УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааны эхэнд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар горимын санал гаргаж, “Монгол Улсын 2020 оны төсвийн төслийг хэлэлцэхийн өмнө Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг хэлэлцэх шаардлага байна. 1.3 их наяд төгрөгийн алдагдалтай төсөв баталж болохгүй” гэж учирласан ч УИХ-ын дарга баавгайн талд зогсож, саналыг нь хүлээж авсангүй ээ.
Улсын нэгдсэн төсөв болоод түүнтэй холбоотой хуулийн төслийг хэлэлцэх гэж байхад Засгийн газрын сайд нар том толгойлж, эзгүй байсан нь спикерийн уурыг ч хөдөлгөв бололтой. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар нарыг чуулганы хуралдаандаа ирж оролцохыг ч сануулаад амжлаа.
Нөгөөтэйгүүр, Сангийн сайд хүчгүйдэхэд Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр дээр Засгийн газрын сайд нарын байр суурь зөрүүтэй, УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авсан байгаа зэрэг нь мөн нэрмээс боллоо.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ