С.Амарсайхан нийтийн тээврээр зорчин иргэдийн санал хүсэлтийг сонслоо | News.MN

С.Амарсайхан нийтийн тээврээр зорчин иргэдийн санал хүсэлтийг сонслоо

С.Амарсайхан нийтийн тээврээр зорчин иргэдийн санал хүсэлтийг сонслоо

С.Амарсайхан нийтийн тээврээр зорчин иргэдийн санал хүсэлтийг сонслоо

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өчигдөр /11.13/ нийтийн тээврийн үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, цахим төлбөрийн системийг боловсронгуй болгох зорилгоор Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газар болон “Улаанбаатар смарт карт” компанийн удирдлагуудын хамт үйл ажиллагааг нь нөхцөл байдалд нь очиж шалгаж ажиллалаа.

Хотын Захирагчийг дагалдан Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Сөүл хотын оролцоот “T-money” компанийн ерөнхийлөгч Ким Тэ Гыг, “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн ерөнхий захирал Шин Дун Ү, Нийтийн тээврийн үйлчилгээний газрын орлогч дарга Х.Булгаа, “Улаанбаатар смарт карт” компанийн Шинэ бизнес төслийг дэмжих албаны дарга М.Мөнхболд тэргүүтэй холбогдох албаны хүмүүс байлцав.

Хотын Захирагч холбогдох албаны хүмүүсийн хамт эхлээд “Ленин клуб”-ын автобусны буудлын “U money” карт худалдан авах, цэнэглэх гэрээт цэгүүдээр орж, борлуулагчидтай уулзан санал сэтгэгдлийг нь сонслоо. Тэндээсээ Ч:30 номерийн автобусанд сууж, нийтийн тээврээр зорчиж байгаа иргэд, олон нийттэй уулзан, хүндрэл бэрхшээлтэй ямар асуудал байгааг тодруулан асууж, цаашид юуг анхаарч ажиллах талаар нээлттэй санал солилцож ярилцсан юм.

Зорчигчдын зүгээс “Нийтийн тээврээр үйлчлүүлэхэд хүндрэлтэй зүйл бий. Автобус өвлийн улиралд хүйтэн, цонх нь цантдаг, гадаа удаан хүлээж зогсдог байдлыг шийдвэрлэх, смарт карт цэнэглэх цэгүүдийг олшруулах, өглөө эрт цагтаа онгойдог байх, автобусны эргэлтийг нэмэгдүүлэх” гэсэн зарим саналуудыг Хотын Захирагчид уламжилж байв.

Улаанбаатар хотын хэмжээнд ажиллаж байгаа нийтийн тээврийн цахим карт цэнэглэх нийт 539 цэгийн 318 буюу 59 хувь нь нийтийн тээврийн үйлчилгээний автобусны зогсоол дээр, 124 буюу 23 хувь нь автобусны зогсоолоос 5-50м-ийн зайд, 38 буюу 7 хувь нь автобусны зогсоолоос 60-100м-ийн зайд, 59 буюу 11 хувь нь автобусны зогсоолоос 110-600м-ийн зайд байрладаг.

“U money” цахим карт цэнэглэх цэгийн тоог нэмэгдүүлэхээс гадна банк, интернэт, АТМ-ээр цэнэглэх боломжтой картуудыг гаргах чиглэлээр ажиллаж байна гэж “Улаанбаатар смарт карт” компанийн удирдлагууд энэ үеэр Хотын Захирагчид мэдээллээ.

Дараа нь Хотын захирагч С.Амарсайхан Ч:65 Зайсан-Офицеруудын ордон, Ч:2 Шаргаморьт-Дүнжингарав чиглэлийн нийтийн тээврээр зорчиж, чиглэл тус бүрт зорчигчдын үйлчлүүлэх ачаалал ямар байгаа болон автобусны жолооч нарт тулгамдаж буй асуудал юу байгааг асууж ярилцан, цаашид нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах, автобусны тоог нэмэгдүүлэх, иргэд, олон нийтэд ая тухтай цэвэр орчинд үйлчлүүлэх боломжийг бүрдүүлэхэд анхаарч ажиллахыг Нийтийн тээврийн үйлчилгээний газарт даалгав.

Мөн нийтийн тээврийн салбарт  парк шинэчлэлт хийхээр төлөвлөж байгаа тухай тэрбээр иргэдтэй уулзах үеэр дурьдлаа. Хотын захирагчийн зүгээс “Улаанбаатар смарт карт” компанийн удирдлагуудад “U-money” цахим картны цэнэглэх, худалдан борлуулах цэгийн тоог нэмэгдүүлэх, өглөө цагтаа нээгддэг байхад онцгой анхаарч хяналт тавьж ажиллах, автобусны буудлуудад ажиллахгүй байгаа карт борлуулах цэгийн ТҮЦ-үүдийг буулгах, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй “U money” картны хялбаржуулсан үйлчилгээ, аппликейшний нэмэлт хөгжүүлэлтэд анхаарч иргэдэд ойлгомжтой, хүндрэлгүй үйлчилгээ авах боломжийг бүрдүүлэх, олон нийтэд сурталчилж ажиллахыг хүслээ.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2019-11-14 122.201.24.244

сонгууль дөхөөд хошин шог эхэлж байгаа нь энэ дээ. Сонсох байсан бол дарга болсныхоо маргааш эхлэхгүй яасан юм бол

Avatar

санаа 2019-11-14 112.72.8.90

Нэг Парк шинэчлэлээ яаралтай хийж автобусны үйлчилгээний маршрутыг чиглэл бүрээр дахин тооцоолж орхигдсон хэсгийг хамруулах. гаргах Хоёр Хотын төв замаар /Энх тайваны өргөн чөлөө, Чигэсийн өргөн чөлөөний гол хэсгүүдээр зөвхөн автобус, тусгай зориулалтын тээврийн хэрэгсэл/ автобусаас өөр тээврийн хэрэгслийг бүрэн хориглох Гурав Дэлгүүр болон үйлчилгээний бараа таталтын тэргүүдийг 22- 06 цагт зөвшөөрөх зэрэг арга хэмжээг шийдвэртэй хэрэгжүүлээ. Ерөнхий сайд шигээ

Avatar

зочин 2019-11-14 64.119.18.152

Энэ Амарсайхан дарга чинь харин олон түмнийхээ дунд орж овоо ажиллаж юм хийгээд байгаа хүн шиг санагддаг.Харин түүнийг огцоруулж албан тушаалд нь суухыг санаархагч зарим нөхөд элдэв юм ярьжюу ч хийхгүй байгаа мэтээр аашилж байгаа нь хачирхалтай юм.Нэгэн зүйлийг хэлэхэд автобусны жолоочид мөнгө өгөөд суугчид олон болсон шиг харагддаг.Үүнийг болиулах арга хэмжээ авах ёстой шүү. Ялангуяа зуслангийн чиглэлд явдаг иргэд мөнгөө жолоочид өгөх нь түгээмэл байгаа.

Avatar

жирийн иргэн 2019-11-14 103.14.38.144

Зүүн 4 замын түгжрэлийг маш амархан арилгаж болно. Хаан паласийн урдуур зам гарга. тэр нурж унах шахсан байшинг устгаачээ. тэгээд л нийтдээ 4 замын түгжрэл 70% буурна харж байгаарай. улсын замын объект дээр ирж буучихаад түгжрэл үүсгээд их заваан бдаг шүү зарим этгээд. үүнийг батүүл дарга бсан бол шууд өдөртөө л хийх бсан.

Avatar

зочин 2019-11-14 203.217.139.227

1,хүнгүй бэлдсэн цэвэрхэн автобусанд сууж шоудахаа боль. Бодит байдалтай танилцъя гэвэл өглөө 8 цагт суугаад үз
2, өвлийн улиралд автобусаа өглөө 6д гарч, орой 12 цагт буудаг болго. Өглөөний эхний автобус 6,50-7,00 хооронд нэг юм салганаж ирэхийн. Ачаалалтай үед 2 автобус зэрэгцээд яваад байж болмоор нийтийн тээврийн үйлчлгээ Үүлээс хойш уналтанд орсон

Avatar

Зочин 2019-11-14 103.14.36.18

Автобусны буудлын талбайг томсгож, дулаахан байдаг болговол хүйтэнд удаан хугацаагаар автобус хүлээж буй хүмүүст арай тав тухтай болно доо.

Avatar

Зочин 2019-11-14 202.179.25.45

Картын үлдэгдэл нь хүрэлцэхгүй бол жолоочид нь мөнгө өгдөгийг болиулмаар байна. Тийм ухаалаг картын системтэй юм бол 2-3 удаа зээлээр суудаг байж болохыг программ хангамжид нь хийх ёстой.

Avatar

Монгол хүү 2019-11-14 103.206.194.6

Картын үлдэгдэл хүрэлцэхгүй байна гээд буцаах биш, үлдэгдэл бүх мөнгийг нь аваад тэдэн төгрөг дутлаа та жолоочид үлдэгдэлийг нь өгнө үү ч гэдэг юм уу!!! Билет шалгагч нарыг автобусанд оруулаад хүмүүсээс тохиолдлын маягаар арваад хүний картыг уншуулсан үгүйг нь шалгаад шууд өндөр торгууль тавих эсэргүүцвэл, цагдаа шууд өгөх торгуулийн мөнгөгүй гэвэл шууд 4 хоног хорьж ажил хийлгүүлж төлбөрийг барагдуулах гэх мэт арга хэмжээ авмаар байна.

Avatar

Зочин 2019-11-14 124.158.109.140

Ганц удаа дагуул сэлттэй явах ч нэг хэрэг, дандаа ганцаараа явбал их юм мэдэж, тэр хэрээрээ их ажил хийнэ дээ…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж