Алба хаагчдын биеийн тамир, спортын мэдлэг, чадварыг дээшлүүлэх сургалтыг зохион байгуулж байна

Хуучирсан мэдээ: 2019.11.14-нд нийтлэгдсэн

Алба хаагчдын биеийн тамир, спортын мэдлэг, чадварыг дээшлүүлэх сургалтыг зохион байгуулж байна

Алба хаагчдын биеийн тамир, спортын мэдлэг, чадварыг дээшлүүлэх сургалтыг зохион байгуулж байна

Онцгой байдлын ерөнхий газрын Захиргааны удирдлага газраас “Аврагч” биеийн тамир техник-спортын хороотой хамтран “Цэргийн биеийн тамирын бэлтгэл, алба хаагчдын бие бялдрын ерөнхий болон тусгай чанарыг хөгжүүлэх” сэдэвт сургалтыг зохион байгуулж байна.

Сургалтад ОБЕГ, нийслэлийн хүрээний анги, байгууллагын дарга, захирагч, дотоод сургалт хариуцсан  алба хаагчид хамрагдаж байгаа юм.

Нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Л.Болдбаатар, оролцож, сургалтын үйл ажиллагаанд амжилт хүслээ.

Энэ удаагийн сургалтыг төрийн байгууллагуудын 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдсөн Цэргийн биеийн тамирын зааврын дагуу Онцгой байдлын алба хаагчдын биеийн тамир, спортын мэдлэг, чадварыг дээшлүүлэх, бие бялдрын ерөнхий болон тусгай чанарыг хөгжүүлэх, биеийн тамирын бэлтгэл хичээлийг сургалтын төлөвлөлтийн дагуу зохион байгуулахад мэргэжлийн дэмжлэг үзүүлэх зорилгоор зохион байгуулж байгаагаараа онцлог юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж