Bloomberg: Монголд жолоо барих аймшигтай

Хуучирсан мэдээ: 2019.11.14-нд нийтлэгдсэн

Bloomberg: Монголд жолоо барих аймшигтай

Bloomberg: Монголд жолоо барих аймшигтай

Улаанбаатарт жолоо барьж байгаа бол ууртай жолоочдоос сэрэмжтэй байх хэрэгтэй.

Английн автомашины сэлбэг үйлдвэрлэгч "Mister auto" компанийн хийсэн судалгаанаас үзэхэд Монгол улсын нийслэл замын түгжрэлээрээ дэлхийд тэргүүлж байна. Мөн Москва, Пакистаны Карачи, Энэтхэгийн Колката, Мумбай, Нигерийн Лагос хотууд удаалж, топ зургаад багтжээ.

Харин Япон, Сингапурын хотууд, ялангуяа Токио, Осака хотууд хамгийн бага замын түгжрэлтэй хотоор бүртгэгджээ.

Улаанбаатарыг удаалж буй 12 сая 410 мянган хүн амтай Москва хот 2018 онд 9000 гаруй зам тээврийн осол бүртгэгдэж, 465 хүн нас барж, 10 мянга гаруй хүн хүнд, хөнгөн бэртсэн хэмээх тооцоо бий. Харин 1.3 сая хүн амтай Улаанбаатар хотод 2018 онд 29 мянга 474 зам тээврийн осол бүртгэгдэж, 562 хүн амь насаа алдаж, 4761 хүн бэртсэн гэсэн тооцоо байна.

Б.АМАРБАЯСГАЛАН 

Эх сурвалж: bloomberg.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж