УИХ-ын гишүүн С.Оюуны ЕАБХАБ-ын парламентын Ассамблейн 2015 оны намрын хуралд танилцуулсан илтгэл
Өнөөдөр дэлхий дахинд маш олон төвөгтэй, хянуур, нэгтгэсэн санал бүхий шийдвэр гаргах шаардлага тулгарч байгааг бид бүгд мэдэж байгаа.
Энэ зууны төгсгөл гэхэд дэлхийн хүн амын тоо 11 тэрбумд хүрэх төлөвтэй байгаа бөгөөд хэрэв бид одоогийн хэрэглээгээ үргэлжлүүлсээр байвал бидэнд нэгээс илүү дэлхий, /байгалийн нөөц/ шаардлагатай болно. Иймд бид өөрсдийн түүхээсээ сургамж аван илүү ногоон, тогтвортой хэрэглээнд шийлжиж эдийн засаг, нийгмийн өсөлтийн хөгжилд дэмжлэг үзүүлэн хөрөнгийг бий болгон, хүн төрөлхтөний эрүүл мэндийг хөгжүүлэх нь зүйтэй. Ус нь тогтвортой хөгжлийн гол цөм болдог.
Ус бол цогц нөөц юм. Дэлхийн Эдийн засгийн форумаас гаргадаг “Дэлхийн эрсдлийн тайлан”-д Усыг нөлөөлөл болоод магадлалын хувьдХамгийн Эрсдэл Өндөртэй гэж үзсэн байна. 5 жилийн өмнөх тайлангуудад эрсдлүүд бүгд санхүү, эдийн засгийн асуудлуудаас хамааралтай байсан.
Дэлхий дахинд усны хангамж болон хэрэглээ тэнцвэргүй байдаг. 1.2 тэрбум хүнд усны хомсдол бодитоор тулгарч байдаг бол 1,6 тэрбум хүнд эдийн засгийн усны хомсдол /засгийн газар энгийн усны хэрэгцээг бий болгож чадахгүй байх нөхцлийг хэлнэ/ нүүрлэж байдаг. Хүн амын өсөлт, хотжилт, амьжиргааны түвшин дээшлэх зэрэг асуудлууд усны нөөцөд үзүүлэх дарамтыг ихэсгэдэг байна.
Дэлхийн нийт хүн ам 20-р зуунд 3 дахин нэмэгдэхэд усны нөөцийн хэрэглээ 6 дахин нэмэгдсэн ба дийлэнхи хувийг хөдөө аж ахуй эзэлж байсан.
Одоо би Монгол улсад тулгамдаж буй асуудал, хэрэгжүүлж эхэлсэн усны менежментийн арга замуудын талаар ярья.
Монгол улс маш өргөн уудам тал нутагтай, Баруун Европын газар нутагтай тэнцэхүйц боловч хүн амын тоо маш бага- 3сая. Энэ нь нэг талаас усны хомсдол асуудал биш гэж бодох боловч тийм биш юм. Монгол усны хомсдол ихтэй орнуудын тоонд багтдаг, учир нь манай усны нөөцийн 80 орчим хувь нь нутгийн хойд хэсэгт оршдог. Жилийн сэргээгдэх гадаргын усны нөөц элбэг боловч том газар нутагт тархан байршилдаг ба хүн ам олноор төвлөрсөн газар, уул уурхайн үйл ажиллагаа болон бусад аж үйлдвэрийн үйл ажиллагаа усанд хялбар аргаар хүрэх боломж бараг байдаггүй. Бидний усны хамгийн чухал асуудал бол гадаргын усны тэгш бус газар зүйн байрлал- өвлийн цагт хөлдөн бэрхшээлийг улам хүндрүүлдэг.
Монгол улсын гадаргын усны нөөц 600 км3-ээс ихгүй. 8 гол 34,6 км гадаргын ус, нуур тойром 500км3, мөсөн гол 62,9км3 байдаг. Жишээ нь 380км3 буюу 63% гадаргын усны нөөц Хөвсгөл нуурт байдаг. Сэргээгдэх гүний усны нийт хэмжээ 23,6км3 бөгөөд 10км3-ыг ашиглах боломжтой байдаг. Өмнө нь нийт хэрэглэж болохуйц гүний ус 10,79км3 байсан байна.
Монгол улсад усны асуудал 2 зүйл дээр хурцаар тавигддаг: нийт хүн амын 40% оршин суудаг Улаанбаатар хот болон гол уул уурхайн үйл ажиллагаа явагддаг Говийн бүс.
Улаанбаатарт 1,3 сая хүн ам байдаг. Тэн хагас нь төвийн шугам, халаалттай орон сууцанд байдаг бол үлдсэн нь гэр хороололд амьдардаг. Эдийн засаг өсөхийн хирээр барилга байгууламжууд баригдаж орон сууц руу шилжих нь нэмэгдэж усны хэрэглээг нэмж байгаа юм. УБ хотын эрчим хүчний хэрэглээ 2030 он гэхэд 4 дахин нэмэгдэж маш олон тооны барилга байгууламжууд шинээр баригдаж байна.
Уул уурхайн салбар маш хурдацтай хөгжиж байна. Ялангуяа ус маш хомс Говийн бүсэд. Энэ нь цаашид уул уурхайн салбарыг хязгаарлах нөхцлийг үүсгэж байна.
Уул уурхайн үйл ажиллагаанд ус болон эрчим хүч маш чухал үүргийг гүйцэтгэдэг. Гэвч эдгээр нь байгалийн баялаг ихтэй газарт маш хомс байдаг. Эрчим хүч болон усны нөөцийн дэд бүтцийг бий болгох шаардлагатай байгаа бөгөөд уул уурхайн салбарын хөгжлийг дэмжихэд чиглэн төлөвлөлтөнд орсон байна. Усны хэрэглээний тооцооллоор 2030 он гэхэд нөөцөөс хэтэрсэн байх төлөтэй байна.
Монгол улсын уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлсөн нөлөөлөл бага хэдий ч маш ихээр өртөж байна. Монгол улсын дундаж агаарын темдератур 1940 оныхоос 2.15C-ээр нэмэгдсэн байдаг. /дэлхийн дунджаас 3 дахин их/. Үүний шууд нөлөөлөлд гол, мөрөн ширгэж, цөлжилт, бэлчээрийн талхлалт болон мөсөн уул хайлах зэргээр манай нүүдлийн мал аж ахуйд аюул нүүрлээд байна.
Гэвч бид зүгээр суугаагүй. Бид шийдлийн нэг хэсэг болохыг хүссэн. Монгол улсын Засгийн газар Ногоон Хөгжлийн бодлогыг 2014 онд баталсан. Байгаль орчны хуулийн энэхүү шинэ багц, тэр дундаа Усны тухай хуульд байгаль орчны салбарт шинэ түвшний зохицуулалтын стандарт бий болгосон.
Усны тухай хууль болон Үндэсний Аюулгүй байдлын бодлогод усны нөөцийг улсын стратегийн чухал ач холбогдол бүхий баялаг гэж үздэг. Бусад улс орны адилаар усыг үнэгүй элбэг нөөц гэж үздэг байсан бол шинэ хуулинд усны хэрэглээний түвшин болон экологийн хүчин зүйлсэд тулгуурласан зөвшөөрөл дээр суурилсан зохицуулах механизмыг танилцуулсан.
Зарим асуудлуудыг шийдвэрлэсэн арга замууд:
Нэгдсэн усны нөөцийн менежментийн тогтолцоог өнгөрсөн 3 жилд танилцуулж 29 сав газрын удирдлагыг байгуулсан. Нийт газар нутгийн 17% тусгай хамгаалттай газар нутагт багтдаг ба цаашид 30% хүртэл өргөжүүлэх. Тусгай хамгаалалтанд авснаар усны эх болон нөөцийг хамгаална
2009 онд баталсан хууль голын сав болон сав газруудад /газар нутгийн 20%/ уул уурхайн үйл ажиллагааг хорьсон. Хориг үүсэхээс өмнө байсан шороон ордуудад засгийн газар газар нутгийн эргэн сэргээн засварлах нөхцөлтэйгөөр эрх өгсөн.
Усны нөөц ашигласны төлбөр 2-3 дахин өссөн- зөвхөн аж ахуй байгууллагуудад, оршин суугчид зөвхөн ус зөөсний төлбөр төлдөг
Усны сав газруудын төлбөр харилцан адилгүй байх- усны нөөц хомс Говийн бүсээс хойд бүсийн сав газрын усны төлбөр өндөр байхаар. Гүний ус гадаргын уснаас үнэтэй байхаар
Орон нутгийн засаг захиргаадад шийдвэр гаргах эрх, төсвийн захиран зарцуулалтыг шилжүүлсэн
Өмнөговьд 60,000 хүн ам байдаг ба зөвхөн ус ашигласны төлбөрөөсөө 10 сая ам.доллар авсан байдаг. Одоогийн ашиглаж буй усны 80% ОТ зэсийн уурхайд дахин ашиглагдаж байдаг.
Ус бохирдуулсны нөхөн төлбөрийн тухай хууль
Хэдийгээр дээрх өөрчлөлтүүдийг бодлогодоо оруулсан боловч дараах асуудлуудыг шийдвэрлэж чадахгүй хэвээр байна. Үүнд
• усны нөөцийн менежментийн тогтолцоо
• талуудын өндөр хариуцлагыг бий болгох
• салбар хоорондын хамтын ажиллагааг сайжруулах
• Оролцогч талуудын идэвхитэй оролцоо
• Усны нөөцийн чанга хяналт
• Уян хатан ус хадгалах систем
Дүгнэлт
Засгийн газрыг ард иргэдийнхээ өмнөөс ажиллаж байхыг дахин сануулмаар байна. Байгаль орчны асуудлыг шийдвэрлэхдээ засгийн газрууд орон нутгийн түвшинд иргэдтэйгээ ойрхон ажиллах хэрэгтэй. Орон нутгийн иргэдийн туршлага, аргачлал хамгийн тохиромжтой байдаг тул Засгийн газрууд иргэд хувь хүмүүст хандах хэрэгтэй.
Мэдээж бид техникийн төлөвлөгөө, үүн шиг олон улсын уулзалтуудад гол анхаарлаа хандуулж байдаг ч заримдаа УС өөрийг нь мартаж юу бидний амьдралыг тэтгэж байдгийг мартсан байдаг. Тиймээс, би Та бүхнийг гэртээ харьж энэхүү ажлыг үргэлжлүүлэн хийхдээ бидний хэрэглэж буй ус хаанаас, ямар уул, аль голоос ирснийг эрэлхийлэн мэдэж талархлаа илэрхийлээрэй. Магадгүй, өөрийн үр хүүхэддээ болон өөрсөддөө цэвэр усыг үнэлж сурахыг зааж өгөх нь энэхүү нөөцийг хамгаалах хамгийн чухал алхам ч байж болох юм.
Холбоотой мэдээ