Өвөр Монголд хоёр хүн тарваган тахлаар өвчилжээ | News.MN

Өвөр Монголд хоёр хүн тарваган тахлаар өвчилжээ

Өвөр Монголд хоёр хүн тарваган тахлаар өвчилжээ

Өвөр Монголд хоёр хүн тарваган тахлаар өвчилжээ

Өвөр Монголын Шилийн гол аймагт хоёр хүн тарваган тахалын халдвар авч, Бээжинд эмчлүүлж байгаа талаар Синьхуа агентлаг мэдээлжээ. Амьтнаас хүнд бактераар халдварладаг тарваган тахал өвчин нь гурван хэлбэртэй байдаг. Харин Өвөр Монголын хоёр иргэнд хамгийн аюултай хэлбэр (pneumonic plague) нь илэрсэн байна. Энэ нь уушгийг гэмтээдэг халдвар бөгөөд эмчлүүлэхгүй бол үхэлд хүргэх аюултай байдгийг ДЭМБ-аас баталжээ.

Өнгөрсөн тавдугаар сард Баян-Өлгий аймагт нэг гэр бүлийн хос тарваганы түүхий бөөрийг эмчилгээний зориулалтаар идсэний улмаас тарваган тахлын халдвар авч, амиа алдсан байдаг.

Тарваган тахал нь дундад зуунд Европ тивд дэлгэрэхдээ 50 сая орчим хүний амийг хөнөөсөн, түүхэнд “Хар үхэл” гэж нэрлэгддэг аюулт өвчин юм. Сүүлийн 20 жилийн хугацаанд 50 мянга орчим тохиолдол бүртгэгдээд байгаа ба Бүгд Найрамдах Ардчилсан Конго, Мадагаскар, Перу зэрэг улсад хамгийн их тархалттай байдаг аж. Энэ өвчнийг ДЭМБ дахин сэргэж байгаа халдварт өвчний ангилалд оруулсан байна.

Эх сурвалж:XINHUA

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж