Хүүхдээ вакцинд хамруулаагүй бол шийтгэл хүлээнэ

Хуучирсан мэдээ: 2015.09.16-нд нийтлэгдсэн

Хүүхдээ вакцинд хамруулаагүй бол шийтгэл хүлээнэ

 

Австралийн засгийн газраас хүүхдээ вакцинжуулалтад хамруулаагүй эцэг, эхэд хариуцлага хүлээлгэх хууль санаачлан батлахаар зэхэж байна. Хүүхдээ халдварт өвчний эсрэг вакцинд хамруулаагүй гэр бүлийг  засгийн газраас үзүүлдэг нийгмийн халамж болон татварын урамшууллаас хасах гэнэ. Өөрөөр хэлбэл хүүхдээ вакцинд хамруулаагүйгээс тухайн гэр бүлд жилд засгийн газраас авдаг 11 мянган ам.долларын урамшуулал, халамжийн орлогоо алдах аж. Гэхдээ үүнд эрүүл мэндийн шалтгаанаар вакцинд хамрагдаж чадаагүй тохиолдолд хуулийг зөрчсөнд тооцохгүй гэж заажээ. Шинэ хуулийг ирэх 2016 оны нэгдүгээр сараас эхлэн мөрдөж эхлүүлэхээр төлөвлөж байна.

 

Эцэг, эхчүүдийн дунд вакцинаас татгалзах үзэл газар авснаас Австралид халдварт өвчнөөр нас барсан долоо хүртэлх насны хүүхдийн тоо өнгөрсөн арван жилд 24 мянга гаруйгаар нэмэгдэж 39 мянгад хүрсэн байна.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: Associated Press

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж