Буудайн хураалт 6.8 хувьтай байна

Хуучирсан мэдээ: 2015.09.16-нд нийтлэгдсэн

Буудайн хураалт 6.8 хувьтай байна

Улсын хэмжээнд энэ онд 389.3 мянган га-д үр тариа, үүнээс 360.7 мянган га-д буудай, 12.5 мянган га-д төмс, 7.1 мянган га-д хүнсний ногоо, 78.5 мянган га-д тосны ургамал, 19.5 мянган га-д тэжээлийн ургамал, 5.4 мянган га-д эмийн ургамал, нийтдээ 512.3 мянган га-д тариалалт хийсэн байна.  Хэдийгээр энэ зун тариалангийн бүс нутгаар гандуу байсан ч 265.0 мянган тонн үр тариа, үүнээс 252.3 мянган тонн буудай, 117.3 мянган тонн төмс, 75.3 мянган тонн хүнсний ногоо, 28.7 мянган тонн тосны ургамал, 53.9 мянган тонн малын тэжээлийн ургамал хураан авах урьдчилсан тооцоог салбарын яамнаас гаргажээ. Үр тариа хураалтын ажил Сэлэнгэ, Төв, Булган, Увс, Дархан-Уул, Орхон аймагт энэ сарын 4-нөөс эхэлсэн. Тэгвэл өнөөдрийн байдлаар 19.1 мянган га-г ангилан хадаж, 6.5 мянган га-г цайруулж, 13.5 мянган га-г шууд хураагаад байна. Нийт 20.1 мянган га-гаас 17 мянган тонн үр тариа, 2.7 мянган га-гаас 29.9 мянган тонн төмс, 1.8 мянган га-гаас 21.1 мянган тонн хүнсний ногоо, 3.9 мянган га-гаас 6.8 мянган тонн тэжээлийн таримал хурааж авчээ. Үр тарианы хураалт 6.8 хувь, төмсний хураалт 22.3 хувьтай, хүнсний ногооны хураалт 29.4 хувьтай байна.

Г.ТУУЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж