Цоо шинэ өвөл | News.MN

Цас бударсан өвөл…шинэ жил, шинэ он, цэвэр агаар, эрүүл, идэвхитэй амьдрал. Энэ бүхнийг бид өвлөөс хүсдэггүй гэж үү?

Улаанбаатарын өвлийн сайхан нь сүүлийн жилүүдэд түгжрэл, агаарын бохирдолын асуудалд дарагдаад өвөл ойртох чимээ айдас хүйдэс дагуулдаг болсон ч жам ёсоороо айлчлан ирэх улирлаас зугтах аргагүй.

Азаар энэ жил агаарын бохирдол багасч байгаа нь хэн бүхэнд анзаарагдаж байна. Тэгвэл бид өвлийг эрүүл, идэвхтэй өнгөрүүлэх ямар боломжууд байна вэ?

Уншигчиддаа зориулж өвөл хамрагдаж болох сонирхолтой үйл ажиллагааг нэгтгэсэн мэдээлэл бэлтгэхийг зорьсон ч  shoppy.mn дээр аль хэдийнээ өвлийн цоо шинэ өмнө бэлтгэгдэж байгаагүй тусгай хуудас гарсан байх тул тэнд байгаа үзвэр, үйлчилгээ, худалдааны мэдээллийг тоймлон хүргэж байна.Өвлийг идэвхитэй, гайхалтай дурсамжтай өнгөрүүлэх боломжтой бүхнийг нэгтгэн танилцуулсан shoppy.mn-ийн “Hello Winter” тусгай хуудаст юу агуулагдсан байна вэ?

ӨВЛИЙН СОНИРХОЛТОЙ ҮЗВЭР, ЦЭНГҮҮН:

  1. ЕСӨН ЭРДЭНЭ Haute Couture Fashion Show 2020

Эрдэнийн есөн чулууг Монголчууд бид эрт дээр үеэс ахуй амьдралдаа дээдлэн хэрэглэж ирсэн байдаг. Есөн эрдэнийн өнгө, бэлгэдэл, мөн чанарыг дизайнерын нарийн ур ухаанаар баяжуулан, үнэ цэнэ бүхий гоёлын даашинзуудыг танилцуулах, урлахуйн гайхамшигийг мэдрүүлэх арга хэмжээ 11 сарын 29-нд болох юм. Дэлгэрэнгүй мэдээлэл: https://shoppy.mn/products/haute-couture-fashion-show-2020

  1. UNPLUG 2019

Шинэ санаа гаргагчид, тоглоомын дүрмийг өөрчлөгчдийн баяр.

Тухайн жилийнхээ хамгийн “халуун”, хамгийн чухал сэдвүүдийг хөндөж, хамгийн тод төлөөлөгчдийг тайзнаа цуглуулж, хамгийн бүтээлч хүмүүс, хамгийн инновацлаг бизнесүүдэд гэрэл тусгадаг, хамгийн том чичиргээг үүсгэдэг Unplug арга хэмжээ. 11 дүгээр сарын 30-нд болох нь ээ. Дэлгэрэнгүй мэдээлэл: https://shoppy.mn/products/unplug19

  1. ГАЦУУРХАН

Улаанбаатар хотын хамгийн гоё шинэ жилийн цэнгүүн 2019 оны 12 дугаар сарын 25-нд зул сарын баярын өдөр "Шангри-Ла” Зочид Буудлын хүлээн авалтын их танхимд гурав дахь жилдээ (Suit & Tie) сэдэв доор зохион байгуулагдах гэж байна. Хамгийн чамин гоёлоо өмсөөд, тансаг сайхан бүхнийг мэдрэх өдөр яах аргагүй мөн шүү. Жич: Тасалбараа эртхэн захиалаарай, аль хэдийнээ захиалагдаад эхэлжээ. Дэлгэрэнгүй мэдээлэл: https://shoppy.mn/gatsuurkhan

  1. ЦӨМӨӨХЭЙ

Зул сар, шинэ жилийг “Цөмөөхэй” балетгүйгээр яахин төсөөлөх билээ.  Суут хөгжмийн зохиолч П. Чайковскийн хөгжмийн зохиолтойгоор анх 1892 онд Санкт-Петербургийн Марийнский Театрд тоглогдож байсан “Цөмөөхэй” бүжгийн жүжиг зуун дамжин тоглогдсоор шинэ жил, зул сарын баяр бүрээр Клара охинд тохиолдсон нэгэн нууцлаг, гайхамшигт үйл явдлыг хүүрнэсээр, үзэгчдийн сэтгэлийг тансаг хөгжим, уран яруу бүжгийн хөдөлгөөнөөр баясган догдлуулсаар байгаа билээ.

Манай улсад 2014 онд “Монголын Балетын Хөгжил Сан”-гаас санаачлан МУГЖ , Соёлын Элч Д.Алтанхуяг-н найруулгаар  “Цөмөөхэй” бүжгэн жүжгийг үлгэрийн гоёмсог тайз засалтайгаар тоглож эхэлсэн билээ.  12 сарын 20, 21, 27 28-нд тоглогдох Шинэ жил, зул сарын уур амьсгалыг төгс бүрдүүлэгч “Цөмөөхэй” бүжгэн жүжгийн билетээ та shoppy.mn ээс аваарай.  Дэлгэрэнгүй мэдээлэл: https://shoppy.mn/products/tsomoohei

ӨВЛИЙН АЯЛАЛ:

Шинэ оны амралтаараа гэр бүлээрээ, хайрттайгаа, найзуудтайгаа гадаадад аялахаар төлөвлөж байна уу? Санхүү мөнгөний асуудал бас хэцүү л дээ. Гэхдээ shoppy.mn-ээс зээлээр аялалаа аваад дараа нь цувуулаад төлж бас болох юм байна шүү.

Байгаль далай, Бали арал, Туркийн байгал, түүхийн хосгүй өв болох Памуккале, Дубай, Вьетнам, үзэсгэлэнт Москва гээд сонирхолтой хөтөлбөр бүхий аялалуудыг  санал болгожээ.

ЦЭВЭР АГААРТ БАС ТУХЛАГ ГЭРТЭЭ ЮУ ХИЙЖ БОЛОХ ВЭ?

 Улаанбаатарчуудын өвөл хамгийн ихээр зорьдог Sky Resort-ийн улирлын  тасалбарыг shoppy.mn дээрээс захиалах боломжийг олгожээ. Урьдчилаад авбал хөнгөлттэй. Улирлын тасалбараа авчихвал очоод оочерлохгүй. Эрүүл, идэвхитэй байхад хөдөлгөөн, цэвэр агаар яах аргагүй чухал. Танд зөвлөхөд хүүхдүүдээ багаас нь цана, снөүбоордоор хичээллүүлээд сургавал тэд том болоод танд үнэхээр талархах болно доо. Үеийнхэн нь аль хэдийнээ чадаж байхад ганцаараа чадахгүй, мэдэхгүй суувал муухай биз дээ. Тийм болохоор shoppy.mn дээрээс цанын болон бусад өвлийн спортын сургалт захиалж хүүхдүүдээ Sky resort-ийн сургалтад нь хамруулаарай. Ирээдүй үе өөр болж байгаа шүү дээ.

Харин гэртээ тухалж дэлгэцийн сайхан бүтээлүүд үзэж алжаалаа тайлах хүсэлтэй бол ORI, Sky GO цэнэглэгч картуудаа захиалаад авчихна. Тэнд сонирхолтой кино, нэвтрүүлэг, тоглолтын чанартай бичлэг бүгд бий. Очоод үзэж амжихгүй бол дэргэдээс нь мэт үзэх цорын ганц боломж.

ӨВЛИЙН ЛҮҮК БУЮУ ӨВЛИЙН ХУВЦАСЛАЛТ

ӨВӨЛ ДУЛААН ХИРНЭЭ ЗАГВАРЛАГ ЯВЦГААЯ

Өвөл болохоор л бид хамгийн дулаан нь гээд зузаан, хүнд бас загварлаг биш сонголт хийх ёстой юу? Гэм биш зан гэгчээр годон гутал, булган шуба, эсхүл загвар тааруу хүнд зузаан куртикнууд… бидний өвлийн сонголт ихэвчлэн ийм л байдаг.

Технологи хөгжөөд хөнгөн, нимгэн атлаа дулаан, салхины хамгаалалттай, дулаанаа хадгалдаг гээд гайхалтай технологиудыг дэлхийн алдартай брэндүүд өвлийн хувцас загварууддаа ашиглаж байна.

Сүүлийн үеийн өвлийн хувцасны тренд болоод байгаа өнгөлөг дулаан куртик, тэдди хүрэм, өвлийн төрөл бүрийн гутал, ноос, ноолууран гээд олон төрлийн дулаан, загварлаг хувцаснаас сонголтоо хийх боломжийг shoppy.mn олгож байна. Хүүхдүүдэд ч бас олон сонголтыг бэлджээ. Хамгийн гол нь хайхад хялбар болгоод бүгдийг төрөлжүүлсэн байгаа.

Зөвлөгөө №1: Өвөл эрт харанхуй болдог тул элдэв аваар ослоос өөртөө болон үр хүүхдүүдээ хамгаалах үүднээс машины гэрэлд тод ойж харагдахуйц тод өнгийн хувцас сонгож байгаарай.

Зөвлөгөө №2: Өвлийн аксессуар зориулалтаасаа шалтгаалан хэд хэдийг заримдаа бэлтгэх шаардлага гардаг. Хэрэв та ажил, гэр, сургууль гэсэн энгийн маршруттай бол нэг ээлжийн хөнгөн дулаан ороолт, малгайтай байж болно. Харин амралтын өдрүүдээр өвлийн спортоор хичээллэх сонирхолтой бол аюулгүй байдлын үүднээс заавал зориулалтын аксесуар болон хувцас хэрэглэх шаардлага гардаг тул эртнээс бэлтгэлээ базаагаарай.

ХАМГИЙН ЧУХАЛ НЬ ДАРХЛАА

Экологийн таагүй орчин, буруу хооллолт, аминдэмийн дутагдал, стресс, архаг хууч өвчин, вирусийн халдвар, ажлын хэт ачаалал, шинэ вирус нь дархлааг амархан алдагдуулдаг. Дархлаа султай удаан хугацаанд байх нь архаг дархлаа сулралтай болгоход хүргэх аюултай учраас байнга дархлаагаа дэмжиж байх хэрэгтэй. Дархлааг механикаар биш харин хооллолт, амин дэм өндөртэй бүтээгдэхүүн, дасгал хөдөлгөөнөөр дэмжиж сайжруулахыг эмч нар зөвлөдөг. Shoppy-ийн зүгээс органик дархлаа дэмжих хамгийн чухал бүтээгдэхүүнүүдийг нэгтгэн танд хүргэж байгаа нь маш их таалагдсан. Заавал ороод үзээрэй.

АГААРЫН БОХИРДОЛ БАГАССАН Ч БҮРЭН АЛГА БОЛООГҮЙ

Агаарын бохирдол буурсан нь мэдрэгдэж байгаа ч бохирдол байвал зохих хэмжээнээс өндөр хэвээр байгаа. Ялангуяа зам дагаж алхахад авто машинаас ялгарах утаа, тоос тоосонцор маш ихээр мэдрэгдэж байгаа. Энэ бүх бохирдол цаашдаа буурах хүртэл бид ухамсартайгаар өөрөө өөрсдийнхөө эрүүл мэндийг хамгаалах үүрэгтэй. Танд хамгийн сайн чанартай, хүлээн зөвшөөрөгдсөн амны хаалт, Монголд худалдаалагдаж байгаа бүх төрлийн агаар цэвэршүүлэгчийг мөн нэгтгэн хүргэж чаджээ.

Хүний хэрэгцээ цөм багтсан буюу өвлийн хэрэгцээ цөм багтсан Shoppy.mn-ийн “Hello Winter” тусгай хуудсыг танилцууллаа. Та заавал ороод гараарай.

https://shoppy.mn/

https://www.facebook.com/shoppy.mn/

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ГайхмаарГайхмаар
4
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

оги 2019-11-14 150.129.140.222

монголд бас л шинэ үеийг авчирж чадсан шүү амжилт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж