Европын чөлөөт худалдааны холбооны Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзав | News.MN

Европын чөлөөт худалдааны холбооны Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзав

Европын чөлөөт худалдааны холбооны Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзав

Европын чөлөөт худалдааны холбооны Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзав

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Европын чөлөөт худалдааны холбоо (ЕЧХХ)-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Хенри Гетазтай 2019 оны 11 дүгээр сарын 13-нд Женев хотноо уулзав.

Уулзалтын үеэр талууд Монгол Улс, ЕЧХХ-ны хооронд 2007 онд байгуулсан Хамтарсан тунхаглалын хэрэгжилтийг хангах хүрээнд Хамтарсан хорооны 3 дугаар уулзалтыг 2020 оны эхээр зохион байгуулах, Монгол Улс, ЕЧХХ-ны хоорондын хамтын ажиллагааг цаашид шат ахиулах зорилтын хүрээнд талуудын хооронд чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг судлах хамтарсан ажлын хэсэг байгуулах асуудлаар санал солилцов. Түүнчлэн ЕЧХХ-ны зүгээс техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Гаалийн байгууллагын чадавхийг бэхжүүлэх талаар ярилцав.

ЕЧХХ 1960 онд байгуулагдсан ба Швейцар, Норвеги, Исланд, Лихтенштейн гэсэн 4 гишүүнтэй. ЕЧХХ-ны гишүүн орнууд нь эдийн засгийн өндөр чадавхитай, нэг хүнд ногдох ДНБ-ний үзүүлэлтээр дэлхийд тэргүүлэгч орнууд юм.

ЕЧХХ нь бусад улс орнуудтай Хамтарсан тунхаглал байгуулах, чөлөөт худалдааны хэлэлцээрийг байгуулах хэлэлцээ эхлүүлэх болон  чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулж, хэрэгжүүлэх гэсэн 3 үе шаттай худалдааны хамтын ажиллагаагаа хэрэгжүүлдэг. Женев хотноо төвтэй тус холбоо нь одоогийн байдлаар нийт 29 чөлөөт худалдааны хэлэлцээрийг байгуулаад байна.

ЭХ СУРВАЛЖ: MFA.GOV.MN

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж