Дэлхийн хоёрдугаар дайны тухай өгүүлсэн найруулагч Юрий Озеровын “Освобождение” таван цуврал киног “Мосфильм” шинэчлэн сэргээж байгаа бөгөөд ирэх 2020 оны тавдугаар сард дэлгэцэд гаргана хэмээн “Мосфильм”-ийн Ерөнхий захирал Карен Шахназаров хэллээ.
Цувралыг ирэх жил тэмдэглэх Дэлхийн хоёрдугаар дайны ялалтын 75 жилийн ойд зориулан шинэчилж байгаа юм. Сэргээн шинэчлэх ажил нийтдээ долоо орчим сар үргэлжлэх ажээ.
Энэ цувралаас гадна дайны үеийн өөр олон сайхан киног сэргээн засварласан хэмээн Шахназаров хэллээ.
Юрий Озеровын "Освобождение" цуврал нь 1967-гоос 1972 оны хооронд бүтээгдсэн. "Огненная дуга", "Прорыв", "Направление главного удара", "Битва за Берлин", "Последний штурм" гэсэн таван киноноос бүрддэг. Дэлхийн хоёрдугаар дайны эргэлтийн мөчүүдийн тухай цуврал юм. Тухайлбал, Курскийн тулаан, Днепр хавийн тулаан, Киевийг чөлөөлсөн тухай, Тегераны бага хурлын тухай, Берлинийг чөлөөлсөн үйл явц, нацистийн Герман бууж өгсөн, Гитлерийн эсрэг эвслийн Ялтын бага хурлын тухай эдгээр кинонд гардаг.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ