Д.Лүндээжанцан: Бид зөвшилцөх бүх боломжийг ашигласан | News.MN

Д.Лүндээжанцан: Бид зөвшилцөх бүх боломжийг ашигласан

Д.Лүндээжанцан: Бид зөвшилцөх бүх боломжийг ашигласан

Д.Лүндээжанцан: Бид зөвшилцөх бүх боломжийг ашигласан

УИХ-ын өнөөдрийн чуулганы хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэнэ. Хуулийн төслийг ард нийтийн санал асуулга явуулахгүйгээр гуравдугаар хэлэлцүүлгээр нь УИХ батлахаар болсон. Энэ талаар УИХ-ын гишүүн, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцантай ярилцлаа.


-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн гуравдугаар хэлэлцүүлгийг байнгын хороо хийлээ. Энэ үеэр Ардчилсан намаас ирүүлсэн гурван саналын хоёрыг нь дэмжчихлээ?

-Ардчилсан намаас ирүүлсэн гурван санал бол өмнө нь төсөлд байгаагүй саналууд бол биш. УИХ-ын 62 гишүүний өргөн барьсан төсөл дээр Ерөнхий сайд нь Засгийн газрын танхимыг бүрдүүлж, УИХ болон Ерөнхийлөгчид танилцуулснаар Засгийн газрын гишүүдийг томилж, чөлөөлж, огцруулна гэсэн заалт байсан. Үүнийг Ардчилсан намын зүгээс дахин сэргээж, оруулж ирсэн. Мөн сонгуулийн тогтолцоо, журмыг хуулиар тогтооно гэх заалт мөн 62 гишүүний өргөн барьсан төсөлд байсан ч олонхийн дэмжлэг аваагүй хасагдсан юм. Харин энэ удаад тогтолцоо гэх заалтыг агуулгыг нь тодруулж, олонхийн болон хувь тэнцүүлэх тогтолцоогоор сонгууль явуулна гэдэг заалтыг сэргээж байгаа юм. Мөн Ерөнхийлөгчийг зургаан жилийн хугацаатайгаар нэг бүрэн эрхийн хугацаагаар сонгоно гэсэн заалт орж ирснийг хоёрдугаар хэлэлцүүлгийн үеэр парламентаас сонгоно гэх үг нэмж, санал хураасан ч олонхийн дэмжлэг авч чадаагүй. Түүнээс биш цоо шинээр орж ирж байгаа заалт биш. Зөвшилцлийн ажлын хэсгийн хүрээнд ярилцаж, хоёр заалтыг нь дэмжсэн учраас УИХ-ын 68-р тогтоолоор байгуулагдсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хоёр, гуравдугаар хэлэлцүүлэгт бэлтгүүлэх ажлын хэсэг дэмжиж, Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар оруулсан. Ерөнхийлөгч, Ардчилсан намтай зөвшилцсөний үндсэн дээр энэ удаагийн өөрчлөлтүүд орж ирж байгаа.

-Ерөнхийлөгчийг парламентаас сонгох заалтыг зөвшилцлийн ажлын хэсэг дэмжээгүй учраас гуравдугаар хэлэлцүүлэгт орохгүй гэсэн үг үү?

-Огт орохгүй. Ерөнхийлөгчийн институт бол Ерөнхийлөгчийг парламентаас сонгох саналыг дэмжихгүй, хүлээж авахгүй гэдгээ тодорхой илэрхийлсэн гэж зөвшилцлийн ажлын хэсгийн ахлагч бидэнд мэдээлсэн. Ерөнхийлөгчийг парламент болон парламентын өргөтгөсөн бүрэлдэхүүнээс сонгоно гэдэг санал зөвшилцлийн ажлын хэсэг дээр олонхийн дэмжлэг аваагүй учраас Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх боломжгүй болсон. Хоёрдугаар хэлэлцүүлгийн дараа АН-ын гурван саналаар иргэд, сонгогчид ямар саналтай байгаа талаар гишүүд уулзаж, саналыг нь сонсоход Ерөнхийлөгчийг парламентаас сонгохыг нэг их таашаахгүй байна. Ер нь бол сонгодог онолоороо, ерөнхий зарчим нь бол парламентаас Ерөнхийлөгчийг сонгох нь зөв боловч нийгмийн сэтгэл зүй, олон нийтийн дэмжлэг бүрэн гүйцэд авч чадахгүй байгаа юм.

-Ерөнхий сайд нь танхимаа бүрдүүлэх заалтыг хэрхэн томьёолж дэмжсэн бэ?

-Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлнэ, гэхдээ УИХ, Ерөнхийлөгчид танилцуулна. УИХ дээр сайд нарын асуудал орж ирэхэд нэг бүрчлэн ярьж, асуултаа асууж, дүгнэж, бүх байдлаар ярилцана. Томилогдсон сайд нар УИХ-д тангараг өргөнө. Ерөнхийлөгчид мөн танилцуулна. Ерөнхий сайд сайд нараа чөлөөлөх шаардлага гарвал сайд нараа солих саналаа мөн УИХ-д оруулж ирнэ.

-Ардчилсан намын зүгээс энэ гурван саналыг нь дэмжихгүй бол Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн гуравдугаар хэлэлцүүлэгт орохгүй гэдгээ мэдэгдээд байгаа. Гэхдээ зөвшилцлийн ажлын хэсэгт Ардчилсан намын төлөөлөл ч байгаа шүү дээ?

-Ер нь бол Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг өргөн барьсан цагаас эхлэн Ардчилсан намын саналууд, Ерөнхийлөгчийн төсөл, санал орж ирсэн цагаас Ардчилсан намын гишүүд зөвшилцлийн ажлын хэсэг, бусад хуралдаануудад оролцсон. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт өөрөө Үндсэн хуультай адилхан зөвшилцлийг шаарддаг учраас бид тултал нь зөвшилцлийн төлөө явж байна. Байх ёстой бүх л бололцоогоор зөвшилцөж явж байгаа гэдгийг олон нийт харж байгаа байх. Боломжтой бүх хувилбараар зөвшилцөхийн төлөө явж байна. Зөвшилцөхгүй бол зөвшилцөхгүй гэдэг, зөвшилцөхөөр зөвшилцлөө гэдэг, АН-ынхан.

-Сонгуулийн тогтолцоог холимог болгохыг байнгын хороо дэмжсэн. Гэхдээ нам сонгохгүй, хүн сонгох байдлаар өөрчилсөн байсан?

-Пропорциональ элемент бол санал хаягдахгүй, маш сайн систем. Ганцхан намыг сонгосноор намын нэрийн дор ард түмэнд таалагдахгүй хүмүүс орох нүх, сүв болдог гэж шүүмжилдэг. Тиймээс энэ удаад пропорционалийн нээлттэй, хаалттай хоёр системийн нээлттэй жагсаалтыг нь сонгож авахаар тусгасан. Өөрөөр хэлбэл, нэрсийн жагсаалтад орсон намыг бус нэр дэвшигчийн төлөө саналаа өгөх, сонгогч тойрогт болон намын жагсаалтад нэр дэвшсэн хүмүүст саналаа өгнө гэж томьёолсон. Намын жагсаалт зөвхөн нам дотроо бус улсын хэмжээн бодлогоороо өрсөлдөнө. Энэ явцад хүний төлөө саналаа өгнө. Хүний төлөө өгсөн саналууд нь нэгдэж, намын санал болно. Намын жагсаалтаар сонгогдсон хүмүүсийг эрэмбэлэхдээ хэн хэдэн сонгогчийн санал авснаар нь эрэмбэлнэ. Түүнээс намын жагсаалтын нэг, хоёрт бичигдсэн гэдгээрээ бус сонгогчоос хэн олон санал авснаараа сонгогдоно. Улсын хэмжээнд аль ч нам 26 хүн нэр дэвшүүлэхэд санал авсан тоогоор нь намуудаа эрэмбэлж, намын жагсаалтын хамгийн их санал авсан эхний 10 хүн гишүүнээр сонгогдоно гэсэн үг.

Сонгогч саналаа өгөхдөө УИХ-ын сонгуульд оролцож буй намуудаас өөрөө сонгож, тэр хуудас доторх хүмүүсээс сонгоод явна.

-Ардчилсан намын зүгээс хуулийн хэрэгжилтийг 2020 оны сонгуулиар хэрэгжүүлэх ёстой гэдэг байр суурийг илэрхийлээд байгаа?

-УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат бол 2020 оны сонгуулиас эхлэн хэрэгжүүлэх ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байгаа. Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар бэлтгэл ажил их байгаа учраас 2024 оны УИХ-ын сонгуулиас эхэлж хэрэгжүүлнэ гэдэг санал зөвшилцлийн ажлын хэсэг, байнгын хороон дээр ч дэмжигдсэн.

-Ардчилсан нам гуравдугаар хэлэлцүүлэгт оролцохгүй гэвэл эрх баригчид дангаараа гуравдугаар хэлэлцүүлгээ батлах уу?

-Ардчилсан намын зөвлөл орох эсэхийг мэдэхгүй байна. Гэхдээ бид бүх л талаар зөвшилцөж ирсэн. Энэ удаагийн нэмэлт, өөрчлөлт бол бид тултал нь зөвшилцөх зарчмаар баримталсан гэдгийг давтан хэлмээр байна.

-Маргааш /өнөөдөр/ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг УИХ хэлэлцэнэ. Гуравдугаар хэлэлцүүлгээр батлах ёстой тийм үү?

-Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн 14 саналын томьёоллоор санал хураагдаж, түүний дараа орж байгаа нийт  нэмэлт, өөрчлөлтийг нэгбүрчлэн уншиж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг батлах эсэх асуудлаар санал хураалт явуулна. Үүний дараа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийг батална.

Нэмэлт, өөрчлөлт батлагдвал, Ерөнхийлөгч ёсчилно. Нэмэлт, өөрчлөлт  нь 2020 оны тавдугаар сарын 25-аас эхлэн дагаж мөрдөгдөнө.

-Зөвхөн Ардчилсан намын зөвлөлийн оруулж ирсэн саналаар саналт хураалт явуулна гэж ойлгосон. Гэвч байнгын хорооны хэлэлцүүлгийн үеэр 14 саналаар санал хураахаар болсон байна?

-Ард нийтийн санал асуулгад оруулах эх гүйцээн боловсруулах дээр үндсэн гурван санал, үлдсэн нь техникийн санал байсан. Энэ саналууд өмнө нь хураагдаж, Ард нийтийн санал асуулгыг хийх асуудлыг хэлэлцэхэд дэмжигдсэн ч Ерөнхийлөгчийн хориг тавигдсан учраас тэр хэсэг саналууд хүчингүй болсон. Тиймээс дахин санал хураах шаардлага гарч байгаа.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төсөл гэдэг нь?

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт батлагдсанаар хэрэгжих 2020 оны тавдугаар сарын 25-ний өдрөөс өмнө зарим зохицуулалтыг шууд хэрэгжүүлэх боломжгүй учраас одоогийн үйлчилж байгаа хуулиуд шинэ хууль гартал үйлчилнэ. Түүнчлэн Эрдэнэт, Дархан хотын статусын асуудлыг хагас жил дотор оруулж ирэх, УИХ-ын сонгуулийн тогтолцоог 2024 оноос хэрэгжихийг хуульд оруулах, Улс төрийн намын хуулийг хэзээ батлах, намын гишүүнчлэлтэй холбоотой асуудлыг хэрхэн зохицуулах гэх мэт асуудлыг ерөнхийлөн журамлах тогтоол юм.

 -Ерөнхийлөгч Ард нийтийн санал асуулга явуулах тогтоолд хориг тавьж байсан. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд хориг тавих боломжтой юу?

-Хууль эрх зүйн хувьд бол байгаа. Гэхдээ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт бол өөрөө Үндсэн хуулийн адил хүчинтэй байна гэсэн заалт бий. Тиймээс батлагдаад гарвал хүндэтгэлтэй хандах байх гэж бодож байна.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт батлагдсанаар түүнийг дагаж хичнээн органик хуульд өөрчлөлт оруулах вэ?

-Эхний удаад жагсаалт гаргаснаар 26 орчим хуулийг яаралтай өөрчилнө. Энэ жагсаалтыг УИХ батална. Тухайлбал, Нутгийн удирдлага, хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль, Нийслэлийн эрх зүйн байдал, Сонгуулийн хууль, Улс төрийн намын хууль, Шүүхийн багц хууль гэх мэт хуулиуд бий. Үе шаттайгаар батлах төлөвлөгөөг УИХ гаргана.

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг маш удаан хугацаанд боловсруулж, санал авч, зөвшилцсөний дүнд батлах гэж байна. Та бол энэ ажлыг анхнаас нь ахалж, гардан хийж байсан хүний хувьд юу гэж дүгнэж байна вэ?

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн заалт болгон эцсийн дүндээ төрийн эрх мэдлийн хуваарилалтын хяналт, тэнцвэр, хариуцлагын тогтолцоо, засаглалын тогтвортой байдлыг хангахад чиглэхэд хийсэн тодорхой алхмууд. Ингэснээр төрийн эрх мэдлийг хязгаарлаж чадах юм бол хүний эрхийг зөв хамгаалж чадна. Парламентат ёс, Монголын ардчилал, ардчиллын замаар замнасан 30 жилд алдсан алдаа оноогоо дүгнэж, Монголын ард түмний сонгож авсан ардчилсан тогтолцоог боловсронгуй болгох баталгаа болж байгаа юм. Бид ухралт хийгээгүй гэж үзэж байна. Ардчиллын институциудын үнэ цэнийг жинхэнэ утгаар нь бий болгох, энэ асуудлаар гүнзгийрүүлэхэд их чухал алхам болсон гэж бодож байна.

Ш.ЧИМЭГ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

29 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-11-14 202.126.88.59

Батзандан галзуу Баянзүрх СХДийг хот болгоё гэж солиорч бн.Ирэх сонгуулиа бодоод галзуурчээ.Очоод мал иргэдээ малтуулах ажлаа л хийж бн.

Avatar

Зочин 2019-11-14 192.82.71.154

Залуу хүмүүст ажил хийх боломж өг өвгөөн

Avatar

Зочин 2019-11-14 103.14.38.134

Хөгийн бөөрөнхийлөгч

Avatar

Зочин 2019-11-14 202.21.108.174

Хуульч Лүндээжанцаныг сонгогчид (бид өөрсдөө) 30 жил хууль тогтоогчоор сонгосон биз дээ. Одоо тэгээд юу гэх гээд байгаа юм бэ?

Avatar

Зочин 2019-11-14 202.179.24.119

Пропорционал гэсэн нэртэй л боловч бараг л мажоритар юмуу хайшаа юм.

Avatar

zochin 2019-11-14 202.170.68.38

hunii gar hursen uym bna jaahan ch gesen uragshlah bh gej naidaj bna undsen huuliin shinchleliig batlaval.MAN zovshiltsold hurehgui bsan ch dangaaraa hariutslagaa uureed hiih l heregtei.AN bogood busad namin eruuleer setgedeg uls torchid ch mon demdej yarij bgaa bsan

Avatar

Монголын эмгэнэл 2019-11-14 202.21.100.210

Ерөнхийлөгчийг парламентаас сонгохыг нэг их таашаахгүй байна. Ер нь бол сонгодог онолоороо, ерөнхий зарчим нь бол парламентаас Ерөнхийлөгчийг сонгох нь зөв боловч нийгмийн сэтгэл зүй, олон нийтийн дэмжлэг бүрэн гүйцэд авч чадахгүй байгаа юм……….Монгол орны ядуугийн зовлон утаа түгжрэл ам долларын өсөлт шударга бусын зарчим алдагдсан бүх гуниг ерөнхийлөгчийн ард түмнээс сонгон гэдэг нийгмийн сэтгэлзүйтэй байгаад хамаг утга оршино. Ямар ард түмэн байна тийм удирдагч байна

Avatar

Зочин 2019-11-14 66.181.170.73

эх орноо гэсэн зөв шийдвэр гаргаж баян өлгийд цэрэг нэмж байрлуулсан юм шүү. элбэгдорж ерөнхийлөгч маш зөв шийдвэр гаргасан. та өнөөдрийн ждү жарынхан элбэгдоржийн хаана ч хүрч сэтгэхгүй л дээ.

Avatar

Зочин 2019-11-14 66.181.170.73

ялзарсан лүндээ уг нь энэ мэт зүйлийг харж хийх байтал өмхий бөгсөө сандал суудлаа л хамгаалах юм. ялзарсан попор нь очоод осман баатар гэж солиорч байх шиг энэ улсд эзэн байна уу. үнэн л***р юмаа. би уих гишүүн хамгийн түрүүнд үндсэн хуулийн энэ заалтыг өөрчилж дараа нь баян өлгийг монгол аймгийн бүрэлдэхүүнд шилжүүлэх хуулийн төсөл боловсруулах байлаа. арчаагүй новшнууд баян өлгийг алдах дээрээ тулж бөөн хямрал болно доо харж л байгаарай. хаа очиж та нарын муулаад байдаг элбэгдорж харин ч

Avatar

Зочин 2019-11-14 66.181.170.73

Энэ мэтчилэх ирээдүй үүсэх эрсдлийг урьдчилан харж улс орны эрх ашгийг тусгасан шийдвэр гаргахын оронд өөрсдийн өмхий бөгсийг сандал суудалдаа чихэх тухай бодож тийм шийдвэрүүд гаргаж байх юм. ҮХ-ийн 57.3 өөрчлөхгүйгээр Баян өлгийн иргэдийн саналаар юу ч бүтэхгүй тэнд тусгай бүс өдрөөс өдөр бие болж байна. МҮОНТ гарсан нэг улс хоёр хэлний бодлого гэсэн нэвтрүүлгийг харсан уу та нар баян өлгийн сургууль монгол хэл заахгүй байна. эртхэн энэ асуудлыг шийдэхгүй бол ирээдүйл цус урсан байх шүү.

Avatar

Зочин 2019-11-14 66.181.170.73

Новшнууд та нар сандал суудлын төлөө ордын хуйвалдаан шиг юм хийж байхаар ҮХ-ийн 57.3 Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлыг эдийн засгийн бүтэц, хүн амын байршлыг харгалзан тухайн нутгийн Хурал, иргэдийн саналыг үндэслэн Улсын Их Хурал шийдвэрлэнэ гэсэн тэнэг заалтыг өөрчилж шууд ЗГ ын саналаар Уих шийдвэрлэнэ гэж өөрчилж МУ д ашигтай шийдвэр гаргаач. Дараа нь Баян Өлгийг ховд увсд хувааж захируулахгүй бол наад цаашаа санаатай хасгууд чинь удахгүй автономит эрх шаардах байх.

Avatar

Сандаг 2019-11-14 66.181.161.78

Баян-Өлгий Увс, Ховд гурав нэг аймаг болж ховд төвтэй болвол хөгжинө. том аймаг дотор үндэсний тойрог байж болно. ер нь энэ олон шоуны аймгууд 10 болж томорвол таарна. Эрдэнэт. Дарханыг хотын статустай болгох бол Сэлэнгэ. Булганы төвүүд болгоод нэгдсэн аймгууд болгох хэрэгтэй. аймаг дотор аймаг байх утгагүй.

Avatar

Доржсүрэн 2019-11-14 66.181.177.27

Ерөнхийлөгчийг ард түмнээс сонгох юм бол үндсэн хуулинд хийх өөрчилөлт ямарч ач холбогдолгүй. Төрийн хямралын үндэс энд байгаа. Бэлэгдэл байх ерөнхийлөгч ард түмнээс сонгогдохоор ажил хийсэн дүр эсгэхийн тулд төрийг хямрааж, эрх мэдэл булаацалдсаар байгаа. Парламентийн засаглалын гол цөм энд байгааг ойлгох чадваргүй байна гэдэг харамсалтай.

Avatar

Сандаг 2019-11-14 66.181.161.78

АИХ хоёр танхимтай парламенттай болвол дээд танхимын 500 гишүүнээс ерөнхийлөгч сонгож болно. 76 хүн сонгож болохгүй.

Avatar

Зочин 2019-11-14 174.194.142.236

Та нар юунаас айгаад АН- ын оруулсан Еронхийлогчийг парламентаас сонгоно гэдэг саналыг оруулахгуй байнаа, Анх ард тумний санал асуулгаар олонхийн санал авсан засаглалын хуваагдлыг арилгахын тулд еронхийлогчийн эрхийг хязгаарлах нь зев гэсэнасуудлыг яаж шийдэх болж байнаа ????!!

Avatar

Монгол хүн 2019-11-14 202.21.100.210

Настай хүн эх орныхоо төлөө л сэтгэл оюунаа чилээн зүтгэж байгаа байлгүй дээ. Яах гэж ингэж байдаг юм өөрсдөө хөгширч үхэхгүй юм шиг. Энэ хүний насан дээр ингээд сууж чадах уу бид.

Avatar

Зочин 2019-11-14 122.201.22.84

Лүндээ гуайд найдаж байна аа, Та л эх хуулийн өөрчлөлтийг зөв хийх талаар анхаарахгүй бол өөр хэн ч биш шүү. ард түмнээс ерөнхий санал авна уу гэхээс хуулийн үг өгүүлбэрт санал авах боломжгүй шүү дээ. Монголын төрийг хямралгүй байлгах нөхцөл нь парламентаас ерөнхийлөгчийг сонгох гэж бодож байна. Хэрэв ерөхийлөгчийг ард түмнээс сонговол хоёр толгойтой болно

Avatar

Хуульч 2019-11-14 192.82.64.220

Монголд улс төрчид нь шүүхийг муулж иргэдээс очков авч улс төр хийх юм. Тэгээд өөрсдөө шүүхэд хандана, шүүх тэдний талд шийдсэн хэргүүдийн талаар ам нээхгүй, тас дараад шүүх шиг муу газар байхгүй гэж ярина. Шүүхэд Ёс зүйн хороо гэж хэн ч хамаагүй, юу гэж ч бичсэн гомдлыг нь заавал авч, шүүгчээс нь тайлбар бичгээр авч, хурал хийдэг, хүссэн үедээ хариуцлага тооцож, огцруулдаг газар байна. Одоо харин их хурлын гишүүд шүүхийн сахилгын хороо, ерөнхий зөвлөлийн гишүүдийг томилж шүүхийг устгана даа

Avatar

ХОЁР ЖИШЭЭ 2019-11-14 202.179.24.5

ХОЁР Л ЖИШЭЭ ХЭЛЬЕ. ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ АРД ТҮМНЭЭС СОНГОДОГ БАЙСНЫГ ПАРЛАМЕНТААС СОНГОДОГ БОЛГОХ ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТ ЭНЭ УЛСАД , ЭНЭ НИЙГЭМД , ЭНЭ ХҮН АРДЫН АМЬДРАЛ АХУЙД ЮҮ ӨӨРЧЛӨГДӨХ ҮҮ… БАС НЭГ ЖИШЭЭ
НЬ —-ХОЛИМОГ ТОГТОЛЦООГООР СОНГУУЛЬ ЯВУУЛДАГЫГ ҮНДСЭН ХУУЬД 16 ЖИЛ ХЭЛЭЛЦЭЖ БАЙЖ ОРУУЛАХЫМ БАЙНА.ТЭГЭЭД ЭНЭ ЗААЛТ ОРООД ,УЛС ОРОН, ЭНЭ НИЙГЭМ, ХҮН АРДЫН АЖ АМЬДРАЛД ЮҮ ӨӨРЧЛӨГДӨХ ҮҮ… ЯГ ҮНЭНДЭЭ ОДОО Ч ХОЛИМОГ ТОГТОЛЦООГООР СОНГУУЛИА ЯВУУЛЖ Л БАЙГАА ШД. ЮҮ ӨӨРЧЛӨГДСӨН БЭ….

Avatar

Яг үнэн 2019-11-14 192.82.74.2

ҮХНӨ-Г ИНГЭЖ ХИЙХГҮЙ БОЛЬЧИХСОН ДЭЭРЭЭ !!!!!!!!!!!

Avatar

ЛҮНДЭЭЖАНЦАН ГУАЙ МИНЬ ДЭЭ 2019-11-14 202.179.24.5

ЛҮНДЭЭЖАНЦАН ГУАЙ МИНЬ ДЭЭ… ИЙМХЭН ӨӨРЧЛӨЛТ ХИЙХ ГЭЖ 16 ЖИЛ 4 ПАРЛАМЕНТ ДАМНАЖ ХЭЛЭЛЦЭЖ ХЭРЭЛДЭЖ ЯВСЫМ БОЛЖ БАЙНА УУ. ЭНЭ ӨӨРЧЛӨЛТӨӨР ЧИНЬ УЛС ОРОНД ЮҮҮ Ч ӨӨРЧЛӨГДӨХГҮЙ ЭЭ. ТА САЙН БОДООРОЙ. ЭНЭ УДААД ЭСРЭГ ТАЛААС НЬ БОДООРОЙ. УЛС ОРНЫГ СЭП ХИЙТЭЛ НЬ ӨӨРЧЛӨХГҮЙ Л ЮМ БОЛ ИЙМХЭН ӨӨРЧЛӨЛТ ОГТ ХЭРЭГГҮЙ ЭЭ. 2024 ОНООС ХЭРГЭЖИХ ЭНЭ ХУУЛЬ ЧИНЬ НИЙГМИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХУРДАНД АЛЬ ХЭДҮЙН ХОЦРОГЧИХНОО. ОДОО Ч ХОЦРОГДЧИХСОН БАЙНА. ЭНЭ НИЙГЭМ , ИРГЭД ОЛОН ТҮМЭН ЧИНЬ АСАР ИХ ХУРДТАЙ ӨӨРЧЛӨГДӨЖ БАЙНА ШҮҮ

Avatar

Зочин 2019-11-14 66.181.161.55

Зөвшилцөж чадахгүй бол бүр больчих шиг сайхан юм алга даа. Энэ том хууль дээр хүч түрж болохгүй ээ

Avatar

Zochin 2019-11-14 174.237.129.87

Za yag uneniiig l helie!!! 2050, 60,70 gesench bed nar yag l unuudriinhshiguuu… eshul unuudruuusuuu dor baidald orson baina! Yagaaad geech???

1. Yagaaad gevel manai mongolchuudiiiin ulamjlalt geed nerlechigsen hugiiiiin uzel bodold, eshul philosophy ni unen bailaaa ch tuuuniiig uuriiinhuuu tusiiin tuld buruuugaaar ashigladag baliar archaagui setgelgeeend baina!
Jisheelbel: zuuulun ni hatuugaaa iddeg, huniiig yadarsan deer ni tulhej bolohgui ch geh met… tegeed avilga avaaad shorond orson nuhriiu

Avatar

ҮХНӨ-г больчихмоор юм 2019-11-14 192.82.74.2

Анхны төслөөсөө тэс ондоо болж найзан дундаа өөрсдийн эрх ашигтаа нийцүүлэн ҮХНӨ-г хийж байгаа нь гутамшиг

Avatar

Иргэн 2019-11-14 66.181.191.208

Энэ зөнөг солиорчихжээ. Энхтүвшин Нямдорж та нар мэтийн зөнөг өвгөчүүдээр монголын төр тоглуулдаг үе ард хоцорсон. Та нарын хуйвалдааны журмаар хийсэн цаассыг чинь хүчингүй болгож жинхэнэ эх орончдоор бүрдсэн ардын их хурал байгуулж үндсэн хуулиа шинэчилж өөрчилнөө. Залуу үед халаагаа өг зөнөгүүдээ.Бас намын жагсаалтаар орж ирнэ гэж мөрөөдөж байна шүү энэ балай

Avatar

зочин 2019-11-14 203.91.119.42

Үндсэн хуулийн нэмэлтийн төслөөс листээр их хуралд шургах заалтаа авчихаарай бөөн гай болно

Avatar

Bold 2019-11-14 122.201.31.61

Ard tumentei zovshiltsoh heretei hoer namiin heden nohor oorsdiigoo tor gej bodood bn

Avatar

Зочин 2019-11-14 150.129.140.25

Энэ зөнөг залгасан өвгөн Үндсэн хуулиар хоёрдахиа тоглолоо.

Avatar

Зочин 2019-11-14 103.229.120.33

Odoo bolondoo. Ta naraas yu ch garakhgui. Aligarkhchsan ediin zasag, uls turchded tarkhia ygaalgasan haranhui irgedtei ysyg ta nar bii bolgovdoo huurhiis

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж