УИХ-ын дарга баавгайн талд байна | News.MN

УИХ-ын дарга баавгайн талд байна

УИХ-ын дарга баавгайн талд байна

УИХ-ын дарга баавгайн талд байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааны эхэнд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар горимын санал гаргаж, “Монгол Улсын 2020 оны төсвийн төслийг хэлэлцэхийн өмнө Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг хэлэлцэх шаардлага байна. 1.3 их наяд төгрөгийн алдагдалтай төсөв баталж болохгүй” гэж учирласан ч УИХ-ын дарга баавгайн талд зогсож, саналыг нь хүлээж авсангүй ээ.

Улсын нэгдсэн төсөв болоод түүнтэй холбоотой хуулийн төслийг хэлэлцэх гэж байхад Засгийн газрын сайд нар том толгойлж, эзгүй байсан нь спикерийн уурыг ч хөдөлгөв бололтой. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар нарыг чуулганы хуралдаандаа ирж оролцохыг ч сануулаад амжлаа.

Нөгөөтэйгүүр, Сангийн сайд хүчгүйдэхэд Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр дээр Засгийн газрын сайд нарын байр суурь зөрүүтэй, УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авсан байгаа зэрэг нь мөн нэрмээс боллоо.

Г.ХОРОЛ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-11-13 73.92.12.67

Галуу дагасан хэрээ хелее хелдеедег гэж цэцэн уг бий. Баавгай дагасан гахай юугаа хелдеех бол ?????!!!!!!

Avatar

Зочин 2019-11-13 66.181.180.105

МАНАНгийн хэргийн эзэн хэнгэрэгийн дохиур ОНГОНдаам. ДАХИН МАН гарахааргүй болтлоо дотроо хөлөө жийлцэвээ гэж
Энэ хүнд өөрийн гэсэн зарчим дүрэм журам ойлгох юм байна уу

Avatar

Зочин 2019-11-13 66.181.161.102

Үхэрсүх энэ 2 хоёр банкны мөнгөөр казино тоглоод үрсэн 2.

Avatar

HM 2019-11-13 188.29.164.49

УИХ баавгайн хайр дурлал ба хар санаа сэдвээр докторын зэрэг хамгаалж байгаа юмуу? Эр нь ч хүүхнээ нөгөө ажлаа хийх үедээ жинхэнэ галзууруулдаг гэж байгаа. Ингэж хэлэнгүүт баавгайтай юу яах гээд ой хөвч рүү явчихваа тэнэгүүдээ.

Avatar

Зочин 2019-11-13 202.126.88.64

Сайн ойлгосонгүй

Avatar

Харин тийн 2019-11-13 202.9.45.191

Төсөв баталхад байвгай ямар хамаатай гэж?

Avatar

Армяниы радио 2019-11-13 202.21.100.210

Хуучны кино үзэж бай, тэгүүл ойлгоно

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж