХҮРТЭЛ ТӨГРӨГИЙН ӨРТЭЙ ТАТВАР ТӨЛӨГЧИЙН МАШИНЫ ХӨДӨЛГӨӨНИЙГ ХЯЗГААРЛАНА

Хэлэлцүүлгийн эхэнд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ авах журмын төслийг Татварын ерөнхий газрын Орлогын газрын татварын улсын байцаагч Д.Энхтуяа танилцуулсан юм. Тэрбээр “Албан татварыг иргэн, хуулийн этгээд 100 хувь төлөх ёстой ч одоогийн байдлаар 10-20 хувь нь татвараа төлдөггүй. Тэгвэл энэ журмаар татварын өр төлөх нэхэмжлэлд заасан хугацаанд татвараа төлөөгүй иргэн, аж ахуйн нэгжийн эзэмшил дэх тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг сануулах байдлаар хязгаарлана. Ингэхдээ татварын 10 сая хүртэл төгрөгийн өртэй татвар төлөгчийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг ажлын тав хүртэл хоногоор хязгаарлах. Энэ үед авто тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг өртэй татвар төлөгч хариуцдаг байхаар заасан.

Өмнө нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ авч, автомашины дугуйг түгжих арга хэмжээг огт хэрэгжүүлж байгаагүй. Хэрвээ албан татвараа төлөхгүй бол дансыг нь хааж, хөрөнгийг нь хураан авч, хөдөлгөөнгүй битүүмжлээд, төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэх өгөхөд процесс нь их уддаг байсан. Тиймээс Татварын багц хуулийг хэрэгжүүлэх хүрээнд томоохон өөрчлөлт орж байна” гэж хэлсэн юм.

ТАТВАРЫН АЛБА ТОДОРХОЙ ХЭМЖЭЭНИЙ АЛБАДЛАГЫН ҮЙЛДЭЛ ХИЙХ ЭРХ НЬ ҮҮСЧ БАЙГАА”

Энэ үеэр “Хүний өмчийг барьцаалах нь үндсэн хуулийг зөрчиж байна. Нөгөө талдаа дахин нэг илүү цаас бий болгох гээд байгаа юм  биш үү. Дахиад л нэг журам, дахин нэг дүрэм. Үүнийг дагаад зардал чирэгдэл гарч ирнэ” гэдэг саналыг иргэд хэлж байв.

Асуултад Татварын ерөнхий  газрын Орлогын газрын дарга Д. Цогтжаргал тайлбар өгөхдөө “Татварын албанаас хүний өмчид яагаад халдаж байгаа юм бэ гэдэг асуултыг тавьдаг. Татвар төлөх нь Монгол Улсын иргэний үндсэн үүрэг. Манай хуулийн этгээдүүд компани байгуулахдаа тодорхой хариуцлага хүлээдэг. Тэр хариуцлагын хүрээнд Монгол Улсад одоо мөрдөгдөж буй татварын хууль, тогтоомжийг мөрдөх үүрэгтэй. Хуулиар тогтоосон татварыг тухайн төрлийн хуулинд нь төлөх хугацааг нь нарийвчлан тогтоосон байгаа. Жишээлбэл, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулинд сар бүрийн 10-ны дотор төлөх ёстой байтал 11-нд төлж байгаа нь хуулийн зөрчил болно. Тиймээс хугацаанд нь төлөөгүй татварыг төлж барагдуулахын тулд Татварын алба тодорхой хэмжээний албадлагын үйлдэл хийх эрх нь үүсч байгаа юм” гэв.

Татварын албанаас арга хэмжээ авахдаа:

  • Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, дотор болон ачаа тээшний хэсэгт түргэн муудах, хөдлөх бараа, хүнсний бүтээгдэхүүн, бараа материал, үнэт эдлэл, зорчигч байгаа эсэхийг шалгаж, хөдөлгөөнийг хязгаарласан тэмдэглэлээр баталгаажуулна. Хөдөлгөөнийг хязгаарлахдаа дугуй түгжигч эсвэл салхины шилний хаалт ашиглана.
  • Татварын албаны мэдэгдэлийг харагдахуйц газар байрлуулна.
  • Тээврийн хэрэгслийг зориулалтын зогсоол, талбайд шилжүүлнэ.
  • Өртэй татвар төлөгч болон тээврийн хэрэгслийг эзэмшигч этгээдийн төлөөллийг байлцуулна.
  • Хөдөлгөөн  хязгаарлах ажиллагааг давтан хийж болно.

Хэлэлцүүлгийн үеэр саналаа хэлсэн иргэн Ү.Галмандах “Нийтээр дагаж мөрдөх зайлшгүй шаардлагатай хууль тогтоомжийг олон нийтэд танилцуулж, хэлэлцүүлэх ёстой. Татварын шинэ хууль 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжихтэй холбоотойгоор дагаж мөрдөгдөх журмын  хэлэлцүүлэг өнөөдөр өрнөж байна. Энэ нь маш зөв юм. Одоо татвар хураахтай холбоотой алданги тооцох тухай асуудлыг ярьж байна. Хөөн хэлэлцэх хугацаа таван жил байсан нь дөрвөн жил болж, тооцогдохоор болж байна. Хоёрдугаарт хуулиар тогтоосон хугацаа гэдгийг юу гэж үзэх юм бэ гэдэг асуулт байсан. Татвар төлөгчдөд Татварын албанаас нэхэмжлэх олгохдоо боломж олгож байх шиг байна. Энэ ажлын 20 хоног хуулиар тогтоосон хугацаанд орох юм уу, татвар төлөх хөнгөлөлтийн хугацаа нь хуулиар тогтоосон хугацаанд орох юм уу гэдгийг асуулаа. Татварын албаны зүгээс өгч буй хариултаар энэ хугацаа нь хуулиар тогтоосон хугацаанд орохгүй гэдгийг хэлж байна” гэж саналаа хуваалцсан юм.

 

А.СҮРЭН

Гэрэл зургийг Д.БҮЖИН

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
10
ЗөвЗөв
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

37 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-11-14 66.181.161.64

h*** ni biz

Avatar

Зочин 2019-11-14 117.111.1.22

Автомашины татвараа чөлөөлөөд бензинд үнэ нэмээд бензин борлуулдаг компаниудаас ав тэр татвараа. Аль хөдөлгөөнд их оролцож байгаа нь татвар төлнө гэсэн үг. Тэгвэл шударга болно. Замын хөдөлгөөнд оролцохгүй жилд хоёр удаа айл нүүлгэдэг хөдөөний машинууд зөндөө байна. Жилд ватомашинаас ордог татварын мөнгөө бензин борлуулдаг компантудаас авдаг зохицуулалт оруулах хэрэгтэй.

Avatar

Зочин 2019-11-14 66.181.183.124

Зөв зөв зөв хурдхан баталж хогын гаруудыг зогсоох хэрэгтэй бүдүүлэг дээрээс нь хариуцлагагүй юмнууд зогсчихвол замын түгжрээ ч буурна

Avatar

Зочин 2019-11-14 66.181.183.124

Маш зөв хариуцлагааа хүлээж байж эрхээ эдэлж сурах хэрэгтэй

Avatar

монгол 2019-11-14 66.181.161.23

Хуцдаг муу алнууд вэ муу я***н чинь үхэж далд ор

Avatar

Зочин 2019-11-14 66.181.183.124

Энэ хүн татвараа төлдөггүйн байна л даа ингэж уурлаж байхыг бодоход хариуцлагтай бай эхлээд

Avatar

хх 2019-11-14 202.131.238.98

ТАТАВАРАА ОРЛОГО ОЛЖ БАЫГАА ИРГЭЭДЭЭСЭ ТЭГШ АВМААР БНА ШҮҮҮ

Avatar

Зочин 2019-11-14 107.77.214.220

Иргэнийн хувийн өмчид халдах хууль, дүрэм гараагүй, батлагдаагүй байхад засгийн газрын зүгээр нэг газар ингээд журам батлаад Засгийг газараасаа дээгүү р эрх мэдэл хэрэгжүүлээд жаалаад байж болдог юм бол Иргэд нийлээд Татварын ерөнхий газрыг татан буулгах журам хэрэгжүүлж болох байх даа.

Avatar

Зочин 2019-11-14 66.181.183.124

Журамд санал авч байгаан байна аа хөгшөөн эхлээд юмаа ойлго

Avatar

Irgen 2019-11-14 66.181.161.106

Zahiin mah gurilaa NOAT tai bolgoochee.NOAT iin barimt ogdoggui delguuruudee tsegtsleech.

Avatar

ЧАДАХГҮЙ Л ДЭЭ 2019-11-14 202.179.27.143

ДИНЭГТЭЖ БАЙХААР ЗҮГЭЭР Л ӨНДӨР ТӨЛБӨРТӨЙ ХУВИЙН СУРГУУЛЬ ДЭЭР ОЧООД ЭЦЭГ ЭХЭЭС НЬ ОРЛОГОО НОТОЛ ГЭЭД ШАЛГХЛТ ЯВУУЛ

Avatar

Муунохой 2019-11-14 203.91.115.48

Гадаадын иргэнд байраа өндөр үнээр түрээслүүлэгчдээс хувьхүний орлогын татвар авах боломж бүрдлээ 2 хоногийн дотор гихаэгазарт бүртгүүлэх журам гарлаа Үнэ хөлсний хувьд 2 тал нотариөтаар батлуулсан гэрээтэй байгаа 6 байраа түрээслүүлчихээд гадаадад амьдардаг жилдээ нэгирж мөнгөө хураадаг хүн ч байгаа шүү

Avatar

Зочин 2019-11-14 202.21.108.231

Зөвшөөрөлгүй, зуслангын ойн ногоон бүсэд барьсан байшин, хауснуудын торгуулиар нилээд хөрөнгө цуглаж болно. Сар болгон торгууль тавьж байвал төсөвт нэмэр болохоос гадна ой мод хяргадаг зөвшөөрөлгүй барьдаг явдал ч багасна. Авилга авсан албан тушаалтнуудын торгуулийн шийтгэлийг ч огцом нэмэх хэрэгтэй.

Avatar

1 2019-11-14 66.181.161.120

Ireh jil songuuli bolnoo kk

Avatar

Зочин 2019-11-14 64.119.20.84

manaihan neeh olon ulsiin jishig yarih durtai humuus bdaf adaglaad urd hoid horshoosoo sanaa avmaar yumdaa

Avatar

Зочин 2019-11-14 202.131.235.74

Tatwaraa tuluugui hariutslagagui yumnuudad tegj handah ni zuw

Avatar

Зочин 2019-11-14 202.126.88.59

Муу хулгайч женкогийн компаний дансуудыг хаа,Ундармаагийн Бишрэлт дэлгүүр буудлуудыг битүүмжил.Хүүк галзуугын ам хэлийг хорь.Адилхан л байх хэрэгтэй.

Avatar

Иргэн 2019-11-14 150.129.141.250

Явах замгүй, хязгаарлачихаад татвар авах нь ариун явдал уу

Avatar

Зочин 2019-11-14 202.21.108.70

Явган явж сур!!

Avatar

Зочин 2019-11-14 66.181.187.232

ene olon torguulitai mashinuudiig hudulguund orolcuulahiig ni boliulaachee

Avatar

ТҮВДЭНБАЛЖИР 2019-11-14 202.55.188.44

та муусайн наад хуулиа баталж л бай дараа нь үндсэн хуулийн цэцээр хүчингүй болгчихоо бид мэднээ

Avatar

зочин 2019-11-14 202.9.43.11

Одбаяр мэтийн гахайнуудыг тансаглуулах гэж татвар төлж байна шдээ !!!..

Avatar

Зочин 2019-11-14 202.179.18.52

Зөв. Төлөх ёстой хугацаа хэтэрвэл хэрэглэх хэрэгтэй.

Avatar

Зочин 2019-11-14 66.181.170.215

Шүүхэд хандаж хуульд заасан үндэслэл журмын дагуу татвараа төлөөгүй нөхдүүдээс татвараа авч болно шүү дээ. Одоо нугалаа гаргаж Үндсэн хуулиар олгогдсон хүний эрхэнд халдаж, өмч хөрөнгөд бүдүүлгээр халдах нь дээ. Татварын албаныхан гэж ажил хийдэггүй нэг их их зантай яравгар нөхдүүд л байдаг шүү дээ.

Avatar

Би 2019-11-14 122.201.23.201

Зөв гэж бодож байна нэмээд 100.000₮-с дээш торгууль төлөөгүй машинуудыг түгжих саналтай байна. Их торгууль их зөрчил байгаа.

Avatar

хар масс 2019-11-14 103.229.123.9

тэр татвараа төлдөггүй 20% тайгаа л үзээрэй дээ айн.

Avatar

Орчуулагч 2019-11-14 202.179.27.143

ихэнхи нь задраад хогонд ачигдчихсан машаан шт

Avatar

Зочин 2019-11-14 202.21.122.166

Татвар төлсөн ашиг нь яг юунд байна. Тэр нь харагдахгүй бгаа биздээ хэдэн дарга нарын зугаалагын төлөөс болдог биздээ.Ийм ажлаа жирийн иргэнд биш том машин унаад томроод явдаг новшнууддаа л хэрэгжүүл. НД-татвар байна тэрийг эзэн нь насдаа суухдаа өөртөө зарцуулах мөнгө ш дээ уг нь тэгсэн нөгөө л хэдийн банк,дарга нарын халаас руу ордог биздээ.

Avatar

Зочин 2019-11-14 193.34.232.12

Татвар төлөх нь ойлгомжтой, зарцуулалтыг нь татварынхнаас биш улс төрчдөөс асуумаар юм шиг санагддаг шүү

Avatar

Зочин 2019-11-14 192.82.65.102

tatvar avah argiig ene meteer yanz bureer avch bolno, hamgiin gol ni turiin zardliig buuruul!!! darga nertee baagiinuudiin avliga avdag baidliig boliul, hariltsan erh tegsh baih yostoi.

Avatar

Зочин 2019-11-14 202.131.227.82

дугуй түгжих бол замын түгжрэлийг нэмэгдүүлэхэд нөлөөлдөг

Avatar

zochin 2019-11-14 43.228.130.136

хайж олоод түгжих юму хэхэ үзлэг оношлогоонд ороход нь татвараа төлсөн байх ёстой гэж шийдвэл зүгээр бишүү

Avatar

зөв 2019-11-14 202.21.127.160

Зөв дөө, энэ улсын иргэн юм бол татвараа төлөх хэрэгтэй. Хэзээ билээ нэг тэнэг хуульч нэртэй юм хэвлэлийн бага хурал зарлаад нэг удаа өршөөл үзүүлэх энэ тэр гээд л тэнэг юм яриад байсан. Татвараа цаг хугацаанд нь төлөөд явж байгаа хүмүүс зөндөө л бий, Монголчууд л бүгдээрээ болохоо байчихсан ч юм биш шүү

Avatar

Зочин 2019-11-14 202.131.225.197

darga nariinxaa zambaraagui zartsuuldag tosoviin mongiig xyamgadaj xariutslaga tootsoogui bj yadarsan ard tumendee xuchee gargaad neeree. Mongoguidee ogj chadaxgui bgaashde. Ajil orlogotoi bol xench ogool asuudalgui amidarie gej bodoj bgaahsde malnuudaa.

Avatar

Zochin 2019-11-14 66.181.177.185

Tur tatvaraa tsag hugatsaand ni tuluuleh erhtei ni oilgomjtoi. Harin turiin baiguullaguud tenderiin gereenii tulburuu tsag hugatsaand ni tuluh uurgiig tsahimjuulj uuregjuuleh heregtei bna. Businessiin baiguullaguud tatvart uglugtei, tusviin baiguullaguudaas avah hugatsaa hetersen avlagtai baih ni jiriin uzuegdel bna shuudee

Avatar

Зочин 2019-11-14 202.126.89.109

Торгуулиа төлөөгүй нь яах вэ зүгээр явж л байг уу? Тээврийн цагдаагийн тэнэгүүд ээ

Avatar

хотын иргэн 2019-11-14 122.201.22.84

Яг зөв. Дээрээс нь дугуй түгжих зардлыг 3 нугалаад авна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж