Баянзүрх дүүрэгт 50 ортой хүүхэд болон ахмадын эмнэлэг шинээр баригдана | News.MN

Баянзүрх дүүрэгт 50 ортой хүүхэд болон ахмадын эмнэлэг шинээр баригдана

Баянзүрх дүүрэгт 50 ортой хүүхэд болон ахмадын эмнэлэг шинээр баригдана

Баянзүрх дүүрэгт 50 ортой хүүхэд болон ахмадын эмнэлэг шинээр баригдана

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Дарь-Эхийн эцсийн буудлын ойролцоо 50 ортой эмнэлгийн барилгын шав тавих ёслолын арга хэмжээ өнөөдөр боллоо.

Тус үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, НИТХ-ын төлөөлөгч Э.Бат-Амгалан, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын  дарга Л.Төмөрбаатар, Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ж.Энхзул, Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн мэргэжилтэн болон иргэдийн төлөөлөл оролцлоо.

Ирэх 2020 оны гуравдугаар улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөж буй тус эмнэлэг нь дотор, мэс засал, хүүхэд, ахмадын хэвтэн эмчлүүлэх 50 ортой бөгөөд сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжөөр оношилгоо, эмчилгээ хийх юм байна.

Эмнэлгийн шинэ барилга ашиглалтад орсноор хүн амын тоо, нутаг дэвсгэрийн хувьд нийслэлийн томоохон дүүрэгт тооцогддог Баянзүрх дүүргийн 2, 21, 27 дугаар хорооны иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэхэд чухал нөлөө үзүүлэх юм.

Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж