Иргэний зориг намын гишүүд сургалтанд хамрагдаж байна

Хуучирсан мэдээ: 2010.03.12-нд нийтлэгдсэн

Иргэний зориг намын гишүүд сургалтанд хамрагдаж байна











Иргэний Иргэний Зориг намын үүсэн байгуулагдсны 10 aжилийн ой энэ сарын 13-нд тохиож байна.
Ойн х
үрээнд тус нам ХБНГУ-ын Конрад-Аденауэрын
сантай хамтран орон нутгийн гиш
үүдийнхээ дунд “Улс төрийн нам ба улс төрийн шинэчлэл” сэдвээр өнөөдөр сургалт зохион байгуулж байна. Энэ нь Иргэний Зориг нам,
ХБНГУ-ын Конрад-Аденауэрийн
сантай намын боловсон хүчний чадавхийг сайжруулах чиглэлээр
хамтран зохион байгуулж буй цуврал сургалтуудын нэг юм.
Сургалтанд аймаг,
сумдын 120 гаруй намын гишүүд хамрагдаж байгаа бөгөөд МУБИС-ын багш, доктор Э.Гэрэлт-Од
“Монголын улс төрийн намын төлөвшил, түүний тулгамдсан асуудал”, МУИС-ийн Хууль
зүйн сургуулийн захирал Н.Лүндэндорж “Улс төрийн шинэтгэл”, Улс төрийн боловсролын академийн багш
Г.Чулуунбат
Орон
нутгийн намын байгууллага ба өөрөө удирдах ёс” зэрэг сэдвүүдээр илтгэл тавьлаа. Мөн Монгол улсынхаа хөгжил дэвшилд залуу үеийнхний оролцоог дээшлүүлэх, залууст эх оронч үзлийг төлөвшүүлэх, Иргэний Зориг Намын мөрийн хөтөлбөрийн шинэчлэлд иргэдийн санаа бодлыг
тусгах
зорилгоор залуусын дунд зарласан  “Монгол улсаа хэрхэн хөгжүүлэх вэ?” сэдэвт эссэ бичлэгийн
уралдаанд шалгарсан б
үтээлийн шагналыг маргааш болох баярын хурлын үеэр гардуулах
юм байна.


Д.Долгор

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж