Ж.Батзандан гишүүн тойрогтоо ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2015.09.16-нд нийтлэгдсэн

Ж.Батзандан гишүүн тойрогтоо ажиллаж байна

 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан тойргийнхоо иргэдтэй уулзаж, УИХ-ын  чуулганы хугацаанд шинээр батлагдсан хууль тогтоомжийг сурталчлан таниулахын зэрэгцээ хуулийн хэрэгжилт, дүүрэг хороодод хийгдэж буй ажлын талаар иргэдтэй санал солилцож байна. Тэрээр Баянзүрх дүүргийн 5, 8, 9, 10, 13, 16, 17, 19, 24 дүгээр хорооны иргэдтэй уулзаж ажлын тайлангаа тавьжээ.

 

Иргэдийн зүгээс СӨХ-ийн үйл ажиллагааг сайжруулж шинэ зохион байгуулалтад оруулах, Автобусны маршрутыг хуучин рейсээр нь явуулж өгөх, Цахим газар олголтод ахмадууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг мэдээллээр хангаж, бүрэн хамруулах талаар зохион байгуулалтын арга хэмжээ авах, мөн гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудлаас болж иргэдийн эрх ашиг хөндөгдөж байгаа талаар хэлж,  холбогдох зохицуулалтуудыг  эргэж харахыг хүслээ.

 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан эдгээр асуудлуудыг анхааралдаа авч, иргэдийн эрх ашгийг ханган, хамгаалж ажиллах талаар хотын даргад санал хүргүүлсэн юм. Тэрээр  намрын чуулган эхэлтэл уулзалтаа зохион байгуулах юм байна.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж