АНУ-ын NBC телевизээр цацагддаг “Voice” шоуны 9-р улирал энэ сарын 21-нд үзэгчдэдээ хүрч эхлэх юм байна. Сүүлийн хоёр улирлын туршид тэмцээнээс хол байсан “No Doubt” хамтлагийн дуучин Гвен Стефани энэ улирлын тэмцээндээ эргэн ирж байгаа бөгөөд түүнийг эзгүйд Кристина Агиулера тус тэмцээний шүүгчээр ажиллаж байсан юм. Харин бусад шүүгч нарын хувьд “Maroon 5” хамтлагийн дуучин Адам Левин, продвсер Фаррел Виллиамс болон Блэйк Шэлтон нар үргэлжлүүлэн шүүх хэвээрээ аж. Мөн шоуны шинэ танилцуулга видео цацагджээ.