Цагдаагийн Ерөнхий газраас/ЦЕГ/ иргэн Ц.Пүрэвдоржийн гаргасан гомдлын дагуу шалгалт хийж буруутай алба хаагчдад хариуцлага тооцсон талаар өнөөдөр /2019.11.14/ мэдэгдлээ.
Тодруулбал, ЦЕГ-ын Дотоод хяналт, шалгалтын хэлтсээс албаны шалгалт явуулахад Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын мэдээлэл судалгааны ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Г.Эрдэнэчимэг, тус цагдаагийн газрын чиглэлийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Г.Баасанжав нар нь албан тушаалаа урвуулан, цагдаагийн алба хаагчийн ёс зүй, сахилгын дүрмийг ноцтой зөрчсөн байна.
Улмаар ЦЕГ-ын даргын тушаалаар дээрх хоёр алба хаагчийн цагдаагийн цолыг хурааж, албанаас чөлөөлсөн хэмээн мэдэгдлээ.

Хэргийг эргэн сануулахад, иргэн Ц.Пүрэвдорж арваннэгдүгээр сарын 6-ны өдөр сэтгүүлчдэд хандан, Монголын цагдаа энгийн иргэнд бүртгэлгүй хэргийг хэрхэн тулгаж, эрүүдэн, гэр бүлээр нь дарамталж, айлган сүрдүүлж буй талаар мэдээлэл хийсэн юм. Тэрбээр "Намайг Ц.Пүрэвдорж гэдэг. Хувиараа бичил бизнес эрхэлдэг. 2019 оны аравдугаар сарын 23-ны өдөр БЗД-ийн цагдаагийн I хэлтсийн хошууч Б намайг гэнэт баривчилсан. Учрыг нь лавлахад "Чамд залилангаар Эрүүгийн хэрэг үүсгэсэн" гэж хэлсэн хэр нь надад хэргээ огт танилцуулахгүй байгаа нь хэрэг үүсгээгүй гэсэн үг.
Иймээс үүсгээгүй хэргээ үүсгэсэн мэтээр дарамталж, ялын тогтоолтой ялтан шиг харьцаж байна. Ингэхдээ өмнөө сөхрүүлж суулгачихаад хүчээр хэрэг тулгах гэж оролдсон. Өөрөөр хэлбэл, хошууч Б гэх эрхэм намайг дарамталсаар байгаад зургаан сая төгрөгийн өртэй гэдэг бичиг дээр хүчээр гарын үсэг зуруулсан. Үүнээс гадна гэр бүлийг минь хамт дарамталж байна. Регистрийн дугаараар бүх мэдээллийг минь харангуутаа "Чи чинь айлын ганц хүүхэд юм байна. 70 настай ээжтэй, таван настай хүүхэдтэй учир чиний хойноос хэн ч явахгүй юм байна. Одоо чамайг Ганц худагт хорино. Хэрэв хоригдохыг хүсэхгүй байвал бичиг дээр гарын үсэг зур" гэсэн. Би аргагүйн эрхэнд тус бүр зургаан сая төгрөгийн өртэй гэсэн дөрвөн ширхэг бичиг дээр гарын үсэг зурж байж суллагдсан. Хэрэг үүгээр дуусахгүй, намайг өдөрт гурван удаа ирж мэдүүлэг өгөхийг шаарддаг. Сүүлдээ өрөө төлж чадахгүй бол бизнесийн хувиас авна гэж шаардсан" хэмээн ярьсан юм.
Э.БУРАМ
asdf 2019-11-14 192.82.66.42
uruu tuluh heregtei uuruu bas humuusiig hohiroogood bj bolohgui. tsagdaa bol buruutai. huuliin daguu ajillaagui
Zochin 2019-11-14 141.46.245.160
Baliar muu hognuud ve! Alban tushaal, alba ajlaas ni chuluuluud zogsohgui tsaash ni sain uhaj tunhuh heregtei sanagdaj bna! HEV JURAM, UNEN MUN, ARD OLNII AYAULGUI AMAR AMGALANG SAHIN HAMGAALAH UUREGTEI ULS IIM BAIHAAR YAAH BOLJ BNAA?!?!?… Tsagdaagiin alban haagchdad er ni hedii heriin davtamjtaigaar uureg, hariutslaga, es zuin hicheel ordog ve??? Ene ih chuhal shuu!
111 2019-11-14 66.181.176.80
Одоо зөрчлийн хууль гэж юм гарсанаар л*****н цагдаа нар бүр даварсан. Ямар ч мөрдөн байцаалтгүй хүнийг шууд хорьж байна. Новшийг монгол төр
Зочин 2019-11-14 202.9.44.131
өө бүүр амар цагдаа нар нь рекетлэсэн байна хха халагдаад өнгөрсөн нь их юм ухвал олон юм гарах юм байна даа
Зочин 2019-11-14 202.126.88.159
muusain gulugnuuud shde ugasa
зочин 2019-11-14 122.201.19.99
месс устгаад байхын
зочин 2019-11-14 122.201.19.99
Цагдаагийн даргын ажлаас нь чөлөөл
зочин 2019-11-14 122.201.19.99
Цагдаагийн дарга нар нь хариуцлагаас мултраад үлдээд байхын Баатаржав хурандаад хариуцлага тооцохгүй юмуу Нямдорж сайдааа энэ ариун явдал уууу
Od 2019-11-14 221.138.147.216
Odoo buh l delguur nuutsaar tamhi zarj bga. Eniig bugd medne. Tsagdaa n ireel mungu ug uguhgui bol buh tamhi udriin orlogiig n huraana geed l daramtalna. Tamhi zarahgui baiy geheer uu tamhigui yumuu geed l uur delguurees yuma awtsgaana. Ugluu 8s shuniin 12 hurtel 16 tsag ajillaj baij buh orlogoo huraalgana gdg hetsuu. Ene balaa huulia yanzlaachee.
хэрэг юм даа 2019-11-14 203.91.119.42
21.12 дугаар зүйл.Эрүү шүүлт тулгах
1.Төрийн албан хаагч тайлбар, мэдүүлэг авах, хэрэг хүлээлгэх, ял, шийтгэл оногдуулах, ялгаварлах зорилгоор өөрөө, эсхүл бусад этгээдийг хатгаж, зөвшөөрөл олгож, эсхүл бусад байдлаар тухайн үйлдлийг хийхийг зөвшөөрч байгаагаа илэрхийлж бусдын бие махбод, сэтгэл санааг шаналган зовоосон бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Эрүүгийн хууль 2019-11-14 203.91.119.42
13.12 дугаар зүйл.Хууль бусаар мөрдөж мөшгих
1.Мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхгүй этгээд бусдыг мөрдөн мөшгисөн бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
2.Эрх бүхий албан тушаалтан ажил үүргээ гүйцэтгэх явцдаа хууль зөрчиж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, хувийн зорилгоор албаны техник хэрэгслийг ашиглан бусдыг мөрдөж
Дарга нарт хариуцлага тооцооч 2019-11-14 203.91.119.42
Яагаад алба хаагч халагдаад өнгөрөх учиртай юм бэ. Мөрдөн байцаах албаны дарга хурандаа Д.Отгонжаргал, үнэлгээ хяналт гшалгалтын хэлтсийн дарга Ц.Энхбаяр нар юу хийж байсан юм бэ ядаж эдгээр хүмүүст сахилга хариуцлага хүлээлгэхгүй юм уу. Арай хэтэрч байгаа юм биш үү. Алба хаагч болохоор халаад л амьдралгүй болж байдаг, хариуцах ёстой дарга нар нь яагаад үсний үзүүр нь хөдөлдөггүй юм бэ.
hmmm 2019-11-14 103.229.121.6
halsan nereer 3 sar gert ni amraaj baigaad butsaagaad ajild ni avna shd bur 100 huvi yag tegne
21 2019-11-14 103.9.90.3
Mongold jijig dund business hiihed iim l baigaamdaa
Зочин 2019-11-14 112.72.8.90
Иргэн Ц Пүрэвдорж мөнгөө төлж өрөө цайруулах хэрэгтэй. Цагдаа асуудлаа зөв шийджээ
Хүннү 2019-11-14 202.179.24.179
Нямдоржоо наад цагдаа нар чинь арайл тэнэг, бүдүүлэг байна. Яасан ч олон цагдаатай юм. Замаар нил цагдаа байх юм. Татварын мөнгөнд хэт үрлэгэн хандаж байна Хийх юмаа олж ядсан хүмүүс хог нэгээрээ байна. Нэг баахан баньд нар цагдаа болсон байна тэд бүүр авах юм алга. Орон тоог нь цөөлөх хэрэгтэй. Эсвэл бүр цэрэгжсэн улс болох хэрэгтэй.
Хохирогч 2019-11-14 43.242.243.216
Тэр Баасанжав хошууч мен л дее, унэнхуу пээдгэр намхан пагдгар нехер мен мен
Иргэн 2019-11-14 202.126.88.237
Цагдаад яагаад хэрэг үүсгэхгүй байна вэ? Хэд хэдэн хуулийг зөрчсөн байна!!!
зочин 2019-11-14 202.131.246.126
Мэнгэт Ц.Нямдорж юу хийгээд байна ааа
Зочин 2019-11-14 124.158.78.79
Ажилаас нь халаад л болоо юу?
Зочин 2019-11-14 202.131.225.197
Tsagdaagiihan chin ar geriig n sudalj bgaad hereg tohoj mungu oldog bolsiin bnshde, aimar
зочин 2019-11-14 202.179.24.33
Халсан нь үнэнэ үү????