Аж үйлдвэрийн сайд ШХАБ-ын уулзалтад оролцож байна

Хуучирсан мэдээ: 2015.09.16-нд нийтлэгдсэн

Аж үйлдвэрийн сайд ШХАБ-ын уулзалтад оролцож байна

Аж үйлдвэрийн сайд ШХАБ-ын уулзалтад оролцож байна

Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Худалдаа, эдийн засгийн сайд нарын  14 дэх удаагийн уулзалтад өнөөдөр оролцлоо. Уулзалтад ШХАБ-ын гишүүн, ажиглагч, яриа хэлэлцээний статустай нийт 15 улсын орны төлөөлөгчид оролцож үг хэллээ.

Тэрбээр Монгол Улс ШХАБ-ын гишүүн болон ажиглагч орнуудтай боловсруулах аж үйлдвэр, эрчим хүч, дэд бүтэц, дамжин өнгөрөх тээврийн салбарт харилцан ашигтай, үр өгөөжтэй хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, хамтын ажиллагааг хөгжүүлэхийг эрмэлзэж буйгаа илэрхийлсэн юм. Түүнчлэн  Монгол УИХ саяхан баталсан “Аж үйлдвэрийн талаар төрөөс баримтлах бодлогын хүрээнд энэ 10 дугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулах “Монголд үйлдвэрлэв” сэдвийн доор “Аж үйлдвэрийн салбарын хөрөнгө оруулалтын форум” зохион байгуулах гэж буйгаа дурдаад, гишүүн болон ажиглагч орнуудын төлөөлөгчдийг оролцохыг урилаа.

Мөн энэ үеэр тэрбээр  БНХАУ-ын Шэньши мужийн даргатай уулзаж, Монгол Улс болон Шэньси муж дэд бүтэц, зам, барилга, эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж, хамтран ажиллах боломжийн талаар ярилцав.

Тус  муж нь сансарын техник, эрчим хүч, хурдны зам барих болон электрониксийн чиглэлээр Хятад улсад тэргүүний технологиор тэргүүлдэг, Монгол Улстай хамтран ажиллах сонирхолтой гэдгээ илэрхийлсэн юм. Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат Шэньси муж нь Монгол Улстай эдийн засаг, хамтын ажиллагаа эхлэж байгаа жишээнүүд байгааг дурдаад хоёр тал зам, барилга, машин үйлдвэрлэлийн чиглэлээр хамтран ажиллах боломжтой бөгөөд тус мужаас Монгол Улсад оруулах хөрөнгө оруулалтыг дэмжин ажиллах болно гэдгээ илэрхийлэв.

Дашрамд дурьдахад Монгол Улс Шэньси мужийн худалдааны эргэлт сүүлийн жилүүдэд нэмэгдэж, хоёр улсын худалдааны эргэлтийн 9.7 хувь болсон байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж