Фэйсбүүк “dislike” товчлууртай болно

Хуучирсан мэдээ: 2015.09.16-нд нийтлэгдсэн

Фэйсбүүк “dislike” товчлууртай болно

Mягмар гарагт болсон танилцуулгын үеэр, фэйсбүүк сайтын үүсгэн байгуулагч Марк Цукерберг үзэгчдэд хандан нэгэн мэдээллийг хүргэжээ. Тэрээр хэлэхдээ “Хүмүүс бусдад тохиолдсон зовлонг нь ойлгож байгаагаа яаж илэрхийлэх ёстой вэ? Олон зуун хүмүүс “dislike” товчлууртай болохыг биднээс хүсдэг байсан. Харин өнөөдөр бол энэ хүсэл бодит зүйл болж байгааг зарлах онцгой өдөр гэдгийг дуулгахад таатай байна. Удахгүй энэ үйлчилгээг туршилтын журмаар үйлчилгээндээ нэвтрүүлнэ” хэмээжээ.  

Анх 2009 онд “like” товчлуур гарч ирсэн цагаас хойш, “dislike” товчлууртай болох маш их санал хүсэлт фэйсбүүкийн асуулт хариултын булангаар дамжин, Калифорниа дахь Фэйсбүүкийн Удирдах байранд байнга ирдэг байжээ.  

Мэдээж хэрэг, хэн нэгний бичсэн гунигтай мэдээ, эсвэл зурган дээр “like” дарах нь тун зохимжгүй, мэдрэмжгүй үйлдэл мэт харагддаг байсан нь үнэн юм.       

Филадельфиагийн Дрексель их сургуулийн олон нийтийн сүлжээний профессор Андреа Форте энэ талаар бичихдээ “Хүмүүс магадгүй “dislike” товчлуурыг өөрсдийг нь залхаасан зар сурталчилгаанд дургүйцлээ илэрхийлэх, эсвэл хэн нэгний нас барсан талаархи гэх мэт гунигтай мэдээнд сэтгэл хөдлөлөө илэрхийлэхэд ашиглаж болох юм. Улмаар хэн нэгэн найзынхаа, нохой, муур, эсвэл зүгээр л хоол хийх туршлагыг нь ямар нэгэн зорилгогүйгээр дардаг болж мэдэх юм” хэмээн анхааруулжээ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж